Намаа аврах уу, эсхүл нэг хүний албан тушаалыг хадгалах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
18 минут 45 секунд
Намаа аврах уу, эсхүл нэг хүний албан тушаалыг хадгалах уу?
Нийтлэсэн огноо:

Намаа аврах уу, эсхүл нэг хүний албан тушаалыг хадгалах уу?

Иргэний зориг ногоон намын гишүүддээ хандсан нийтлэл

Цаг хугацааны дохио хэзээ ч ийм чанга цохилсон удаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 45 дугаар тогтоол Иргэний зориг ногоон намд (ИЗНН) 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэг л дүрэм, нэг л өргөдөл ирүүлэх эцсийн боломж олгосон. Өнөөдрөөс тоолбол гурван өдөр үлдлээ. Энэ гурван өдөрт 26 жилийн түүхтэй намынхаа хувь заяа тулгамдаж байгааг гишүүн бүр ухаарах ёстой.

Асуудал хаанаас эхэлснийг эргэн харъя. Учир нь өнөөгийн эмгэнэлт байдал нэг өдрийн бүтээгдэхүүн биш, харин дахин дахин олгосон боломжийг үрэн таран хийсэн удаан хугацааны үйл явдлын үр дүн юм.

Алдааг засах боломжийг хэрхэн алдсан бэ

ИЗНН-ын анхны дүрмийг Дээд шүүх 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор (7 бүлэг, 38 зүйл, 322 заалттай) хууль ёсоор бүртгэсэн. Намын даргаар Б.Батбаатарыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар тогтоолоор бүртгэжээ. Эндээс цааш юу болсныг тоочвол:

Эхний удаа.

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоол. Дээд шүүх дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзахдаа арав гаруй ноцтой зөрчлийг нэрлэсэн байдаг бөгөөд гишүүнээс хасах шийдвэрийг Хяналтын байгууллага биш Улс төрийн зөвлөл гаргахаар заасан нь хуульд харшилсан, намын даргын бүрэн эрхийн хугацаа, огцруулах журмыг огт тусгаагүй, нууц санал хураалт, маргаан хянан шийдвэрлэх журам, санхүүжилт хуваарилах зэрэг зайлшгүй тусгавал зохих олон заалт дутуу. Түүгээр ч барахгүй тооллогын комисс “88 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэн” гэснийг хурлын тэмдэглэлд саналын эрхтэй 83 гишүүн оролцсон гэж зөрүүтэй бичсэн нь баримтад тулгуурлан илчилсэн.

Хоёр дахь удаа. 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоол. Энэ удаад гол зөрчил нь зарчмын байсан. Намын төлөөллийн төв байгууллагыг (Үндэсний хороо) шүүхэд бүртгэгдээгүй дүрмээр “Үндэсний Зөвлөлийн Хороо” болгож нэр сольж, тэрхүү хороо 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдаад дүрмийн 122 заалтыг өөрчилж, 64-ийг нэмж, 7-г хассан буюу дүрмийн гуравны нэгээс хэтэрсэн өөрчлөлт хийсэн. Гэтэл хуульд ийм хэмжээний өөрчлөлт оруулах нь зөвхөн намын Их хурлын онцгой бүрэн эрх. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийг хийх эрхгүй байгууллага хийсэн гэсэн үг.

Гурав дахь удаа. 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тогтоол. Энэ нь онцгой ач холбогдолтой. Тогтоолын үндэслэх хэсэгт Дээд шүүх шууд: “...Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын даргаар Б.Батбаатарыг сонгож, баталсныг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв” гэж тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл, 2025 оны XI Их хурлаар Батбаатарыг намын даргаар 4 жилийн хугацаатай дахин сонгосон сонгуулийг шүүх хүлээн зөвшөөрөөгүй, учир нь түүнийг шүүхэд бүртгэгдээгүй дүрмийн дагуу сонгож, Их хурлыг нь дүрмийн 18.3-т нийцээгүй байгууллага зарлан хуралдуулсан байв. Дээд шүүх тэр үед “дүрмээ хууль ёсоор баталж, түүндээ нийцүүлэн даргаа сонгож, бүгдийг нэг мөр ирүүлэх нь зүйтэй” гэж тодорхой зөвлөсөн.

Дөрөв дэх удаа. 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоол. Эрүүгийн хэргийн танхимын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний 02/3497 дугаар албан бичгийг нэмбэл, нам энэ үед дүрмээ бүртгүүлэхээр дахин дахин ирүүлсэн боловч цөөн хэдэн зарчмын зөрчил (Үндэсний Зөвлөлийн Хороо гишүүдээ өөрөө “батламжлах” эрхийг өөртөө олгосон нь хуулийн 17.2.2-т харшилсан гэх мэт) арилаагүй хэвээр байв. Энэ тогтоолоор Дээд шүүх чухал зүйлийг сануулсан бөгөөд Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу нам дүрмээ 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор шинэ хуульд нийцүүлэх ёстой байсан бөгөөд зөрчлөө зассаны үндсэн дээр дахин нэг удаа, 60 хоногийн дотор хандах эцсийн боломжийг олгосон.

Дөрвөн удаагийн татгалзал. Дөрвөн удаагийн тодорхой заавар. Дөрвөн удаагийн боломж. Энэ нь аль ч намын хувьд эв нэгдлээ бэхжүүлэх дохио байх учиртай. Гэвч юу болов?

Эрх зүйн асуудал хэрхэн эрх мэдлээ хамгаалсан дайн болж хувирав

Намыг хуульд нийцүүлэх ёстой байсан тэр шийдвэрлэх мөчид ИЗНН нэг өргөдөл ирүүлэхийн оронд хоёр хэсэг хуваагдсан.

Нэг талд намын гишүүд, орон нутгийн 11 намын хорооны дарга нарын санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Хангарьд” жигүүр, тэдний зохион байгуулсан 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Онц Их хурал. Энэ хурлаар намын дүрмийг шинэчилж, Б.Батбаатарыг чөлөөлж, намын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонгосон гэж зарласан.

Нөгөө талд одоогийн бүртгэлтэй гэх дарга Б.Батбаатар өөрийн удирдлага доорх Улс төрийн зөвлөл, Үндэсний хорооныхоо хурлыг дамжуулан зарласан 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ээлжит бус XIII Их хурал. Энэ хурлаар тусдаа дүрэм баталсан.

Хоёр хурал. Хоёр дүрэм, Хоёр өргөдөл, Нэг намаас.

Энд гол асуултыг шударгаар тавья: аль тал нь намынхаа эрх ашгийг эхэнд тавьж байна вэ?

Баримтыг хараарай. Б.Батбаатар 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/15 дугаар албан бичгээр Дээд шүүхэд хандаж, Р.Батболдын ирүүлсэн материалыг “авч хэлэлцэхгүй буцааж”, зөвхөн өөрийн талын материалыг хүлээн авахыг хүссэн. Түүний талын Дүрмийн хороо 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ДХ/01 дугаар тогтоолоор өрсөлдөгч жигүүрийн удирдагчид болох М.Амартунгалаг, Т.Бат-Эрдэнэ, Д.Дэжидмаа, С.Батбаатар нарыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан. Хан-Уул дүүргийн намын хорооны дарга, Намын дэд дарга Я.Пүрэвгарьд, гишүүн Л.Рагчаасүрэн нар Онц Их хурлын талд зогссон.

Гишүүдийн олонх хэсэг нь өөрчлөлт шинэчлэл хүсэж, санаачилгаараа хуралдаж байхад, бүртгэлтэй удирдлага нь тэр хүслийг хүлээн зөвшөөрч, эв нэгдлийн замаар шийдэхийн оронд эсрэг хурал зарлаж, өрсөлдөгчдөө хасаж, шүүхээс тэдний хүсэлтийг хүлээж авахгүй байхыг шаардсан нь Иргэний Зориг Ногоон Намын дотоод хямралыг намжаахын оронд гүнзгийрүүлсэн байдаг.

Үүн дээр нэмж, Онц Их хурлыг дэмжигч талаас Б.Батбаатарын талаар ноцтой буруутгал дэвшүүлсэн. Тэдний нийтэлсэн мэдэгдэл болон шүүхэд гаргасан тайлбараар бол төрөөс олгосон 456 сая төгрөгийн санхүүжилтийг хуулийн дагуу зарцуулаагүй, аудитын дүгнэлтээр нийт 378,684.2 мянган төгрөгийн зөрчил илэрсэн, Авлигатай тэмцэх газар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа, мөн намыг “Батбаатар, түүний ах дүү, хамаатан, найз нөхдийн нам” болгосон гэх агуулгатай. Эдгээр нь хараахан шүүхээр тогтоогдоогүй буруутгал гэдгийг шударга нийтлэлч хүний хувьд тэмдэглэх ёстой ч ийм хэмжээний асуудал яригдаж байгаа нь Б. Батбаатарт итгэх намын гишүүдийн итгэл алдагдсаны баталгаа мөн.

Шүүхийн чимээгүй захиас

Монгол Улсын дээд шүүхийн 45 дугаар тогтоолд хамгийн анхаарах ёстой зүйл бол Дээд шүүх аль ч талыг бүртгэж аваагүй явдал юм. Шүүх Батболдын Онц Их хурлыг ч, Батбаатарын XIII хурлыг ч хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөөгүй. Харин Улс төрийн намын тухай хуулийн 4.1, 5.5, 18.4 дэх заалтыг үндэслэн намд маш тодорхой даалгавар өгсөн бөгөөд дотоод маргаанаа өөрсдөө шийдэж, нэг дүрмийг нэг өргөдлийн хамт 2026 оны 06 дугаар сарын 29-ний дотор ирүүлэхийг даалгасан байдаг.

Энэ нь зүгээр нэг процессын шаардлага биш. Энэ бол шүүхээс намын гишүүдэд хандсан захиас юм. Хэн дарга байх вэ гэдэг асуудлаа эхэнд тавиад, дайны замаар явбал та бүхэн намаа алдана. Эв нэгдлээ олж, хуульд нийцсэн нэг л замаар явбал намаа аварна.

Учир нь хэрэв нам энэ хугацаанд маргаанаа шийдэж чадахгүй, дахин хоёр өргөдөл ирүүлбэл, Дээд шүүх дагаж мөрдөх журмын тухай хуулийн үүргийг биелүүлээгүй гэж үзнэ. Тэгвэл одоо бүртгэлтэй байгаа дүрэм нь хүчин төгөлдөр байдлаа алдаж, нам эрх зүйн хувьд бүртгэлгүйд тооцогдох ноцтой үр дагаварт хүрнэ. Энэ нь намын үйл ажиллагаа түдгэлзэх шууд эрсдэл юм.

Хариуцлага: Намаа аврах хамгийн хялбар зам

Энд гашуун үнэнийг шулуухан хэлье. Намыг хуулийн дагуу дахин бүртгүүлэх зам тийм ч төвөгтэй биш. Дээд шүүх юу хийхийг дөрвөн удаа тодорхой зааж өгсөн бөгөөд зөрчлөө зас, эв нэгдлээ бэхжүүл, хуульд нийцсэн нэг дүрмийг нэг өргөдлийн хамт ирүүлбэл нам бүртгэгдэнэ. Замыг хаагаад байгаа цорын ганц саад нь хууль ч биш, шүүх ч биш, энэ бол эрх мэдлийн төлөөх шунал юм.

Намыг албан ёсоор төлөөлж буй, бүртгэлтэй удирдлагын хувьд Б.Батбаатар энэ мухардлыг тайлах түлхүүрийг гартаа барьж байна. Гэтэл тэрээр түлхүүрээ гишүүдийн өмнө тавихын оронд хаалгаа улам чанга цоожилж, гишүүдийн санаачилсан хуралдааныг хүлээн зөвшөөрөхийн оронд эсрэг хурал зарлаж, өрсөлдөгчдөө намаас хасаж, шүүхээс тэдний өргөдлийг буцаахыг шаардсан. Энэ нь намынхаа төлөө биш, албан тушаалынхаа төлөө хийсэн үйлдэл бөгөөд үр дүн нь өнөөдөр нүднийх нь өмнө 26 жилийн түүхтэй нам устах ирмэг дээр тулсан байдалд хүрлээ.

Энд гишүүд бүрэн ойлгох ёстой нэг баримт бий. Дээд шүүх дээр дурдсан 26 дугаар тогтоолоор Батбаатарыг намын даргаар дахин сонгосон 2025 оны сонгуулийг бүртгэхээс татгалзсан. Өөрөөр хэлбэл, тэрээр өнөөдөр зөвхөн 2023 оны 10 дугаар сарын 09-ний 37 дугаар тогтоолоор олгогдсон, хуучин хуулийн үеийн бүртгэлийн хүчээр сандал дээрээ тогтож байна. Харин шинэ хуульд нийцүүлэн бүрэн эрхээ шинэчлэх бүх оролдлого нь бүтэлгүйтсэн. Онц Их хурлыг дэмжигч тал үүнийг үндэслэн “26 дугаар тогтоол гарснаар Батбаатар намыг төлөөлөх эрх зүйн чадамжгүй болсон” гэж үздэг. Энэ тайлбар эрх зүйн маргаантай ч (хамгийн сүүлийн 45 дугаар тогтоолд Дээд шүүх түүнийг “37 дугаар тогтоолоор бүртгэгдсэн намын дарга” гэж нэрлэсэн хэвээр байгаа), нэг зүйл маргаангүй. Б.Батбаатарын дахин сонгогдсон мандат нь шүүхээр хүлээн зөвшөөрөгдөөгүй, намаа бүртгэлгүй болох ирмэгт хүргэсэн хүнд эрх мэдэлтэйгээ зууралдах ёс зүйн ч, эрх зүйн ч үндэслэл үлдсэнгүй.

Жинхэнэ удирдагчийн хэмжүүр яг ийм мөчид илэрдэг. Намынхаа оршихуй эрсдэлд орсон тэр агшинд жинхэнэ удирдагч “миний албан тушаал юу болох вэ” гэж бус “намаа яаж аврах вэ” гэж асуудаг. Хариуцлага гэдэг нь яг үүнийг хэлэх ба алдаагаа хүлээн зөвшөөрч, өөрийн хариуцлагыг ухаарч, өөрөө намынхаа замыг хааж байгааг ойлгож, нэг алхам ухрах эр зориг үгүйлэгдэж байна. Энэ ухаарал, энэ хариуцлага гарч ирэх л юм бол ИЗНН гурван өдрийн дотор хуулийн дагуу бүртгэгдэх бүрэн боломжтой. Бүртгэгдэхгүй бол энэ нь хуулийн буруу биш, нэг хүний шийдэмгий бус, өөрийгөө дээгүүр тавьсан байр суурийн уршиг болно.

Түүнчлэн хариуцлага гэдэг нь зөвхөн албан тушаалын тухай биш. Намын гишүүд төрөөс олгосон 456 сая төгрөгийн санхүүжилт хуульд нийцээгүй зарцуулагдсан, аудитаар нийт 378,684.2 мянган төгрөгийн зөрчил илэрсэн, Авлигатай тэмцэх газар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа гэх ноцтой асуудлуудыг дэвшүүлээд байна. Эдгээр нь хараахан шүүхээр эцэслэн тогтоогдоогүй ч, хариуцлагатай удирдагч ийм асуудлаас зугтахгүй, харин нүүр тулан хариулдаг бөгөөд цэвэр гэдгээ ил тод нотлох, эсхүл алдаагаа эрэлхэг хүлээх явдал юм. Аль алийг нь хийхгүй, зөвхөн эрх мэдэлтэйгээ зууралдах нь гишүүдийнхээ итгэлийг улам бүр унагах төдийгүй, намынхаа хувь заяаг барьцаалж байгаагийн илрэл юм.

Процессын ард нуугдах нь хариуцлага биш

Шударга байхын тулд хэлэхэд, Б.Батбаатарын талд эрх зүйн зарим логик байгааг үгүйсгэхгүй. Тэрээр “намын дүрэмд Онц Их хурал гэж байхгүй, гишүүнийг хүсэлтгүйгээр хасах асуудлыг зөвхөн Хяналтын болон Ёс зүйн хороо шийднэ” гэж нийтэд мэдэгдсэн нь дүрмийн үсэгчилсэн заалттай нийцэх талтай. Мөн Онц Их хурлыг зарласан гэх 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128 гишүүнтэй “Үндэсний Зөвлөлийн Хороо” өөрөө шүүхэд бүртгэгдээгүй, түүнийг Дээд шүүх 26 дугаар тогтоолоороо хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үнэн. Тиймээс “тэр хурлыг зарласан байгууллага эрх зүйн чадамжгүй байсан” гэх аргумент хоосон биш.

Гэхдээ яг энд хариуцлагын жинхэнэ сорилт оршино. Эрх зүйн нарийн ширийн заалтыг мэддэг хүн нь түүнийгээ намаа аврахад ашиглах ёстой болохоос, өрсөлдөгчөө хаахад ашиглах учиргүй. Процессын зөв бурууг маргалдсаар, “нөгөө тал хууль бус” гэж зүтгэсээр намаа эцсийн шугам руу авчирсан бол хэдий процессын хувьд зөв байж болох ч, тэр өөрөө хариуцлагаас зугтаж байгаагийн илрэл. Дүрмийн заалтын ард нуугдаж байгаад ИЗНН сүйрвэл, “хуулийн дагуу миний зөв байсан” гэдэг үг хэнд ч хэрэггүй болно. Тийм ч учраас Дээд шүүх аль нэг талыг сонгох гэж оролдоогүй бөгөөд аль алиных нь аргумент зөв байж болзошгүйг, гэхдээ эв нэгдэлгүйгээр аль аль нь утгагүй болохыг хэлсэн хэрэг.

Сонголт: ИЗНН ыг гишүүдэд

Эрхэм ИЗНН-ын гишүүд минь ээ. Энэ бол хэн нэгнийг хайрлах, эсхүл үзэн ядах тухай асуудал биш. Энэ бол намаа аврах уу, үгүй юу гэдэг асуудал.

26 жилийн настай, “Үнэн шударгын цагаан мөр” зарчмыг тунхагласан ИЗНН-ыг гурван өдрийн дараа эрх зүйн оршихуйгаа алдах эсэх нь дарга нараас бус, гишүүдээс шалтгаалж байна. Хэрэв та бүхэн хэн дарга болох вэ гэдэг дайны аль нэг талд татагдан, эсрэг талаа “хууль бус” гэж зүтгэсээр хоёр өргөдөл ирүүлбэл, та хоёулаа хожигдоно. Хожих ганц зам бол Дээд шүүхийн заасан шиг дотоод маргаанаа дарж, хуульд нийцсэн нэг л дүрмийг нэг л өргөдлийн хамт хамтран ирүүлэх юм.

Намын аливаа удирдагчийн нэр төр чухал. Гэхдээ нам байхгүй болбол хадгалах нэр төр ч үлдэхгүй. Аль ч тал, ялангуяа намыг албан ёсоор төлөөлж буй удирдлага, өөрийн албан тушаалыг намынхаа оршихуйгаас дээгүүр тавих эрхгүй. Хэрэв Б.Батбаатар алдаагаа ухаарч, намаа аврах эсэх нь өөрийнх нь шийдвэрээс хамаарч байгааг хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээх юм бол ИЗНН гурван өдрийн дотор хуулийн дагуу бүртгэгдэх бүрэн боломжтой. Энэ хариуцлагыг түүнээс гишүүд нь түүн рүү хандаж шаардах ёстой.

Гурван өдөр үлдлээ. Сонголт тань: намаа аврах уу — эсхүл нэг хүний албан тушаалыг хадгалах уу? Хариулт нь нэг хүний эр зориг, нэг хүний хариуцлагаас эхэлнэ.

А.Галт

Amlalt.mn

АБГББХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
АБГББХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
 
Нөлөөллийн бүсийн иргэдэд мэргэжил олгох сургалт эхэллээ
Нөлөөллийн бүсийн иргэдэд мэргэжил олгох сургалт эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв