“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2026 оны 09 сарын 24-ны 10:00 цагт Хүүхдийн номын санд Хятад улсын өсвөр үе, залуучуудад зориулсан шилдэг ном болох “Цао Вэньшаны зурагт ном: Өвсөн дээрх байшин” (кирилл, 9 боть), “Хятадын уламжлалт нандин моралийн сонгодог үлгэр” (кирилл, 9 боть), “Бага насны хүүхдийн танин мэдэхүйн ном” (Хятад, Монгол бичиг, кирилл, Англи хэл, бичгээр 10 боть) зэрэг хүүхдийн номын “Нахиа” үзэсгэлэнг дэлгэн харуулж, ном солилцооны арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дах Хятадын Соёлын төвийн захирал Ли Жы, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга Сүнь Ү Гуань тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Дээрх нэр бүхий номны дээжээс Улаанбаатар хот дах Хятадын Соёлын төвийнхөн Хүүхдийн номын сан болон Ерөнхий боловсролын 23-р дунд сургууль зэрэг дөрвөн сургуулийн сурагчдийн төлөөлөлд номны хандив өргөж, хүлээлгэн өглөө.
Энэхүү “Нахиа” хүүхдийн номын үзэсгэлэн болон ном солилцооны арга хэмжээгээр дамжуулан Хятад, Монголын өсвөр үе, залуучуудын найрсаг харилцааг бэхжүүлэхийг зорьж байгаагаараа онцлог аж.
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!