Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн авч, ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 39 секунд
Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн авч, ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
Нийтлэсэн огноо:

Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн авч, ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, өчигдрийн буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлгийг нь хийсэн зарим хууль, тогтоолын төслийн санал хураалтыг явуулав.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй 11 саналаар санал хураалт явууллаа. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс боловсруулсан хууль хоорондын зөрчилтэй болон агуулгын давхцалтай заалтуудыг хасах, Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцаж, ил тод, нээлттэй ажиллуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Мөн Улсын Их Хурлын 2003 оны тогтоолоор баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх асуудлаар санал хураалт явуулав. Тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад мөн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт батлагдсан тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгов.

Үүний дараа Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар явуулсан тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг хийв. Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулсан байна. Мөн хуулийн төслийн 5 дугаар зүйлд “Дунд хугацаанд хэрэгжих төслийн орлогоос хөрөнгө оруулалтаараа зардлаа бүрэн нөхөх боломжтой эдийн засгийн үр ашиг бүхий хөгжлийн төсөл, арга хэмжээг нэгдсэн төсөвт нөлөө үзүүлэхгүйгээр санхүүжүүлэх чиглэлийг баримтална” гэсэн хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй ажээ.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлж, хуульчлахаар төлөвлөсөн зохицуулалтын цаана улсын төсвийн тогтвортой байдал, өр, зээлийн хязгаар зэрэг олон асуудал хөндөгдөх, Монгол Улсыг хоёр төсөвтэй болгох эрсдэл үүсэж болзошгүй тул сайтар нягтлан ярилцах шаардлагатай гээд, хэлэлцүүлгээс нэг хоногийн завсарлага хүсэв. Завсарлага авах хүсэлт үндэслэлтэй гэж үзэн хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус намын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг тус тус танилцуулав. Байнгын хороодоос дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хороодын санал, дүгнэлтүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Б.Уянга, С.Эрдэнэбат нар асуулт асууж, Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалаас хариулт авч, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдал, санхүүгийн чадавхыг сайжруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход цаашид анхаарч ажиллах шаардлага байгааг онцлон хөндөж, улсын бүртгэл болон Улсын дээд шүүхийн эрхэлж буй бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх талаар тодотгож, хариулт авсан юм. Түүнчлэн, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрүүд Үндсэн хуульд нийцээгүй тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдтэй холбоотойгоор хариуцлага тооцдог механизмын талаар ярилцлаа. Энэ асуудлаар эрх зүйн дүгнэлт, лавлагаа гаргаж танилцуулахыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Тамгын газарт үүрэг болгов.

Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тус дүгнэлтийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцлоо.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болох тухай зохицуулалтыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулахаар Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын найман гишүүн хуулийн төсөл боловсруулсны эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл дэх “тавин хувь” гэснийг “гучин хувь” гэж бууруулах тухай анхны хэлэлцүүлгийн үед гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжиж шийдвэрлэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, М.Нарантуяа-Нара, Н.Наранбаатар нар асуулт асууж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч “давхар дээл”-тэй байх нь зөв эсэх, энэ зарчмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэрэгжүүлэх шаардлагатай эсэх асуудлыг хөндсөн юм. Мөн Хурлын төлөөлөгчийн болон төрийн захиргааны албыг давхар хашиж буй хүн нутгийн захиргаанд өөрийн хариуцан ажиллаж байгаа асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд санал өгөх эрхтэй байх, эсэх асуудлыг тодорхой болгож хуульд тусгах шаардлагатай талаар санал хэлэв.

Ингээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль болон “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонсголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Парламентад “хуулийн хулгай” нүүрлэв үү...
Парламентад “хуулийн хулгай” нүүрлэв үү...
 
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой

Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой

Хууль зүйн байнгын хорооны дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд ажлын амжилт хүслээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд ажлын амжилт хүслээ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа

Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ

Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ

“Miss world university -2026” тэмцээнд  М.Аззаяа  Монгол Улсыг төлөөлж оролцоно

“Miss world university -2026” тэмцээнд  М.Аззаяа  Монгол Улсыг төлөөлж оролцоно

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо

18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО

НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

БОХХААБХ:Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар салбарын сайд мэдээлэл хийж, Ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо

БОХХААБХ:Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар салбарын сайд мэдээлэл хийж, Ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо