Байгалийн давагдашгүй хүчин зүйл үү, эсвэл бэлтгэлгүй байдлын үр дагавар уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 7 секунд
Байгалийн давагдашгүй хүчин зүйл үү, эсвэл бэлтгэлгүй байдлын үр дагавар уу?
Нийтлэсэн огноо:

Байгалийн давагдашгүй хүчин зүйл үү, эсвэл бэлтгэлгүй байдлын үр дагавар уу?

Улаанбаатар хотод урд шөнө цасан болон бороо холилдон орж, зуны улирлын эхний сануулгыг өглөө. Энэ удаад хур тунадас харьцангуй бага байсан тул үер усны ноцтой нөхцөл үүссэнгүй. Гэвч тайвшрахад эрт байна. Усархаг борооны улирал айсуй. Сүүлийн жилүүдэд нийслэл хот зун бүр шахам үерт автаж, зам талбай усанд автсан, орон сууцны хонгил, гараашууд дүүрсэн, иргэд эд хөрөнгө, цаашлаад амь насаараа хохирсон харамсалтай тохиолдлууд давтагдсаар ирсэн.

Тэгвэл энэ жил бид үнэхээр бэлэн үү? Эсвэл байгалийн үзэгдлийг шалтаг болгон өмнөх алдаагаа дахин давтах уу?

Үерийн аман дээрх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж чадсан уу?

Жил бүрийн үерийн үеэр хамгийн их эрсдэлд өртдөг хүмүүс бол голын ай сав, үерийн ам, усны урсацын замд зөвшөөрөлгүйгээр буусан айл өрхүүд байдаг. Ус буух бүрд Онцгой байдлын алба хаагчид иргэдийг аврах ажиллагаанд дайчлагдаж, улмаар төрөөс их хэмжээний хөрөнгө зарцуулдаг.

Гэтэл асуудал үүссэний дараа бус, үүсэхээс нь өмнө арга хэмжээ авах ёстой. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын байгууллагууд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийн судалгааг бүрэн гаргаж, нүүлгэн шилжүүлэх ажлаа ямар түвшинд хүргэв? Иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол үер буусны дараа нөхөн сэргээх биш, эрсдэлтэй бүсээс нь урьдчилан гаргах явдал юм.

Багахан бороо ороход л зам яагаад нуур болдог вэ?

Улаанбаатарт хүчтэй аадар бороо орохыг хүлээх ч шаардлагагүй. Хэдхэн минутын борооны дараа зарим зам, уулзварууд усанд автдаг дүр зураг бидэнд хэдийнэ танил болсон.

Замын хажуугийн ус зайлуулах хоолой, шүүр, сувгууд хог, лаг шаварт бөглөрч, борооны ус урсах боломжгүй болсноос ус зам дээр тогтож, хөдөлгөөн саардаг. Явган хүний гарц усанд автдаг, автомашинууд ус цацан иргэдийг хүндрүүлдэг байдал ч үүнтэй холбоотой.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон авто замын арчлалт, цэвэрлэгээ хариуцсан байгууллагууд ус тогтдог цэгүүдийнхээ судалгааг шинэчилж, ус зайлуулах байгууламжуудаа бүрэн цэвэрлэсэн үү? Эсвэл бороо орсны дараа л асуудал ярьж эхлэх үү?

Подвал, гараашийн үерт хэн хариуцлага хүлээх вэ?

Бороо орох бүрд орон сууцны хонгил, подвал, авто гараашууд усаар дүүрч, иргэдийн автомашин, эд хөрөнгө их хэмжээний хохирол амсдаг. Харин асуудал гарсны дараа СӨХ, ашиглалтын байгууллага, төрийн байгууллагуудын хооронд хариуцлагаас бултах маргаан эхэлдэг.

Гэтэл эрсдэлийг бууруулах хамгийн анхан шатны ажил болох ус зайлуулах насос, хаалт, хамгаалалтын системийн бэлэн байдлыг хангах нь тухайн байрны удирдлага, ашиглалтын байгууллагын шууд үүрэг юм.

СӨХ-үүд хариуцсан байрныхаа хонгил, техникийн өрөө, ус зайлуулах байгууламжийн бэлэн байдлыг шалгасан уу? Үерийн ус орохоос сэргийлэх төлөвлөгөөтэй юу? Иргэд хохирсны дараа буруутан хайхаас илүүтэй хариуцлагын эзнийг урьдчилан тодорхой болгох шаардлагатай байна.

Үерээс ч аюултай эрсдэл — Цахилгаан

Үер усны дараах хамгийн том аюул бол цахилгааны эрсдэл. Ус тогтсон хэсэгт ил задгай кабель, гэмтэлтэй утас, хамгаалалтгүй цахилгааны шон байвал тэр хэсэг бүхэлдээ амь насанд аюултай бүс болж хувирдаг.

Өмнөх жилүүдэд үерийн усанд тог дамжиж, иргэд, хүүхэд залуус эрүүл мэнд, амь насаараа хохирсон харамсалтай тохиолдлууд гарч байсан. Энэ бол зөвхөн эд хөрөнгийн биш, хүний амь насны асуудал юм.

Тиймээс эрчим хүч түгээх байгууллагууд, цахилгаан шугам сүлжээний компаниуд хотын хэмжээнд ил задгай утас, хамгаалалтгүй кабель, эвдрэлтэй тоног төхөөрөмжүүдийн үзлэг шалгалтыг хийж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна

Үер ус бол байгалийн үзэгдэл. Харин жил бүр ижил шалтгаанаар ижил хохирол амсах нь байгалийн биш, хүний буруу төлөвлөлт, бэлтгэлгүй байдал, хариуцлагагүй байдлын үр дагавар юм.

Бороо орохоос өмнө эрсдэлтэй бүсийн айлуудаа нүүлгэсэн үү? Ус зайлуулах хоолойгоо цэвэрлэсэн үү? Подвал, гараашийн хамгаалалтаа шалгасан уу? Цахилгааны аюулгүй байдлаа хангаж чадсан уу?

Х.Э

Тээврийн цагдаагийн алба: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав