Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Перера да Силватай уулзаж, Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн төслийн хэрэгжилт, санхүүжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.



Уулзалтаар дүүжин замын тээврийн эхний шугамын үйлчилгээг 2026 оны 12 дугаар сард нээх зорилт, барилга угсралт, туршилт тохируулга, ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулахад Францын тал болон POMA группийн дэмжлэг, хамтын ажиллагааг чухалчиллаа. Талууд төслийн техникийн болон санхүүгийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, дүүжин замын тээврийг аюулгүй, найдвартай ашиглалтад оруулах, Монгол, Францын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!