Б.ЗОЛБАЯР:ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 9 секунд
Б.ЗОЛБАЯР:ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа
Нийтлэсэн огноо:

Б.ЗОЛБАЯР:ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

“ДАНГИНА”. Ийм нэртэй нэгэн бүтээл 2026 оны 1 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар үзэгчдэд хүрэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан уг киноны зохиолыг бичсэн, зохиолч, сэтгүүлч Б.Золбаяртай ярилцлаа.

- Ирэх тав дахь өдөр буюу нэгдүгээр сарын 9-нд нээлтээ хийн, бүх кино театруудаар өргөн олонд толилуулагдах “ДАНГИНА” киноны зохиолчоор та ажиллажээ. Энэ киноныхоо талаар ярьж өгөөч. Үзэгч олон нэлээд үзэж таашаах төлөвтэй нь ажиглагдаад байна...

- UBS pictures, төрийн шагналт хөгжмийн зохиолч, найруулагч , продюсер Л.Балхжав бол туульсын уран сайхны киногоор нэгэнт мэргэшсэн уран бүтээлч гэдгийг монголчууд сайн мэднэ. 2022 оны эхээр Балхаа ах, продюсер Д.Долгион хоёр энэ киноны зохиолыг бичиж өгөөч гэж санал тавьсан юм л даа. Саналыг би таатай хүлээн авсан. Зохих нэр төрийн бас хариуцлагатай ажлын санал байсан. Ингээд гавшгайлан мордож, Долгионтой хамт Хэнтийн Дадал, Биндэр, Батширээтээр зохиолын судалгаанд явсан. Буриад хотлын тод илэрхийлэлт эдгээр сум нутгаар орж, Онон, Балжийн айлуудаар бууж мордон явж, мойлтой цөцгий, буриад талхны амтанд ч орсон, кино зохиолынхоо амтанд ч орсон. Буриадын ард түмний тухай, тэдний ахуй байдал, үйл амьдрал, зан төлөв, хэв төрх, угсаатны онцлогийн талаар боломжийн судалгаатай болж, уран сайхны, туульсын зохиомжоор кино зохиолыг бичиж бэлэн болгосон нь энэ кино болж бүтээгдлээ.

- Судалгаа гэдэг бол их чухал л даа. Манай киночид судалгааг харин тийм ч дорвитой хийдэггүй юм уу даа гэж ажиглагддаг шүү...

- Мэдээж судалгаа чухал. Буриад бол Монголын хамгийн эх язгуурын угсаатны нэг. Заян нава гэдэг дууны үүтгэл эхийг хөөж үзэхэд л их эртний нь ойлгогддог. ДАНГИНА бол туульсын уран сайхны кино. Энэ жанраар, эл мөшгөлөөр UBS-ийн бүтээсэн дөрөв дэх бүтээл. Буриадын эх голомт нутаг бол Байгаль нуурын ай сав. Монголын түүхэн сурвалж нутаг. Байгаль нуурын буриадуудын залгамжлал бол манай Хэнтий, Сэлэнгэ, Дорнодын буриадууд. Тиймийн тул кинондоо Усны, Талын гэсэн хоёр байц нутгийг хамааруулж зохиомжилсон нь эх үүтгэлийг тусгаж байгаа санаа. За тэгээд, голомт нутгаар нь явж өнөөдрийн буриадуудаа, ахуй амьдралыг, үүх түүхийн улбааг шинжлээд, Онон, Балжийг өгсөж уруудан явснаар уран сайхны боловсруулалтын нэрэмж, өгөгдөмж гарч байгаа юм. Ер нь бол буриадуудыг их ээдрээтэй, амаргүй хувь тавилан туулсан Монголын хайрлах учиртай, дээдлэн халамжлах өвтэй ийм угсаат ард түмэн гэж ойлгодог.

- Ерөнхий найруулагчаар Балхжавын Чингүүн ажиллажээ. Түүний анхны томоохон туульсын бүтээл гэж ойлгосон. Та бүхэн хэрхэн гар нийлж ажиллав...

- Б.Чингүүн бол Америк, Хятадад мэргэжлийн кино найруулагчийн боловсрол эзэмшсэн, эдүгээ манай дэлгэцийн найруулагчид дотроос жинхэнэ номын дуу сонссон цөөхөн найруулагчийн нэг гэж бодогддог. Олон ч кино хийсэн. Гэхдээ энэхүү буриад сэдэвт кино бол түүний томоохон бүтээл, уран бүтээлчийн нэр төрийн нь илэрхийлэл болсон туурвил болсоон гэж хувьдаа үзэж байгаа. Энэ утгаараа сайхан кино болгохын төлөө өөрийгөө үнэхээр дайчилсан. Бид гар нийлсний тухайд, нийлэлгүй яахав, нийлсэн. Би натур дээр жар хоносон гээд бодчиход ямархуу ойр ажилласны багцаа мэдэгдэх биз. Би гэлтгүй, Л.Балхжав продюсер Дадалд зуссан л даа. Ингээд кино баг нягт байж, энэ хэрээр киноны чанар сайн болсон гэж бодож байгаа. Энд цохон хэлэхэд Балхаа ах бол үнэхээр л уран бүтээлийн төлөө төрсөн хүн юм билээ. Түүнд цаг нар гэж байдаггүй, киног сайн болгохын төлөө эгшин хором бүрт, бүх талаар ажиллаж байдаг гайхам онцлогтой хүн. Зураг авалтад, жижиг хэрэглэлд ч, хувцас хунар, дуу авиа, найруулга, ер оролцохгүй юм гэж түүнд үгүй. Ингэж ажиллахаар кино багт энэ үлгэрлэл онцгой хариуцлага, сахилга бат, уран бүтээлч байдлыг бий болгож дархлаажуулдаг юм билээ. Өөр нэг гайхалтай нь, бүтээсэн шиг бүтээж, хийсэн шиг хийж, Монголын кино урлагийн ай сав савыг чанаржуулан баяжуулах чин хүсэлтэй, тэр дундаа туульсын уран сайхны киноны түвшинг чанарын оройлох түвшинд барья, тогтооё гэдэг үзэл санаа, уран бүтээлчийн баримтлалыг нь үнэхээр хүндэтгэм. ДАНГИНА бол чингэх хүсэл сэтгэлээр бүтээгдсэн кино.

- Дөрвөн улирлын зураг авалттай, бас Буриадын жүжигчид тоглосон нь ихээхэн ондоошил үзүүлж байна гэж ойлгогдсон. Манай кинонууд өөрсдийн дотоод жүжигчид дээрээ эргэлдэх гээд байдгийг нэг талаар халсан бүтээл гэж ойлгосон...

- Та зөв анзаарчээ. Найруулагч Чингүүн, продюсер Балхжав, Долгион, дууны найруулагч Эрдэнэбаяр бид Буриадын төв театрт очиж проб хийж, жүжигчдээ сонгосон. Бүх жүжигчдийг пробод оруулж шилсэн гэхээр тойм багцаа ойлгогдоно биз. Ингээд Лубсанова, Зоригто, Должин Танготова , Баярт, Ариунаа, Дахалэ, Людмила нарын шилдэг жүжигчдийг сонгож тоглуулсан нь бодит ондоошил харуулж байгаа гэж бодож байна. Тэд ч үнэхээр сайхан жүжигчид. Тоглолтыг нь үзээрэй л дээ. Би хувьдаа Должин Танготоваг том, шилдэг, аварга жүжигчин гэж харсан. Бусад нь үл дутах. Тийм ээ, дөрвөн улирлын зурагтай. 2022, 2023 он дамжиж зураг авсан л даа. Тэгээд олон нийтэд хүргэтлээ бүтээлийн чанар урыг ихээхэн ширээлээ.

- Танай кинонд сүүлийн үед нэрд гарч байгаа циркчин, жүжигчин Э.Лхагва-Очир тоглосон нь үзэгчдийг ихээхэн татах шинжтэй. Тэр залуу дүрээ хэрхэн бүтээсэн бэ?

- Үнэхээр шандастай залуу юм билээ. Ухаалаг, боловсон, чадварлаг. Хоёр охин нь бас тоглосон шүү дээ. Лхагваа бол дүрээ үнэхээр сайн бүтээсэн. Найруулагчийн даалгавар болгоныг биелүүлж байсан. Биелүүлэх биелүүлэхдээ биелүүлсэн шиг биелүүлж байсан. Хуруугаа хугалтал тоглосон. Тэр нь гэхдээ санамсаргүйгээс болсон шүү. Буруу ойлгох вий. Киноноос хараарай, хурууны хамгаалалттай тоглосон сцениуд байгаа. Тэр хамгаалалтыг нь манай киноны урчууд хамгаалалтын бээлий шиг болгоод урлачихсан нь их гоё зохисон. Сүүлийн үед Лхагва-Очирыг ашиглалаа гэх маягийн үгс кино сурталчилгааг дагаж гарч байх шиг байна. Үнэндээ энэ кино Лхагвааг гавьяат болохоос хамаагүй өмнө, шоуны од болон гялалзан мандахаас нэлээд эрт зураг авалт нь хийгдсэн гэдгийг цохох байна. Энэ утгаараа би “ДАНГИНА” киног алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа. Давтан хэлэхэд Лхагваа бол үнэхээр хаттай, авьяас төгөлдөр , мундаг жүжигчин шүү. Ойрын ирээдүйд дэлхийн супер стар болоосой гэж хүсэж байна. Миний энэ хүсэл түүнийг шүтэн бишрэгч олон олон хүнд буй байх аа.

- Киноны сурталчилгааны хэсгээс харахад жүжигчин Ч.Сэлэнгэ Э.Лхагва-Очиртой хамтарчээ. Тэд гар гоё нийлсэн үү. Ер нь манай монгол жүжигчид чадварлаг тоглосон шиг харагдлаа. Д.Мөнхтөмөрөөс эхлээд л ажиглахад...

- Үнэхээр гар нийлцгээсэн. Киноноос аяндаа харагдана. Сэлэнгэ, Мөнхтөмөр, Тогтохжаргал нар сайхан жүжигчид. Өөр өөрийн авьяасын шидийг бүрэн харуулсан. Удахгүй үзэгч олон нэгэнт тольдохоос хойш би олныг нуршаад яана. Тэд үнэндээ л гоё тоглоцгоосон. Уран бүтээлчийнхээ урын санд хүндтэй байр эзлэх дүрүүдийг тэд энэ кинонд бүтээсэн гэж бодож байна.

- Киноны агуулгыг товчхон хэлж өгвөл болохсон болов уу?

- Хайр гэдэг зүйл бол энэ ертөнцөд бүгдийг өөрчлөгч, дээд хүч, түүнд тэмүүлэн чармайх бол эрх чөлөө, аз жаргалын үнэмлэхүй оргил болохыг эрмэлзсэний илэрхийлэл гэж хэлмээр юм уу. Нөгөөтэйгүүр, их хайраа олохын үнэ цэн юуг ч даван туулж чадахын хүч өгдгийг, мөн амьдрал, хувь заяаны оноолт таагдашгүй их сорилт, тэмцлийг хүн зонд сорьдгийг илэрхийлсэн ч гэж хэлж болмоор юм шиг санагдаж байна. “ДАНГИНА” бол хайрын тангараг хамгийн дээд хүчийг агуулдгийг илэрхийлсэн кино гэж хэлж болмоор бодогдож байна. Нэгэн гайхам хайрын домгийг бүтээсэн кино гэж ойлгоход болох билээ.

-Тантай уулзсаных, шинэ номоо хэзээ гаргахыг, бас кино зохиолд хүч сорьсоор байх уу гэдгийг асуумаар байна...

-“Мөнх хаан” хэмээх кино зохиол дээр голлох байр суурьтай ажилласан. Мөн миний хамт гурван ланжгар ах ажилласан. Г.Батсүх, Ү.Хүрэлбаатар, Ш.Гүрбазар гээд. Балхаа ах бид энэ киног даруй бүтээхийн төлөө сэтгэл, итгэл дайчилж байгаа. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Хархорум хотыг сэргээн байгуулах эх их түүхэн зарлиг гаргаж, бодит ажил хэрэг болгоод явж байгаа. Энэ үйлс бол Монголын сэргэн мандлын онцгой чухал түлхэц, үндэстний манлайлах сэтгэлгээний охь илэрхийлэл болно гэж иргэний бөгөөд уран бүтээлчийн хувьд харж байгаа юм. Үндэстний ухамсар, оюун санаанд Хархорумын бүтээн байгуулалт онцгой нөлөөлөх учиртай. Энэ утгаараа “МӨНХ ХААН” кино зүй ёсоор амилан, Монголын төдийгүй, дэлхийн сонор мэлмийд Монголыг тунхаглах учиртай гэж би итгэж байгаа. Мөнх хаан бол Монголын империализмын загварчлалын эцэг-автор шүү дээ. Мөнх бол дэлхийн хаан байсан хүн. Дэлхийн их эх соёлыг бүтээсэн гигант хаан гэдгийг бид гүн ухамсарлан дээдлэх ёстой юм. Ном гаргахын тухайтад, ном гаргана аа, гаргалгүй яахав, энэ хавар хоёр ном гаргана. Ер нь бэлэн болсон байгаа.

Сэтгүүлч Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Итали улсад болох “Милан Кортина-2026” өвлийн олимпын наадам эхлэхэд 32 хоног үлдлээ
Итали улсад болох “Милан Кортина-2026” өвлийн олимпын наадам эхлэхэд 32 хоног үлдлээ
 
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА

ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг

“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ

“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна

Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна

“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ

“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ

Адууны соёл, нүүдэлчин уламжлалыг дэлхийд таниулах “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ өнөөдөр эхэллээ

Адууны соёл, нүүдэлчин уламжлалыг дэлхийд таниулах “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ өнөөдөр эхэллээ

Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна

Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна

Есөн улсын 150 гэрэл зурагчин “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивальд оролцож байна

Есөн улсын 150 гэрэл зурагчин “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивальд оролцож байна

“Нээлтэй парламент“ танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав

“Нээлтэй парламент“ танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна

Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ

ХҮНД ЦАГ ҮЕД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЖ БУЙ ОРОСЫН АРД ТҮМЭНД ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

ХҮНД ЦАГ ҮЕД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЖ БУЙ ОРОСЫН АРД ТҮМЭНД ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАНГИЛАА УЛС БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАНГИЛАА УЛС БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

Ээлжит бус чуулган товлон зарлалаа

Ээлжит бус чуулган товлон зарлалаа

1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой олон талын үйлчилгээг Сүхбаатрын талбай дээрээс өнөөдөр маргааш авах боломжтой

1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой олон талын үйлчилгээг Сүхбаатрын талбай дээрээс өнөөдөр маргааш авах боломжтой

ШИНЭ ҮЕИЙН ШАТАРЧИД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЧУУЛЖЭЭ

ШИНЭ ҮЕИЙН ШАТАРЧИД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЧУУЛЖЭЭ

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ

Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо