Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
Огноо
Унших
7 минут 9 секунд
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
Нийтлэсэн огноо:

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 102 жилийн ойн өдрийг тохиолдуулан төрийн дээд одон, медаль болон нийслэлийн дээд шагнал "Хангарди" одон гардууллаа. Шагнал гардуулах ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр нар оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Та бүхэндээ Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 102 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Мөн эх орон, нийслэл хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн төрийн дээд одон, медаль хүртэж буй эрхмүүддээ баяр хүргэе. Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурал хуралдаж, эх орны өнцөг булан бүрээс сонгогдсон 77 төлөөлөгч анхдугаар Үндсэн хуулиа санал нэгтэй баталсан түүхтэй. Энэ өдөр улс орны маань тусгаар тогтнолын баталгаа төдийгүй Улаанбаатар хот маань өнөөгийн нэрээ авсан түүхэн өдөр билээ. Анхдугаар Үндсэн хуулийн эхний зүйлд “Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлнэ” хэмээн тунхагласан байдаг. Зуун хоёр жилийн өмнө өвөг дээдэс маань улсынхаа тусгаар тогтнолыг Үндсэн хуулиар бататгаж, бүрэн эрхийг ард түмэндээ олгосон. Харин бидний хүлээх үүрэг бол иргэдээ сонсдог, хүн бүрд ээлтэй, амьдрахад таатай Улаанбаатар хотыг хамтдаа бүтээх юм. Манай хотын хамгийн үнэт зүйл бол өдөр бүр ажил мэргэжилдээ эзэн болж, хотынхоо хөгжилд чин сэтгэлээ зориулж буй хөдөлмөрч иргэд та бүхэн юм. Та бүхнийхээ цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсье. Монгол төрийн гал голомт мөнхөд бадарч, эх орны минь тусгаар тогтнол, монгол түмний эв нэгдэл улам бүр батжин бэхжих болтугай” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Ахлах зөвлөх Ж.Батбаясгалан
  • Монгол-Солонгосын хэл соёлын солилцооны төвийн захирал Д.Алимаа
  • Нийслэлийн Хяналт шалгалтын газрын ахлах нягтлан бодогч С.Бямбанайдан
  • “Авто Ойл” ХХК-ийн захирал Б.Ганбаатар
  • ОСНААУГ-ын харьяа Зүүн түгээх төвийн машинист Т.Жаргал
  • 118 дугаар сургуулийн бага ангийн багш Т.Лхагва
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны ахмад настан Д.Нэргүй
  • “Хан Хүннү Констракшн” ХХК-ийн захирал М.Очиржанцан
  • Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны ахмад настан Т.Оюунчимэг
  • “Цогт Атас” ХХК-ийн Хүний нөөцийн захирал П.Сайнжаргал
  • ХӨСҮТ-ийн сувилагч Н.Сарантуяа
  • “Оюут Ялгуун” ХХК-ийн зөвлөх эмч Д.Тунгалаг
  • Яруу найрагч, ая зохиогч Э.Түдэв
  • Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэндсүрэн
  • “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн ахлах нягтлан бодогч Г.Энхцэцэг
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны ахмад настан, боловсрол судлалын доктор Р.Энхцэцэг

"Алтан гадас" одонгоор:

  • Дулааны IV цахилгаан станцын ерөнхий нягтлан бодогч Ч.Алтангэрэл
  • 70 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш В.Амархүү
  • ЗХУ/ОХУ-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны гүйцэтгэх захирал Ж.Ариунаа
  • “Нимонс” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Ариунбилэг
  • “Хархорин” худалдааны төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн Ж.Банзрагч
  • Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахмад ажилтан Г.Батбаатар
  • “Монгол телевиз” ХХК-ийн тайзны зураач Г.Баттулга
  • “Ти Би Ти Эй Кристал” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Батчимэг
  • НЗДТГ-ын ХМОНХХ-ийн зурагчин Ц.Баярбаатар
  • Улаанбаатар өртөөний ачаа вагон хүлээлцэгч Д.Болдсайхан
  • Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны ахмад настан Б.Борхүү
  • “Монгол телевиз” ХХК-ийн ажилтан Ш.Галнаран
  • Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны ахмад настан Ч.Гантогоо
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч Б.Гэрлээ
  • Монголын нийтийн бүжгийн спортын холбооны Баянзүрх салбар зөвлөлийн дарга Д.Доржханд
  • Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны ахмад настан Б.Дэнсмаа
  • “ЗМЗ” ХХК-ийн замчин М.Жаргалсайхан
  • 70 дугаар сургуулийн дизайн технологийн багш Б.Золзаяа
  • Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга М.Нандинцэцэг
  • Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Н.Отгонбаяр
  • “Монгол телевиз” ХХК-ийн Ашиглалт, зохицуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвжав
  • “Монгол телевиз” ХХК-ийн нярав Д.Саранцэцэг
  • “Хаян Хайрхан Маркет” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Сэлэнгэ
  • Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн багш Б.Сэлэнгэ
  • “Нэст Эдүкэйшн” сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Ундармал-Цэцэг
  • Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны ахмад настан А.Уранчимэг
  • Нийтийн тээврийн автобус баазын ахмад настан Д.Уртнасан
  • Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны ахмад настан Ц.Цэрэнбалтав
  • Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны ахмад настан Х.Цэцэг
  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны ахмад настан Л.Энхтуяа

Цэргийн гавьяаны одонгоор:

  • Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ю.Мөнхболд

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Аргун Хаан” ХХК-ийн нягтлан бодогч Э.Ариунзул
  • “ID групп”-ийн гүйцэтгэх захирал У.Ариунтуяа
  • “ЗМЗ” ХХК-ийн замчин Г.Баасанжаргал
  • “Монгол телевиз” ХХК-ийн Техникийн албаны дарга Ц.Баттулга
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн багш Э.Батчимэг
  • “Монгол телевиз” ХХК-ийн Тайзны продакшны ерөнхий продюсер Б.Баярбат
  • “Монгол телевиз” ХХК-ийн ерөнхий продюсер Ж.Баярмаа
  • “Жи Эн Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бямбадорж
  • 70 дугаар сургуулийн дизайн технологийн багш Д.Даваасүрэн
  • “Чадамж боломж” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Т.Жүрмэд
  • Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Хүний нөөцийн менежер Д.Лхагвадамба
  • “ЗМЗ” ХХК-ийн зам, гүүрийн инженер Г.Мөнх-Эрдэнэ
  • “Өндөр булаг” ХХК-ийн захирал Т.Мөнх-Эрдэнэ
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Бодлого төлөвлөлт, хүний нөөцийн тасгийн дарга Т.Очирпил
  • 70 дугаар сургуулийн мэдээлэл технологийн багш Б.Солонго
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Хороодын үйл ажиллагаа хариуцсан тасгийн дарга Г.Түвшинбаяр
  • Холимог тулааны мэргэжлийн тамирчин, нүцгэн гарын боксын анхны тамирчин Б.Энхтөр
  • “Хаян Хайрхан Маркет” ХХК-ийн төслийн менежер Ү.Энэрэлт
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Өмчийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэтөгс

Нийслэлийн Нутгийн удирдлагын байгууллагын дээд шагнал болох “Хангарди” одонгоор:

  • Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Лхамхүүг тус тус шагналаа.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянана
Хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянана
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа

Хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянана

Хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянана

16 НАСТНУУД МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

16 НАСТНУУД МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ДҮГНЭНЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ДҮГНЭНЭ

Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ

Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ

Бүгд Найрамдах Улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

Бүгд Найрамдах Улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ

БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Бухимдсан хохирогчид ХЗДХЯ-ны үүдэнд майхантай суулт хийхэд бэлэн гэв

Бухимдсан хохирогчид ХЗДХЯ-ны үүдэнд майхантай суулт хийхэд бэлэн гэв

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1.0 их наяд төгрөгийн цэвэр ашгаар Засгийн газар иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1.0 их наяд төгрөгийн цэвэр ашгаар Засгийн газар иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлжээ

“Төрийн албаны тэргүүний ажилтан” шагнал гардууллаа

“Төрийн албаны тэргүүний ажилтан” шагнал гардууллаа

Автомашин зөөж, шилжүүлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа

Автомашин зөөж, шилжүүлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

ХХНББХ: Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ

ХХНББХ: Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 04-ний 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 04-ний 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Түлшний үйлдвэрийн төмөр замыг өргөтгөн шинэчлэв

Түлшний үйлдвэрийн төмөр замыг өргөтгөн шинэчлэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг эрдэмтэн, судлаач монгол залуустай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг эрдэмтэн, судлаач монгол залуустай уулзав

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах кабинетад тоног төхөөрөмж гардууллаа

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах кабинетад тоног төхөөрөмж гардууллаа

“Кибер тусгаар тогтнол-2026” форум зохион байгуулагдаж байна

“Кибер тусгаар тогтнол-2026” форум зохион байгуулагдаж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэлд 51 мянган тонн нүүрс нийлүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэлд 51 мянган тонн нүүрс нийлүүлнэ

“Цахим Сэлэнгэ” арга хэмжээний хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлж байна

“Цахим Сэлэнгэ” арга хэмжээний хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлж байна

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ

Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Хангарди“ спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

“Хангарди“ спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна

Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна

“Биокомбинат” ТӨХХК вакцин үйлдвэрлэлийн талаар танилцууллаа

“Биокомбинат” ТӨХХК вакцин үйлдвэрлэлийн талаар танилцууллаа

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа