Хүүхдийн эрхийн төлөө үл ажиллах “амаа үдүүлсэн“ эмэгтэй гишүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 8 секунд
Хүүхдийн эрхийн төлөө үл ажиллах  “амаа үдүүлсэн“ эмэгтэй гишүүд
Нийтлэсэн огноо:

Хүүхдийн эрхийн төлөө үл ажиллах “амаа үдүүлсэн“ эмэгтэй гишүүд

Хүүхэд алга боллоо, бага насны хүүхэд орон сууцны цонхоор уналаа, зам тээврийн осолд өртөж эндлээ, хүүхэд хүчирхийлэлд өртөж хохирлоо, бяцхан хүү хойд эцэгтээ зодуулжээ... гэх зэрэг мэдээлэл сошиал орчинд бараг л өдөр тутмын мэдээ шиг гарч, иргэд олон нийт ч түүнийг байж болох хэвийн зүйл мэт ойлгох боллоо.

Монгол Улсад сонин юу байна гэж асуувал Сонин гойд юмгүй дээ, улс төрчид, эрх мэдэлтнүүд “улсаасаа” хулгайлцгааж л байна гэж хэлэх хэмжээнд хүртэл авлига, албан тушаалын гэмт хэрэг улс оронд нүүрлэж, улс төрд ойр, тэдний гар хөл бологсод хагартлаа баяжиж, түүнтэй нь тэмцэх төр засаг, хууль шүүх хүчин мөхөстөж, ард иргэд өдөр тутмын аж амьдралаа болгох гэж хуруу хумсаа хугалан зүтгэж байгаа дүр зураг л энэ улс оронд ажиглагдаж байна.

Энд дунд бид Монголын хөгжлийн ирээдүй болсон хүүхэд багачуудаа хөсөр хаячихсан гэхэд хилсдэхээргүй. Жил бүрийн 06 сарын 01-ний өдөр буюу Хүүхдийн баяр болохоор улс төрчдөөсөө эхлээд дээр дооргүй хөл хөөрцөг болж, хүүхэд багачуудыг баярлуулах нэрээр тортой чихэр бэлэглэж, хүүхдэд хайртайгаа илэрхийлсэн нялуун үгс хэлж, зураг хөргөө татуулахаас цаашгүй олон жилийн нүүрийг үзлээ.
Зүй нь бол зөвхөн Хүүхдийн баярын өдөр биш жилийн 365 хоногт бид хүүхдийн төлөө анхаарах ёстой.

Яагаад ингэх ёстой гэж үү..., яагаад гэвэл хүүхэд багачууд бол бидний ирээдүй, Монгол УЛСЫН ХӨГЖЛИЙН, БАС ОРШИХУЙН ИЛЭРХИЙЛЭЛ.

Тэдний хүмүүжил, боловсрол, соёлын төлөвшлөөс эх орны ирээдүй тодорхойлогдоно. Тэр утгаар нь томчууд бид үр хүүхдүүдийнхээ ирээдүйд БАЙЖ БОЛОХ БҮХИЙ Л БОЛОМЖООРОО ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ЁСТОЙ.

Япон, Солонгос улсын хөгжлийг бид гайхширдаг. Гэтэл эдгээр улс орны хөгжлийн нууц нь хүүхдээ зөв хүн болгож төлөвшүүлсэн, тэдний мэдлэг боловсрол, хөгжилд анхаарсан явдал байдаг.

Цэцэрлэг, сургуулийн сургалтын тогтолцоо, хичээл сургалтын агуулгаас эхлэн бид хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах, хөгжин дэвших боломжид анхаарах учиртай.

Харин бид ингэж чадаж байгаа бил үү. Ихэнх эцэг эхчүүд ажил хөдөлмөр хийхийн эрхээр цэцэрлэг сургуулийн багш нарт хүүхдээ “даалган” орхиж, тэдэнтэйгээ ойр дотно, халуун дулаан байх “цаг завгүйгээр” хорвоогийн өдөр хоногийг өнгөрүүлж байна.

Интернэт цахим хөгжлийн нөлөөгөөр хүүхдүүд “хар багаасаа” цахим орчны “бүтээгдэхүүн” болж өсөн төлөвших хандлага давамгайлах боллоо.

Улс төр, эдийн засаг, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хотын дарга, ногоон автобус, сонгуулийн тухай томчууд ярьж хэлж, мэтгэлцэж, улс төрийн нам бүлгүүдэд талцан хуваагдаж, эрх мэдэл, албан тушаалын хойноос улайран хөөцөлдөж байх хойгуур нийгмийн амьдрал ядууран доройтож, тэр хэрээр хүүхдийн эрх удаа дараа зөрчигдсөөр байна.

Нийгмийн ороо бусгаа байдалд сэтгэл нь гундуу, ходоод нь хоосон, авдаг цалин нь бага, амьдрал нь доройтсоны улмаас зарим иргэд архидан согтуурч, уурлаж бухимдаж, тэдний гарт “хэнд ч гэм хийгээгүй, юунд буруугүй” хүүхэд хэмээх “бяцхан бурхад” өртөж, амь нас, эрүүл мэндээрээ удаа дараа хохирч байна.

2020 оны УИХ-ын сонгуулиар Монголын парламентын түүхэнд хамгийн олон эмэгтэй гишүүд буюу 76 гишүүнээс 13 эмэгтэй гишүүд сонгогдсон.

Хүүхдийн эрх зөрчигдсөн, хүчирхийллийн золиос хүүхэд болсон, гэртээ цоожлуулж үлдсэн хүүхэд орон сууцны цонхоор унасан, гурвын гурван хүүхэд эхийнхээ хамтаар шөнө угаартаж нас барсан, хүүхэд алга болоод олдохгүй байгаа зэрэг сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл гарсаар атал мөнөөх 13 эмэгтэй гишүүд бүр таг.

Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эх хүн, эмэгтэй хүнийхээ хувьд тэд ядаж хүүхдийн эрхийг хамгаалах талаар нэгдэж чаддаггүй юмаа гэхэд нэг нэгээрээ болов дуугараасай.

Эрчүүд, эрэгтэй гишүүд тэр улс төрөө хөөцөлдөж, албан тушаалын төлөө “алалцдаг” юм байгаа биз, харин эмэгтэй гишүүд эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө ажилламаар, зүтгэмээр байна.

Өнөөдөр гэр хорооллын хүүхдүүд хичээл сургуульдаа явахын тулд өглөө, оройд хэдэн км хол нохой шувуунд хөөгдөж яваа талаар судалгаа байна уу эрхэм эмэгтэй гишүүдэд. Тэд үүнийг өөрчлөхийн төлөө бодлого гаргаж байх ёстой.

МАН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан Хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр амласан сайхан сайхан амлалтуудаа хэрэгжүүлээсэй. Ядаж үүнийг нь хэрэгжүүлэхийг эмэгтэй гишүүд шахаж шаардаасай.

"Ниргэсэн хойно нь хашхирдаг биш" ниргэх боломжгүй тэр эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаасай.

Хүүхэд хамгааллын төлөө нийгмээрээ, нийтээрээ нэгэн дуугаар дугарч, энэ чиглэлийн төрийн бодлогыг оновчтой, хүртээмжтэй, хүүхэд бүрд ээлтэй, тэгш боломжтой болгохын төлөө өдөр бүр анхаарч ажиллацгаая.

Ц.Мөнх

Амлалт.мн

Автобус нийлүүлэхэд хамжигчаар оролцсон хэрэгт холбогдсон хоёр солонгос иргэнийг нэг сар хорихоор болжээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана