Монгол Улсын Засгийн газрын Улсын үзлэг зохион байгуулах тухай 280 дугаар тогтоолын дагуу Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгийг 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Баянгол дүүрэгт зохион байгуулж байна.
Улсын үзлэгийг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга болон бусад хэлтсийн дарга нар мөн дүүргийн Архивын хэлтсийн алба хаагчидтай уулзаж үзлэгийн зорилго, хамрах хүрээ, зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцлоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Нийслэлийн Архивын газрын дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Гантулга, Өвөрхангай аймгийн төрийн архивын хэлтсийн дарга, архив, албан хэрэг хөлтөлтийн хяналтын улсын байцаагч Д.Мөнхцэцэг, Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн Б.Ринчинноров, Нийслэлийн архивын газрын төлөвлөлт мэргэжлийн удирдлагын хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Ш.Түвшинтөгс нар томилогдон ажиллаж байна. Улсын үзлэгийг 6 үндсэн чиглэл, 68 үзүүлэлт, 272 шалгуур үзүүлэлтийн дагуу явуулж, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны бодит түвшнийг тогтоон, үнэлгээ дүгнэлт өгөх бөгөөд үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний саналыг Улсын үзлэгийн Төв комисс болон Монгол Улсын Засгийн газарт уламжлан танилцуулах юм.


Эх сурвалж: www.bgd.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!