Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал
Огноо
Унших
11 минут 5 секунд
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал
Нийтлэсэн огноо:

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

Бүгд Найрамдах засаглал бол ард түмний засаглал. Монгол Улс 102 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуульдаа “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн…” гэж бичсэн юм. Улмаар Улсын Хурлаараа 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байв.

Тэртээх он жилүүд бол дэлхий дахины дэг журам үндсээрээ шинэчлэгдэж байсан цаг үе. Эдүгээх тооллын эрин эхлэхээс ч өмнө ярьж эхэлсэн “ард түмэн”-ий тухай ойлголт Дэлхийн I дайны нөлөөгөөр сая л шинэ шатанд гарч ирсэн юм. Хаа сайгүй хаант засаглалууд нуран унаж байлаа. Үндэстний бие даасан байдал, Бүгд Найрамдах засаглалын үзэл санаа тив дамжин түгэж, дэлхий дахиныг бүхэлд нь нөмрөв.

Бүр 1906 онд эхэлсэн Ираны Үндсэн хуулийн хувьсгал эзэн хааны эрх мэдлийг хязгаарлаж, ард түмнийхийг нэмэгдүүлэх үзэл санаагаар өрнөсөн бол хаант засгаа түлхэн унагасан португалчууд Бүгд Найрамдах засаглалыг, тэртээ Америкт мексикчүүд арван жил үргэлжилсэн хувьсгалын үр дүнд Үндсэн хуульт төрийн тогтолцоог бүрдүүлж байлаа. Синьхайн хувьсгалаар манай өмнөд хөршид Бүгд Найрамдах засаг тогтсон бол монголчууд Богд хаанаа олноор өргөж, харин сүүлчийн Цагаан хаанаа түлхэн унагасан октябристууд умард хөршид засгийн эрхэнд гарав.

Дэлхийн I дайнаар Европын газрын зураг орвонгоороо өөрчлөгдөн, шинэ шинэ улсууд бий боллоо. Герман, Австри улсууд Бүгд Найрамдах засаглалд шилжив. Олон зууны турш бат бөх оршсон хаант засаглалууд нурж, эзэнт гүрнүүд задран, чухамдаа дэлхий дахин тэр аяараа донслон доргисон юм.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Чин гүрний эрхшээлээс салж, Богд Хаант Улсынхаа тусгаар тогтнолыг зарласан нь монголчуудын олон үе дамжсан туйлын хүслэн, түүхэн чухал агаад хэмжээлшгүй баярт үйл явдал байлаа. Гэвч эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг тийм ч амар олддог зүйл биш ажээ.

Умард, өмнөд хөршийн улсууд өвөр зуураа тохиролцож, Монголыг Хятадын мэдэлд оруулах “Бээжингийн тунхаг”-ийг байгуулаад, тулган хүлээлгэв. Гамин цэрэг орж ирлээ. Монголын автономит эрхийг өөрсдөөр нь устгуулах Сүй Шүжаны балмад төлөвлөгөө монголчуудын “ясыг маажив”.

Ард ноёд, лам хар ялгалгүй монгол хүн бүр эх орноо чөлөөлөх тэмцэлд бослоо. Гамин цэргийг Их Хүрээнээс хөөж, Хиагтад хиар цохив. Цагаан Оросын үлдэгдлийг улаантнуудтай нь нийлж дарлаа. Гэвч Кремльд төвхнөсөн Зөвлөлтүүд гадаад улсуудаар дэмжүүлэх бодлогынхоо дотор бас л Монголыг Хятадад өгөөд, Бээжинд үзэглэсэн юм. Энэ бол 1924 он. Монголчуудад цор ганц зам үлдсэн байлаа. Тэр нь Үндсэн хууль.

Юу юугүй алдуурч буй тусгаар тогтнол, эрх чөлөөгөө авч үлдэх эцсийн боломжийг алдалгүй шүүрч, бидний ухаант дээдэс Улсын анхдугаар Хурлаа хуралдуулсан юм.

image-afd91fc3-2115-4817-a80f-acd0fc238942.jpeg

Тэр жилийн өвлийн эхэн сарын уур савссан өдрүүд улс гэрийнхээ тусгаар тогтнолыг хадгалаад зогсохгүй ирээдүйн хувь заяаг шийдсэн түүхэн өдрүүд байлаа. Хүрээ, хөдөөгийн олон ардыг төлөөлсөн Улсын Хурлын 77 төлөөлөгч хорь шахам хоног хуралдаж, үзэл санаа, оюун бодлоо уралдуулан мэтгэлцэж, хэлэлцэн зөвшилцсөний эцэст анхдугаар Үндсэн хуулиа баталж, “Бүгд Найрамдах Ардын Засгийг явуулахаар” тогтжээ.

Хэмжээт эрхт эзэн хаан Богд Жавзандамба хутагт мөн онд жанч халж, таалал бараад байсан нь Бүгд найрамдах засаглалыг сонгох хүчин зүйл болсныг Үндсэн хуулийн угтвар бичээст тэмдэглэсэн нь бий. Дэлхийн олон улс гүрэнд хаант засаглал халагдаж, дэвшилтэт тогтолцоо бүрдэж буй тул улс орныг хөгжлийн энэхүү чиг хандлагад нийцүүлэх нь зүйн хэрэг байсныг ч мөн дурдан үлдээжээ.

Ард түмэнд тулгуурласан, нийтийн эрх ашигт суурилсан засаглал хүн төрөлхтний улс төр, нийгмийн хөгжлийн явцад бий болсон төрийн удирдлагын хамгийн дэвшилтэт тогтолцоо юм. Монголын анхны Үндсэн Хуулиар “улсын эрхийг жинхэнэ ардад эзлүүлсэн…” энэ тогтолцоо өнөөгийн дөрөв дэх Үндсэн хуульд ч хэлбэрэлт, өөрчлөлтгүй залгамжлагдсан юм.

Тэр үеийнхээр “жинхэнэ ард”, өнөө бидний хэлдгээр “ард түмэн” гэдэг шууд утгаараа хүмүүс бид. Албан найруулгаар бол Монгол Улсын нийт хүн ам. Төрийн тэргүүнээсээ эхлээд дөнгөж төрсөн нярай хүртэл бүх хүмүүсийг Монголын ард түмэн гэдэг. Намайг, чамайг, та биднийг бүгдийг агуулсан энэ статистик утгын цаана илүү гүн гүнзгий ухагдахуун бий.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, ард түмэнд Үндсэн хуулиар олгогдсон “засгийн бүх эрх”-ийг өөр хэн ч хуваалцахгүй. Учир нь Монголын ард түмэн гагцхүү сонгож, төлөөлүүлээд зогсохгүй төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй. Харин Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар тэргүүтэй төрийн бүх институци ард түмнээс олгосон эрх хэмжээний хүрээнд л ажиллана. Ард түмэнд тангараглаж, ард түмний өмнө хариуцлага хүлээнэ.

Үндсэн хуулийн заалт үг бүрээрээ, утгат хэсэг бүхнээрээ давхар давхар агуулга илтгэж, өргөн уудам харилцааг илэрхийлж байдаг. Улс төр, философийн утгаараа ард түмэн гэдэг улс орныхоо тусгаар тогтнол, эрх ашиг, ирээдүйн хувь заяанд зангидагдсан улс төрийн олонлог юм. Энэ олонлогийн дотор энгийн олонхийн үзэл санаагаар сэтгэх нэгэн байхад этгээд өөр хэв заншлаар явах хүмүүс ч бий. Зуу зуун үзэл бодол, мянга түмэн хүсэл тэмүүллийг агуулсан энэ хүчирхэг олонлог төрийн эрх мэдлийг үүтгэн бүрдүүлж, түүгээр нийтлэг эрх ашгаа хангана.

Та биднээс хүлээн авсан бүрэн эрхийн хүрээнд төр бүхий л бодлого, шийдвэрийг зөвхөн ард иргэд бидний, улс эх орны эрх ашиг, сайн сайхан, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглүүлж гаргах учиртай. Ингээрэй л гэж бид төрдөө эрх өгдөг. Харамсалтай нь манай зарим улс төрчид үүнийг буруу ойлгож, эрх мэдэл өөрт нь бурхнаас ч юм уу, хэн нэгэн давагдашгүй хүчнээс заяасан мэт сэтгэж, түүгээр ард түмнийг ивээж буй аятай авирладаг. Онгиргон, ойворгон загнаж, оройн дээдэд хүрсэн гэлтэй аашилна. Бүхнээс дээгүүр нэгэн болсон мэт төөрч, чухам л “шидийг олоод нисэхийг” шахна.

Эндүүрэл, ташаарал нь улс төрчдийг эргүү тэнэг болгодог байна. Эрх мэдэл олгосон жинхэнэ “эзэд”-ээ танихаа больж аль нэг нам, улс төрийн бүлэглэлд үйлчилж эхэлнэ. Ард түмнээс олгосон бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлоо хангах, зөвхөн өөрийнхөө хүч нөлөө, байр суурийг бэхжүүлэхэд ашиглахыг хичээнэ. Мэдэхгүй, чадахгүйнхээ хар гайгаар боломжгүй зүйлийг амлаж, буруу шийдвэр, бодлогын алдаа гаргана. Улмаар улс төрийн болон ашиг сонирхлын бүлэглэлд үйлчилж, тэдэнд зориулсан хууль тогтоомжийг өөрт ашигтайгаар батлуулна. Ингээд авлига, хээл хахуулиар ажиллах болж, төрийн үүрэг, хариуцлагыг бүрэн завхруулдаг байна.

Английн либерал улс төрч Лорд Эктон “Эрх мэдэл хүнийг төөрүүлдэг, үнэмлэхүй эрх мэдэл бүрмөсөн самууруулдаг” хэмээсэн байдаг. Тэр улс төрч төдийгүй түүхч, зохиолч хүн байсан юм. Дорнын гүн ухааны шаштир “Орчлонгийн сав шимийн дуулал”-д “Хэнд эрх буй бөгөөс түүнд хилэнц буй” хэмээн өгүүлдэгтэй ижил үзэл санааг тэр илэрхийлж байлаа.

Эрх мэдэлд хязгаар хэрэгтэй. Улс төрчдийн алдаа завхрал эрх мэдэлтэй болсондоо бус, түүнийг хэнээс, ямар итгэлээр олж авснаа мартдагт байдаг. Тийм учраас эрх мэдэлтнүүдэд хяналт, хариуцлага зайлшгүй гэдгийг Лорд Эктон бичжээ. Хэрэв хүн эрх мэдлийн эх сурвалжаа мартаж, үүрэг хариуцлагаа умартвал “онц аюултай” болдгийг тэр сэрэмжлүүлсэн юм.

Улс төрчийн ёс зүй бол өөрт нь олгогдсон эрх мэдэл, албан тушаал, ард түмний хүлээлгэсэн итгэлд хэрхэн хандаж байгаагаар хэмжигдэх цогц ойлголт. Ард түмний хүлээлгэсэн бүрэн эрхийг үүрэг, хариуцлага дагадаг гэдгийг мартаж, амин хувийнхаа, ашиг сонирхол нэгтэй бүлэглэлийнхээ, намынхаа эрх ашгийг эхэнд тавих нь тэднийг засаж залруулахын аргагүй гэм нүгэл рүү хөтөлдгийг бүх цаг үеийн их сэтгэгчид сануулсаар ирсэн байна.

Хууль зөрчихгүй байх гэдэг бол улс төрчдөд тавигддаг ёс зүйн хамгийн наад захын шаардлага. Үүнтэй зэрэгцээд шударга байх, үнэнийг хэлэх, амлалтаа биелүүлэх, иргэдийнхээ дуу хоолойг сонсох, эрх мэдэлдээ эрдэхгүй байх гээд олон шалгуур бий.

Ард түмнээ сонсохоо больж дүлийрсэн төр оршин тогтнох аргагүй болж, эцэстээ нуран унадаг. Үндэс, хөрснөөсөө амь тасарч, үхжин хувхайрсан мод адил...

Эх сурвалж: parliament.mn

ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
 
Бүгд Найрамдах Улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа
Бүгд Найрамдах Улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Бүгд Найрамдах Улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

Бүгд Найрамдах Улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ

БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Бухимдсан хохирогчид ХЗДХЯ-ны үүдэнд майхантай суулт хийхэд бэлэн гэв

Бухимдсан хохирогчид ХЗДХЯ-ны үүдэнд майхантай суулт хийхэд бэлэн гэв

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1.0 их наяд төгрөгийн цэвэр ашгаар Засгийн газар иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1.0 их наяд төгрөгийн цэвэр ашгаар Засгийн газар иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлжээ

“Төрийн албаны тэргүүний ажилтан” шагнал гардууллаа

“Төрийн албаны тэргүүний ажилтан” шагнал гардууллаа

Автомашин зөөж, шилжүүлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа

Автомашин зөөж, шилжүүлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

ХХНББХ: Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ

ХХНББХ: Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 04-ний 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 04-ний 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Түлшний үйлдвэрийн төмөр замыг өргөтгөн шинэчлэв

Түлшний үйлдвэрийн төмөр замыг өргөтгөн шинэчлэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг эрдэмтэн, судлаач монгол залуустай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг эрдэмтэн, судлаач монгол залуустай уулзав

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах кабинетад тоног төхөөрөмж гардууллаа

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах кабинетад тоног төхөөрөмж гардууллаа

“Кибер тусгаар тогтнол-2026” форум зохион байгуулагдаж байна

“Кибер тусгаар тогтнол-2026” форум зохион байгуулагдаж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэлд 51 мянган тонн нүүрс нийлүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэлд 51 мянган тонн нүүрс нийлүүлнэ

“Цахим Сэлэнгэ” арга хэмжээний хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлж байна

“Цахим Сэлэнгэ” арга хэмжээний хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлж байна

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ

Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Хангарди“ спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

“Хангарди“ спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна

Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна

“Биокомбинат” ТӨХХК вакцин үйлдвэрлэлийн талаар танилцууллаа

“Биокомбинат” ТӨХХК вакцин үйлдвэрлэлийн талаар танилцууллаа

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав