ТББХ: Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 21 секунд
ТББХ: Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжлээ
Нийтлэсэн огноо:

ТББХ: Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.29/ хуралдаан 13.38 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ц.Туваан, Б.Хэрлэн, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Б.Жавхлан, Б.Найдалаа, Ч.Ундрам, Б.Энхбаяр, Ж.Батжаргал, А.Ганбаатар, С.Зулпхар, Э.Одбаяр, Н.Учрал нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхлэв.

Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан байлаа. Уг тайланг сонсгол даргалагч Б.Жавхлан танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Ц.Уртнасан, Н.Мягмар нар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж, Байнгын хороонд ирүүлсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” 06 дугаар тогтоолыг баталж, 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар тов тогтоож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхланг томилсон.

Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээллийг Улсын Их Хурлын цахим хуудас буюу (parliament.mn)-т байршуулж, сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудас бүхий зарыг Улсын Их Хурлын цахим хуудсанд 14 хоногийн хугацаанд байршуулсан хэмээгээд, 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсныг тодотгов.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана.” гэж заасны дагуу 2026 оны 06 дугаар сарын 26-ний өдөр сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргажээ.

Нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд нэр дэвшигч Ц.Уртнасан, Н.Мягмар нарыг ажлын хэсгийн тайлан, ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир асуулт асууж, хариулт авсаны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.2 дахь хэсэгт “Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна” гэж, мөн 21.5.2 дахь заалтад Үндэсний зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурал 7 хүнийг нэр дэвшүүлэхээр тус тус заасан бөгөөд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131 дүгээр зүйлд тусгасан. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тов тогтоосон боловч гишүүдийн ирц хүрээгүй тул зохион байгуулагдаагүй. Иймд товыг шинэчлэн тогтоох тогтоолын төслийг боловсруулсан хэмээн Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулав.

Тогтоолын төсөлд Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн С.Зулпхарыг сонгохоор тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Д.Энхтуяа нарын УИХ-ын 65 гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Эх сурвалж: parliament.mn

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Охидын эрхийг хамгаалж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Because I am a Girl” чуулганыг зохион байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан “Дулаанбаатар“ аяны үр дүнтэй танилцлаа

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо

Улсын Их Хурал өмнө долоо хоногт: 2026.10.05-10.09

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

МСНЭ-ийн гишүүний жилийн татвар 120 мянган төгрөг боллоо

Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав