Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв
Огноо
Унших
4 минут 30 секунд
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв
Нийтлэсэн огноо:

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өндөр түвшний долоо хоногийн хүрээнд өнөөдөр Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ) Монгол Улсын Засгийн газартай 200 сая евро хүртэлх санхүүжилт олгох боломж тусгасан "Эрмэлзлийн захидал"-д гарын үсэг зурав.

Уг баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, ЕХОБ-ын Дэд Ерөнхийлөгч Гелсомина Виглиотти нар гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните зэрэг өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид оролцлоо.

Эрмэлзлийн захидлын хүрээнд Монгол Улсын тогтвортой ойн аж ахуйн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Европын Хөрөнгө Оруулалтын Банктай хамтран 200 сая хүртэлх еврогийн санхүүжилтийн хөтөлбөр бүрдүүлэхээр зорьж байна. Үүнээс,

-Европын Холбооноос техник, мэргэжлийн дэмжлэгт 20 сая хүртэлх еврогийн буцалтгүй тусламж

-100 сая хүртэлх еврог Европын Хөрөнгө Оруулалтын Банкны хөнгөлөлттэй зээл, бусад эх үүсвэрээс нэмэлт хөрөнгө татахаар ажиллана.

Дээрх санхүүжилт орж ирснээр ой модоо хамгаалах, доройтсон газраа нөхөн сэргээх, орон нутагт бизнес хөгжүүлэх, ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэх юм. ЕХОБ нь Европын Холбооны зээл олгогч байгууллага бөгөөд Европын Холбооны 27 гишүүн орны хамтын өмчлөлтэй, дэлхийн хамгийн том олон талт хөгжлийн банкнуудын нэг юм.

Хоё дахь түншлэл болох "Тогтвортой эдийн засаг ба газрын нэгдсэн менежмент" (SMILE) хөтөлбөрийн хамтарсан мэдэгдэлд Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэлхийн Банк Группийн Дэд Ерөнхийлөгч Гуанже Чен нар гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилтийн боломж бүрдүүлж, газар нутгаа зөв зохистой ашиглах, байгалиа хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байх, орон нутгийн эдийн засгийг дэмжих ажлыг хамтад нь хэрэгжүүлэхээр зорьж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Монголчууд бид олон мянган жилийн турш байгальтайгаа зохицон амьдарч, газар нутаг, ой мод, ус, бэлчээртэйгээ амьдрал ахуй, соёл уламжлалаараа салшгүй холбогдож ирсэн ард түмэн. Энэ үнэт уламжлалаа хадгалж, ирээдүй үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ байгалиа хамгаалах, нөхөн сэргээх үйлсийг бодит хөрөнгө оруулалт, эдийн засгийн боломж, иргэдийн амьдралд хүрэх үр өгөөжтэй холбох нь өнөөдрийн бидний чухал зорилт юм. Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын нэг гол зорилго ч үүнд оршиж байна.

Байгальдаа оруулсан хөрөнгө оруулалт нь эдийн засгийн шинэ боломж нээж, ажлын байр бий болгож, орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаанд бодит үр өгөөж авчрах ёстой. Өнөөдөр эхлүүлж буй хоёр түншлэл бол энэ зорилгыг бодит ажил болгох чухал алхам юм. Эдгээр түншлэл нь бидний их ажлын дөнгөж эхлэл бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хурлын үлдэх бодлогын өв болох "Тал хээрийн төлөвлөгөө"-ний хүрээнд байгуулагдаж буйгаараа онцлог юм. Бид сайхан зорилго дэвшүүлэхээс цааш алхаж, амлалтаа ажил болгож, зорилгоо хөрөнгө оруулалт болгож, хөрөнгө оруулалтаа ард иргэдэд хүрэх үр дүн болгохыг хүсэж байна.

Байгальдаа оруулсан хөрөнгө оруулалт бол Монголын ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт юм. Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Европын Холбоо, Дэлхийн Банк Групп болон нийт түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ.

Эх сурвалж: mongolia.gov.mn

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ

“Sprint–UB Startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

Стартап хөгжүүлэх Хакатон тэмцээний бүртгэл эхэллээ

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ