Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын дундаж давхаргынханд “legacy” үлдээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 51 секунд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын дундаж давхаргынханд “legacy” үлдээлээ
Нийтлэсэн огноо:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын дундаж давхаргынханд “legacy” үлдээлээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан мэдээ бусад хууль, тогтоомжуудын нэгэн адил төдийлөн “цуурайтаагүй”. Харин энэ хуульд заасан “Хуримтлалын санд төвлөрч буй Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн уурхай тус бүрийн 34 хувиас хүртэх өгөөж Монгол Улсын иргэн бүрийн дансанд шууд орлого орно” гэдгийг шивнэж хэлсэн ч сонсохуйцаар бүгд чих тавин нүд сэргэв.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түүхэнд бичигдэхээр амжилт “хийчихлээ”. Маргахын аргагүй энэ амжилт юу байсан бэ? Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн түүхээ ч харсан өнөөдрийнх шиг экспортын орлогоо 15 тэрбум ам.долларт, валютын нөөцөө 5 тэрбум ам.долларт хүргэж үзээгүй юм байна. Жишээ нь 1997 онд бид 500 сая ам.долларын экспорттой байсан улс шүү дээ. Өнөөдрийг хүртэлх тоотой харьцуулах гэхээр арай л галзуу зөрүү гарах гээд байна. Ойрын жилүүдийнхтэй харьцуулъя гэвэл Ковидын үед бид 7 тэрбум ам.долларын экспортын эргэлттэй байсан бол зөвхөн 2023 онд энэ тоо хоёр дахин үржигдэж, экспортын хэмжээ 15 тэрбум ам.долларт хүрлээ шүү дээ. Одоо энэ тоогоо 20 тэрбум ам.долларт хүргэнэ гэж байна. Маш үнэмшилтэй, ойрхон санагдаад байгаа юм. Ямартай ч жил бүр Монгол Улс ийм хэмжээний валютын орлоготой болж байна. Үүнээс татвараа авна, валютын нөөцөө бүрдүүлнэ. Энэ “масштабын өөрчлөлт”-ийн үр дүнг эдийн засагчид тэгтлээ тодоор ярихгүй байгаа нь сонин.

Сүүлийн 4 жилийн экспортын өсөлтийн графикаас харахад 2020 онд 7.6 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 15.2 тэрбум ам.долларт хүрчээ. Экспортын орлогыг ийнхүү эрс буюу үсрэнгүй өсгөхийн тулд Засгийн газар маш их ажил хийсэн. Үүнийг үгүйсгэх аргагүй. Юуны өмнө боомтын сэргэлт гэдэг том ажлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн. Мөн “Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”, Авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлснээр 107 мянган ажлын байр хадгалж, далд эдийн засгийг ил болголоо. Үр дүнд нь цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг 2023 онд 7 хувиар өсч энэхүү өсөлтийг өрх бүрт, иргэн бүрт хүргэхээр ажиллаж байна. Эдгээр өөрчлөлтийн үр дүн нь төгрөгийн ханш, валютын ханш, зээлийн хүү, бизнесийн идэвхжилт гээд сувгуудаар өрхийн эдийн засагт мэдрэгдэж эхэлнэ. Үүнд тодорхой цаг хугацаа шаарддаг.

Яаж энэ амжилтад хүрснийг бид нийтээрээ харсан. Наад зах нь нүүрсний экспорт дээр асар их хулгай байсныг илрүүлсэн. Тэрбээр УИХ-ын чуулганы индрээс “Нүүрсээ амны үнээр 60 орчим ам.доллараар, хилийн цаана очихдоо 120-180 ам.доллароор борлуулж, дундах 60-80 ам.долларыг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Зөвхөн энэхүү далд эдийн засгийг ил болгоход Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байна” гэж тэрбээр мэдэгдэж байв. Өнөөдөр ямар үр дүнд хүрэв? Дөрвөн жилийн өмнө нүүрсний үнэ одоогийнхоос ч өндөр байхад экспортын хэмжээ 7 тэрбум ам.доллар л байв. Тэгэхээр амны үнэ гэж 60 ам.доллараар зараад уурхайн бодит ашиг алга болчихжээ. Гэтэл “ЭТТ” компанид аргагүйн эрхэнд ч гэх үү, БЭТ томиллоо, нүүрсээ биржийн үнээр зарах болов. Авлигатай тэмцэж, “ЭТТ” компанийн засаглалыг сайжруулж, зөв зохион байгуулж, дотоод хяналтыг сайжруулж, борлуулалтыг хянаж чадсаны үр дүнд “савируулаад байсан мөнгийг савандаа” авч үлдлээ. Ашгаа хилийн цаана, тээвэрлэлт дээр хуваагаад байсан бүлэглэлийг илрүүлж далд аргаар олж байсан ашгийг нь таслаад цавчаад эхлэхээр экспортын хүчин чадал, орлогын хэмжээ бодитойгоор өсчихөж байна.
Цаашид Монгол Улс жил бүр 15 тэрбум ам.доллар олж байна гээд бод доо. Ингэснээр Монгол Улс эдийн засгийн хувьд хамгийн том дархлаа болох төлбөрийн чадвар болон бусад төрлийн эрсдлээсээ гарчихаж байгаа юм.

Үндэсний баялгийн сангийн энэ санаа бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын санаа. Бид Баялгийн санг олон жил, янз бүрээр ярьж төлөвлөсөн. Хувьцаа хэлбэрээр өгч үзсэн, заримдаа бэлэн мөнгө тараах хэлбэрээр ч өгч үзсэн. Хүүхдийн мөнгө гэдэг нэр дор ч явуулж үзсэн. Янз бүрийн хэлбэрээр үзсэн. Одоо энэ Баялгийн санд хийхдээ иргэдийнхээ нэрийн дансан дээр нь хадгалъя гэдэг санааг хуульчилж чадлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ тухайгаа тайлбарлахдаа “Үндэсний баялгийн сан” нь “Ирээдүйн өв сан”, Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан”-гаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сангийн загвар болон баялгийн үр өгөөжийг нийгмийн чухал зүйлд зарцуулах Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурлан боловсруулагдсан” гэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслөө өргөн барих тэр мөч “Энэ миний ойлгож байгаа Монгол Улсын хөгжил” гэсэн санааг илэрхийлж байв. Үүнийг нь УИХ баталлаа.

Бид өнгөрсөн 30 жилд хэдэн Ерөнхий сайдтай учрав. Хэд нь баялгийн зөв хуваарилалтын тухай ярьсан билээ? Байгалийн баялгийнхаа хамаг шимтэй хэсгийг “найзууддаа” л хуваарилдаг биз дээ. Гэтэл иргэдийн амьдрал хэвээрээ. Харин одоо ямар ч Засгийн газар, УИХ булаан авч чадахааргүй нөхцлөөр шууд иргэд тус бүрийнхээ нэрийн дансанд ашгийг нь хийхээр хуульчилчихлаа. Баялгийн өгөөжийг шууд иргэддээ хүртээсэн цорын ганц Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ байж чадлаа. Үүнтэй хэн маргах юм бэ?

Монголын нөхцөлд хамгийн зөв хувилбар энэ мөн гэж эдийн засагчид, судлаачид дүгнэж байна. Өнөөдөр Монголд дундаж давхаргынхан хөрөнгөгүй байна. Тэд этгэвэрт гарахаараа бүр нэн ядуу давхарга руу орчих гээд байдаг. Тиймээс уул уурхайн баялгийг иргэн бүрийнхээ өөрсдийнх нь нэр дээр хадгалаад байя, өрх рүү энэ мөнгийг шилжүүлээд үр дүнд нь тухайн өрх хуримтлалтай болж, хэрэглээгээ нэмж бусад асуудлаа зохицуулж болох юм гэдгийг олж хараад зогсохгүй хийж чадсан нь энэ.
Зарим хүнд “ад үзэгдэн” байж тэрбээр “Монголын эдийн засаг пирамидтай болчихсон. Дундаж давхаргын өрхүүдэд байх ёстой мөнгө тэр пирамидын орой дээрх хэдхэн гэр бүл дээр төвлөрчихлөө. Би үүнтэй тэмцэнэ, дэмжээрэй” гээд байсан даа. Энэ бол байгалийн баялгаараа төсвөө бүрдүүлдэг бусад улс оронд ч байдаг л “проблем”. Өөрөөр хэлбэл, пирамидын оройн хэсгийг хэдхэн хүн, эсвэл бүлэглэл эзэмшиж байгаад хамгийн эхний улс төрийн хямрал, дайн самуун, гамшиг ослоор баялгаа аваад, үйлдвэр байвал зарчихаад тэр улсаас гараад явчихдаг.

Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжих арвижих суурь зарчим нь уул уурхайн баялгийн ил тод, шударга ёсны зарчимд суурилах нь ойлгомжтой. Баялаг бүтээх, баялаг ашиглах гэдэг бол олон улсын жишигт тэнгэр газар шиг зөрүүтэй ойлголт байдаг. Байгалийн баялаг бол хүний гараар бүтээгдээгүй, дахин хэзээ ч сэрээгдэхгүй, олон сая жилийн хугацаанд бий болсон, газрын хэвлийд орших, ард түмэн, бүх нийтээрээ үр өгөөжийг нь хүртэх учиртай баялаг юм. Аль ч улсын дахин сэргээгдэхгүй баялгийг ашиглагчид нь тухайн ард түмэндээ туйлын хүндэтгэлтэй хандах, нийгмийн хариуцлагатай байдаг нь олон улсын нийтлэг ёс зүйн хэм хэмжээ юм. Энэ баялаг хаана хуримтлагдсан байх ёстой вэ гэхээр хувьцаа болох ёстой юм байна. Хувьцаа нь дундаж давхарга дээр байх, хуримтлал болоод хадгалагдах ёстой аж. Хамгийн гол нь энд бид “хоосон бичилт” биш экспортоос бий болсон бодитой орлогын мөнгөний тухай ярьж байна. Энэ бодитой мөнгө нь буцаад эдийн засагт орж байх ёстой. Орохдоо иргэдийн нэрийн дансаар орно. Ингэж иргэддээ уул уурхайн үр өгөөж нь шууд очдог болж байна. Бид уул уурхайн салбар хөгжиж олон том ордууд ашигтай ажиллаж, экспортын орлого нэмэгдэх бүрт иргэн бүрийн дансанд мөнгө орж, өрх бүрийн орлого нэмэгдэж байх ийм зөв модель руу орж чадлаа. Тэр уурхайн орлогоос хүртэж буй иргэн бүр тухайн уурхайнуудын үйл ажиллагаа, засаглал, ашиг орлогод хяналт тавина.

Ингэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын дундаж давхаргынханд “legacy” үлдээлээ. Дахин хэлэхэд түүнийг байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүрийнхээ дансанд шууд хийгээд хуулиар бөхөлчихсөн анхны Ерөнхий сайд болж чадсан гэдэгтэй нь хэн ч маргахгүй биз ээ.

Эх сурвалж: Нийтлэлч Оргилмаа

Чинбатын Номин Сонгинохайрханыг “сохлох” нь...
Чинбатын Номин Сонгинохайрханыг “сохлох” нь...
 
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ