Хүй долоон худагт “Үндэсний их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хуралдааныг Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Ажлын хэсгийн дарга Б.Мөнх-Оргил удирдан явуулав.

Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 161 дүгээр тушаал болон Ажлын хэсгийн ажиллах удирдамжийг танилцуулж, төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах асуудлаар санал солилцлоо.

Мөн “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ын шав тавих ёслолын бэлтгэл, зохион байгуулалт, цаашид хэрэгжүүлэх ажлын үе шат болон байгууллагуудын хариуцах чиг үүргийг хэлэлцэж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Тус төслийн иж бүрэн тооцоо, судалгаа, зураг төслийг боловсруулж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэн, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Amlat.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!