Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 6 секунд
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Нийтлэсэн огноо:

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2026.06.30/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд тус дэд хорооны дарга Д.Цогтбаатар хуралдаанд оролцож буй гишүүдээ танилцуулсан бөгөөд ирвэл зохих 10 гишүүнээс Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Д.Ганзориг, Б. Заяабал, Д.Цогтбаатар нар хүрэлцэн ирснээр 10 цаг 47 минутад эхлэв.

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 30,303.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ -ний 33.7 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31,331.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 34.8 хувьд тус тус хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,027.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 1.1 хувьтай тэнцэж байна. Тайлант онд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18,988.0 тэрбум төгрөгт хүрч 95.9 хувийн биелэлттэй, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 20,414.3 тэрбум төгрөг буюу 90.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэв.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 613 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 2,135.4 тэрбум төгрөгийн буюу 73 хувийн санхүүжилтийг, гадаадын зээл тусламжийн хүрээнд 116 төсөл, арга хэмжээнд 1,874.9 тэрбум төгрөгийн буюу 96 хувийн санхүүжилтийг, нийт 729 төсөл арга хэмжээнд 4,010.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 110.0 мянган ажлын байрыг хэвээр хадгалж, улсын хэмжээнд 490 төсөл, барилга байгууламж ашиглалтад оруулсан хэмээв.

Тайланд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан.

Уг дүгнэлтэд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1 их наяд 27.0 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 1.1 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт багтаж байгаа боловч төсвийн суурь тэнцэл 1 их наяд 113.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.2 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-д заасан тусгай шаардлагыг хангахгүй байгааг дурдлаа. Мөн Засгийн газрын өрийн нэрлэсэн үнээр илэрхийлсэн үлдэгдэл 35 их наяд 407.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувьтай тэнцэж байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хязгаарт багтаж байгаа боловч нийт өрийн үлдэгдлийн 95.7 хувийг гадаад валютаар илэрхийлсэн өр эзэлж байгаа нь стратегийн баримт бичигт тогтоосон 80.0 хувийн зорилтот түвшнээс давсан үзүүлэлттэй байна гэлээ.

Түүнчлэн улсын төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтын тухайн жилийн санхүүжилтийн гүйцэтгэл 72.9 хувь, тухайн онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн төсөл, арга хэмжээний хэрэгжилт 75.1 хувьтай байгаа бөгөөд барилга байгууламжийн хоёр ажил тутмын нэг нь, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах таван ажил тутмын дөрөв нь тухайн онд хэрэгжиж дуусаагүй дараагийн онд шилжсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөвт өртгийн 80 хувийг эзэлж буй голлох таван салбарын төсвийн ерөнхийлөн захирагчдын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг төлөвлөсөн шалгуур үзүүлэлтээр авч үзэхэд дунджаар 77.1 хувийн гүйцэтгэлтэй гарсныг Монгол Улсын Ерөнхий аудитор дүгнэлтдээ дурдсан.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн аудитаар Улсын Их Хуралд гурван асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 5, Шадар сайдад 1, Сангийн сайдад 9, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад 4, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад 1, Зам, тээврийн сайдад 1, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарт 4 зөвлөмжийг тус тус хүргүүлсэн байна.

Харин Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сан болон төсвийн ерөнхийлөн захирагчдын 60 санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6,792 санхүүгийн тайланг аудитад хамруулсныг С.Магнайсүрэн дарга дурдаад төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” 32, “Хязгаарлалттай” 28 дүгнэлт өгсөн бөгөөд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай" дүгнэлт өгсөн гэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц Өргөдлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин Төсвийн байнгын хорооны, санал дүгнэлтийг тус тус танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан төсөв эсвэл шалгуур үзүүлэлт алиных нь үр дүнгээр ажлыг нь дүгнэж байгааг, улмаар ирэх жил төсөл, хөтөлбөрийн үр дүнг тооцож байж төсвийг нь тавих эсэхийг тодруулахад Сангийн дэд сайд Б.Хулан төсвийн ерөнхийлөн захирагчдын гүйцэтгэтгэлийг төсвийн төсөөлөл болон гүйцэтгэлээр нь санхүүгийн төсөвлөлт талаасаа үнэлсэн гэв. Харин төсөл арга хэмжээний хүрэх үр дүнгээр хэрхэн яаж үнэлэх юм, шалгуур нь ямар байхыг цаашдаа нэгдсэн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлтэй уялдуулаад бусад яамтай хамтраад хийнэ гэсэн тайлбарыг өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин Монгол Улсын 2025 оны төсвийн орлогын 77.4 хувийг урсгал зардал эзэлж байгаа бөгөөд хэрэв тодотгол хийгээгүй бол энэ хувь хэдэд хүрэх байсныг лавлаад цаашид урсгал зардлыг бууруулахад ямар арга хэмжээ авах талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн байр суурийг тодруулав.

Тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан хариултдаа урсгал зардлын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь, нэгдсэн төсвийн нийт төлөвлөлт гүйцэтгэл өссөөр байгаа тул 2026 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтдээ урсгал зардал жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь улсын төсвийн бодлогын орон зайг хумьж байгааг анхааруулсан гэв. Иймд урсгал зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг бууруулах, мөчлөг сөрсөн бодлого явуулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн хэмээн хариулж байлаа.

Дараа нь гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Монгол Улсын эдийн засаг, төсөв тэлж байгаагийн хэрээр эрх зүйн орчныхоо хүрээнд бодитой шинжилгээ, дүгнэлт хийж, шинэчлэл хийх шаардлагатай болсныг, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин төсвийн төлөвлөлт гүйцэтгэлийн зөрүүг бууруулах ажлыг санаачлах, төсвийн урсгал зардлын бүтцийг оновчтой болгох, төсөл арга хэмжээний бэлтгэл ажлыг сайтар хангасны гадаад зээлийн зарцуулалтыг хийхэд анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа сүүлийн 5-10 жилийн хугацаанд төсвийн бодлогод дүн шинжилгээ хийх, улсын төсөв хэлэлцэх дэгийг сайжруулах, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат төсвийн тайланг жилийн дараа бус явцын тайланг олон нийтэд нээлттэй байлгахад анхаарч уг агуулгыг тогтоолын төсөлд тусгах талаар хөндөж, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв

Дараа нь “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төслийн талаар Дэд хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороодоос гарсан санал, нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмж зэргийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.7 дахь хэсэгт заасныг баримтлан тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд дурдсан аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, нийтлэг болон давтан гарч байгаа алдаа, зөрчлийн бодит шалтгааныг судалж тэдгээрийг арилгах, цаашид давтан гаргахгүй байх, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагаа, засаглалыг сайжруулахтай холбоотой болон хууль эрх зүйн зохицуулалтын талаар санал боловсруулж танилцуулахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Түвшин, С.Эрдэнэбатаас гаргасан төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан. Хуралдаанаас дэмжигдсэн саналыг төсөлд нэмж “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ
Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ
 
“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо
“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ

Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Охидын эрхийг хамгаалж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Because I am a Girl” чуулганыг зохион байгууллаа

Охидын эрхийг хамгаалж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Because I am a Girl” чуулганыг зохион байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан “Дулаанбаатар“ аяны үр дүнтэй танилцлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан “Дулаанбаатар“ аяны үр дүнтэй танилцлаа

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо

Улсын Их Хурал өмнө долоо хоногт: 2026.10.05-10.09

Улсын Их Хурал өмнө долоо хоногт: 2026.10.05-10.09

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

Иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

МСНЭ-ийн гишүүний жилийн татвар 120 мянган төгрөг боллоо

МСНЭ-ийн гишүүний жилийн татвар 120 мянган төгрөг боллоо

Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ

“Sprint–UB Startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

“Sprint–UB Startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

Стартап хөгжүүлэх Хакатон тэмцээний бүртгэл эхэллээ

Стартап хөгжүүлэх Хакатон тэмцээний бүртгэл эхэллээ

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил