Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 59 секунд
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв
Нийтлэсэн огноо:

Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаан өнөөдөр /2026.06.08/ боллоо.

Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, гал түймэр, үер ус, газар хөдлөлтийн аюул эрсдэлийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлогын талаар ОБЕГ, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэл хийж, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

ГАЛ ТҮЙМЭР, ҮЕР, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЗӨВЛӨМЖИЙН БИЕЛЭЛТ 49 ХУВЬТАЙ БАЙНА

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаас гал түймэр, үер, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлуудыг холбогдох албаныханд зөвлөмж болгосон. Энэхүү зөвлөмжийн биелэлт 49 хувьтай байгааг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах танилцуулсан юм. Тэрбээр, үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрх, аж ахуйн нэгжид хяналт тавих, нүүлгэн шилжүүлэх, 9 дүүргийн гал түймэр унтраах, аврах ангид сургалтын танхим тохижуулж, 4800 орчим хүүхдийг сургалтад хамруулсан, “20 минутын хот концепц”-ын хүрээнд 6 дүүрэгт аврах анги шинээр байгуулах ажлын явц, өндрөөс гал түймэр унтраах хоёр дроныг ажиллагаанд ашиглаж буй тухайд танилцуулаад Мэдээлэл шуурхай удирдлагын төв байгуулах ажил 70 хувьтай байна гэв.

Цаашид нийслэлийн 9 дүүргийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг үе шаттай хийж гүйцэтгэх, Туул гол дагуух эрсдэлтэй цэгт байршуулсан камерын тоог нэмэгдүүлэх, БЗД-ийн 22 дугаар хороонд байрлах “Усны сургалтын төв”-ийн газрын асуудал зэргийг хуралдаанаас гарах зөвлөмжинд тусгуулах санал дэвшүүлэв.

СЭЛБЭ, ТУУЛ, ДУНД ГОЛ ҮЕРЛЭВЭЛ 2.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Сэлбэ, Дунд гол үерлэснээр 400 ам.км талбай, Туул гол үерлэвэл 3200 га суурьшлын бүс усанд автах эрсдэлтэй бөгөөд үерийн улмаас нийт 2.7 их наяд төгрөгийн хохирол учирч болзошгүй гэсэн судалгаа, тооцоо гарсан. Үүнд, ТЭЦ III, IV зэрэг стратегийн ач холбогдолтой барилга байгууламж өртөх эрсдэлтэй”-г хэлэв.

Он гарсаар 19 байршилд борооны ус зайлуулах 17.1 км шугам, 2 байршилд хөрсний ус зайлуулах 7.2 км шугам угсарч, насжилт өндөр 43 км шугамыг угааж, цэвэрлэх ажлыг хийж, 10 байршилд нассост худгийн тоног төхөөрөмж, цахилгаан хангамжийг шинэчилж байна. Дэлхийн банк, Эксим банк, НҮБ-ын Хабитат төслийн хүрээнд үерийн хамгаалалтын далан, суваг, голын эргийн тохижилтын ажил хийгдэж байгааг онцлоод өнгөрсөн жил 12 байршилд борооны ус зайлуулах 6.2 км шугам угсарч, үерийн хамгаалалтын 9.6 км суваг ашиглалтад оруулсан гэлээ.

НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР: ГОЛЫН ГОЛДИРОЛЫГ ӨӨРЧИЛСӨН, ГАЗРАА ЗӨВШӨӨРӨЛГҮЙ СУНГАСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ УУЛЗАЖ, ЭРСДЭЛИЙГ АРИЛГА

НИТХ-ын дарга Д.Ихбаяр

НИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр, иргэдээс ирсэн санал хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, яаралтай шийдвэрлэж, хариу өгөхийг үүрэг болгов. Мөн голын голдиролыг өөрчилсөн, газраа зөвшөөрөлгүй сунгасан аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, газар чөлөөлөх, болзошгүй эрсдэлийг анхааруулах, урьдчилан сэргийлэх асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатайг анхааруулав.

УЛААНБААТАР ХОТЫН ЗҮҮН УРД ТАЛД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ИДЭВХТЭЙ 50 КМ УРТ ХАГАРАЛ ИЛРҮҮЛСЭН

Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдэлийн нөхцөл байдлын талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал Ч.Одонбаатар хуралдаанд мэдээлэл хийсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монгол орны 19 аймгийн нутаг дэвсгэрийн 68 байршилд газар хөдлөлт бүртгэх 130, хөрсний худатгал хэмжигч 34, амжиж анхааруулах 12 системийн станц ажиллаж байна. Улаанбаатар хот орчимд 2000-2025 онд нийт 19000 газар хөдлөлт бүртгэгдсэн аж. Он гарсаар Улаанбаатар хот орчмын бүс нутагт нийт 165 газар хөдлөлт болсноос хамгийн хүчтэй 3.5 магнитуд бүртгэгджээ.

ОБЕГ, Японы “Жайка” байгууллагатай хамтран 2017 оноос хэрэгжүүлсэн “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Монголд ажилласан Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 км урт хагарал илрүүлсэн байна. Одоогоор хот орчмын бүсэд энэ хагарлын нөлөө мэдрэгдээгүй ч нарийвчлан судлах шаардлагатай гэж үзсэн. Газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-ын гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд шуурхай дамжуулах систем бүрдүүлж, гурван үе шаттай дамжуулдаг. Мөн “EQ info” апплейкейшнээр газар хөдлөлтийн мэдээллийг шуурхай авч, тухайн газрынхаа чичирхийллийг үнэлэх боломжтой юм.

“Одоогоор Улаанбаатарт 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлтийг мэдрэх 4 станц ажиллаж байна. Цаашид хөрсний хурдатгал бичигч энэхүү станцыг 10 болгох шаардлагатай” -г Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал Ч.Одонбаатар онцлов.

НИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр, Ч.Одонбаатар захирлын хэлсэн 10 станцын асуудлыг төсөвт суулгаж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Зөвлөлийн гишүүд холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж, зарим мэдээллийг тодруулсан юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр хоёрдугаар хуралдаанаас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НОБГ дүүргүүдийн зөвлөлийн дарга нарт дараах арга хэмжээг авч ажиллахыг зөвлөмж болгов.

Үүнд,

  • Зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдааны зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, 9 дүүргийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэх,
  • Алба хаагчдыг олон улсын богино хугацааны сургалт, дадлагын хөтөлбөрт үе шаттайгаар хамруулах, үйл ажиллагаанд дрон болон бусад технологийн дэвшлийг нэвтрүүлэх,
  • Мэдээлэл шуурхай удирдлагын төв байгуулах төслийг хууль тогтоомжид нийцүүлэн богино хугацаанд хэрэгжүүлэх. Нийслэлийн аврах анги, дүүргийн дэд төв, шуурхай удирдлагын байрыг нэгдсэн системд холбох санхүүжилтийг шийдвэрлэх,
  • Иргэдэд зориулсан гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын танхимыг тохижуулах, урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян, сургалтыг тогтмол зохион байгуулах, бэлэн байдлыг хангах,
  • Шаардлагатай байршлуудад далан, суваг барих ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх. Үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхийг нүүлгэх шилжүүлэх, газар чөлөөлөх болон холбогдох зардлыг төсвийн тодотголд тусгах,
  • -Орон сууцны барилга, байгууламжуудын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлж, дахин төлөвлөх, хүчитгэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгав.

Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn

Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо
Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа