Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...
Огноо
Унших
5 минут 26 секунд
Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...
Нийтлэсэн огноо:

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Сонгогчид та бид өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүдээс үүргээ биелүүлэхийг шаардах цаг болжээ

Ардчилсан, чөлөөт сонгуулиар иргэдийнхээ саналаар сонгогдож, Монгол Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөсөн хүн бол нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх учиртай.

УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө төрийн сүлдний өмнө “нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ” илэрхийлдэг. Энэ бол зөвхөн ёслолын үйлдэл бус, ард түмний төлөөлөгчийн хувьд хүлээсэн хариуцлагын илэрхийлэл юм.

Гэтэл УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүд оролцохгүй байх, улмаар хэлэлцэх асуудлууд хойшлох нөхцөл үүсэж байгаа нь парламентын хэвийн үйл ажиллагаа болон төлөөллийн ардчиллын хэрэгжилтийн талаар анхаарах асуудлыг бий болгож байна.

Ялангуяа улсын төсөв хэлэлцэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, орон гарсан албан тушаалд томилгоо хийх зэрэг төрийн тасралтгүй үйл ажиллагааг шаардсан асуудлууд хүлээгдэж буй энэ үед УИХ-ын гишүүдийн хуралдаанд оролцох үүрэг, хариуцлага бүр ч тодорхой тавигдана.

Улс төрийн нам, бүлэг хоорондын байр суурийн зөрүү, улс төрийн тохиролцоо, маргаан байж болно. Парламентын гишүүн өөрийн байр суурь, эсэргүүцэл, шаардлагаа илэрхийлэх эрхтэй. Гэхдээ улс төрийн аливаа маргаан, байр суурийн зөрчил нь парламентын хууль тогтоох үндсэн үйл ажиллагааг тасалдуулах хэмжээнд, улс орны эрх ашгийг хойш татах хэмжээнд хүрэх ёсгүй.

Учир нь УИХ-ын гишүүн бол зөвхөн намынхаа бус, сонгогчдынхоо болон нийт иргэдийн төлөөлөгч юм.

Тиймээс УИХ-ын гишүүд өөрсдийн тангараг, Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа, чуулганы хуралдаанд оролцож байгаа эсэх талаар олон нийт бодит мэдээлэлтэй байх нь чухал.

Төлөөллийн ардчилал гэдэг нь сонгуулиар мандат авах төдий бус, сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ парламентын танхимд өдөр бүр хэрэгжүүлэхийг хэлнэ.

Эрхэм гишүүн ээ, Та хэний төлөөлөгч вэ?

Эрхэм гишүүд ээ.

Та бүхэн нам, бүлэг, аливаа улс төрийн тохиролцооны төлөөлөгч болохоосоо өмнө сонгогчдынхоо өгсөн мандатаар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон ард түмний төлөөлөгч гэдгээ ямагт санах учиртай.

Улс төрийн байр суурь, намын шийдвэр, бүлгийн бодлого, эрх ашгиг, хувийн амбициас үл хамааран улс орны нийтлэг эрх ашиг, төрийн тасралтгүй үйл ажиллагаа, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ нэн тэргүүнд тавьж, парламентынхаа танхимд сууж, хуралдаандаа оролцон, хэлэлцэж буй асуудал бүрд байр сууриа илэрхийлэх нь УИХ-ын гишүүний үүрэг юм.

Сонгогчид оо, УИХ-ын гишүүдэд үүрэг, хариуцлагыг нь сануулъя

Сонгогчид та бид өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүдээсээ үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хэрэв таны сонгосон УИХ-ын гишүүн чуулганы хуралдаандаа оролцохгүй байгаа, эсхүл улс орны нийтлэг эрх ашгаас илүүтэй нам, бүлэг, улс төрийн явцуу ашиг сонирхлыг урьтал болгож байна гэж үзэж байгаа бол өөрийн сонгосон төлөөлөгчдөө байр сууриа илэрхийлж, хариуцлагаа хэрэгжүүлэхийг шаардаарай. Үүний тулд сонгогч та УИХ-ын чуулгандаа суухгүй байгаа өөрийн сонгосон УИХ-ын гишүүд рүү дараах мессежийг илгээж болно:

“Эрхэм гишүүн ээ... Та сонгогч бидний өгсөн саналаар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ төрийн сүлдний өмнө тангарагласан. Улс төрийн нам, бүлэг, аливаа тохиролцооноос үл хамааран сонгогчдынхоо болон улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, УИХ-ын чуулганы хуралдаандаа тогтмол оролцон, хэлэлцэж буй асуудал бүрд байр сууриа илэрхийлж, хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлнэ үү. Бид Таныг нам, бүлгийн эрх ашгийг урьтал болгохын тулд биш, төрийн эрх барих дээд байгууллагад бидний төлөөлөл болж ажиллахын тулд сонгосон. Тиймээс өргөсөн тангарагтаа үнэнч байж, сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, УИХ-ын чуулганы хуралдаандаа оролцохыг шаардаж байна.” гэсэн мессежийг УИХ-ын гишүүдийн гар утас руу нь болон фэйсбүүк, Х-ийн хаяг руу нь илгээхийг УРИАЛЖ байна.

Төгсгөлд нь хэлэхэд иргэд сонгогчдоос УИХ-ын гишүүдэд өгсөн мандат бол тэдэнд хандсан итгэл юм. Иргэд, сонгогчдын тэр итгэлийн хариу нь УИХ-ын гишүүний хариуцлага байх учиртай гэдгийг эрхэм гишүүдэд сануулья...

Amlalt.mn

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо