Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Огноо
Унших
3 минут 46 секунд
Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Нийтлэсэн огноо:

Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.08.24/ Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Дэлхий дахинаа шинжлэх ухаан, ялангуяа хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж, өгөгдлийг хадгалах, дамжуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц хурдацтайгаар өргөжиж байгааг Шадар сайд Т.Доржханд энэ үеэр онцлов. Иймд өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновацыг хөгжүүлэх, Монгол Улсыг бүс нутгийн дата төв болгон хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд уг хуулийн төсөл чиглэсэн гэлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг баталсан нь өгөгдлийн талаарх суурь эрх зүйн орчныг бүрдүүлсэн чухал алхам болжээ. Гэвч холбогдох хуулиуд нь өгөгдөл, мэдээллийг хамгаалах, ил тод болгох, эсхүл салбарын хэрэгцээнд ашиглахад чиглэсэн зохицуулалттай байгаа аж. Иймд өгөгдөл, мэдээллийг хуваалцах, ашиглах, дахин ашиглах эрх зүйн үндсийг тогтоож, аюулгүй байдал, чанар, хүртээмжийг хангах, инноваци, үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа тул хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд өгөгдөл үүсгэх, цуглуулах, ангилах, боловсруулах, ашиглах, солилцох, дамжуулах, хадгалах, нөөцлөх, устгах болон өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмж, халдашгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулах, засаглалын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлэх нөхцөлийг тогтоосон гэж төсөл санаачлагчид үзжээ.

Энэхүү анхдагч хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, өгөгдөл үүсгэх, цуглуулах, ангилах, боловсруулах, ашиглах, солилцох, дамжуулах, хадгалах, нөөцлөх, устгахтай холбоотой зохицуулалтыг анх удаа хуульчлан тогтоохоор тусгасан байна. Мөн төсөлд өгөгдлийн харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмж, харилцан ажиллагаа, нууцлал, халдашгүй байдлыг хангах суурь зарчмуудыг тусгасан аж.

Түүнчлэн өгөгдлийн дэд бүтцийг тодорхойлж, төрийн их өгөгдөл, өгөгдлийн санг мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, кодын дагуу үүсгэх, сангаас ашиглах зориулалтаас нь шалтгаалж өгөгдлийг ангилж, хүртээмжтэй ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ.

Улмаар өгөгдлийг туршилтын орчинд ашиглах зохицуулалтыг бий болгох, Монгол Улсад дотоодын болон гадаадын дата төв, үндэстэн дамнасан олон улсын дата төвийн үйл ажиллагааг эрхлэх, уг үйл ажиллагааг Монгол Улсын чөлөөт бүсэд эрхлэхтэй холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлж, тэдгээрт хадгалж буй өгөгдлийн халдашгүй байдлыг хангахтай холбоотой тусгай дэглэм бүхий харилцааг зохицуулах юм байна.

Төсөлд өгөгдлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, өгөгдөл солилцох үйл ажиллагаанд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэх, хориглох зохицуулалт, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаар тус тус тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна

Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ

“Sprint–UB Startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

Стартап хөгжүүлэх Хакатон тэмцээний бүртгэл эхэллээ

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ