ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (IPDC)-ийн Монголын Үндэсний хорооны дэмжлэгээр “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг эрх зүйн мэдлэг, олон талт яриа хэлэлцээрээр бэхжүүлэх нь” сэдэвт хуульч өмгөөлөгчид, хуулийн салбарын төрийн байгууллагын алба хаагчид болон сэтгүүлчдэд зориулсан сургалтыг өнгөрөгч 2026 оны 11 сарын 11, 12-ны өдрүүдэд Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн Төвд зохион байгууллаа.
Сургалтаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба ёс зүйн хариуцлага, залхаан цээрлүүлэлтийн төрөл, олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний практик болон сэтгүүлчдийг хамгаалах үндэсний механизмын талаар мэргэшсэн багш нар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сэтгүүлчидэд зориулсан сургалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн үүрэг оролцоо чухал” болохыг онцолсон юм.


Сургалтад Канадын “Хууль ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел, Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, тус төвийн гүйцэтгэх захирал Б.Онон, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн сургагч багш Б.Болормаа, МСНЭ-ийн Хууль мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар нар сургагч багшаар оролцож, олон улсын болон үндэсний түвшний эрх зүйн зохицуулалт, практик туршлага, сэтгүүлчидэд тулгамдсан асуудлын талаар хуваалцав.



Энэхүү сургалтыг хэвлэл мэдээллийн иргэний нийгмийн байгууллагууд хамтран зохион байгуулснаараа олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулж буй томоохон хувь нэмэр боллоо.

ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (IPDC)-ийн Монголын Үндэсний хорооны ажлын хүрээнд “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг эрх зүйн мэдлэг, олон талт яриа хэлэлцээгээр бэхжүүлэх” төслийг Глоб Интернэшнл төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв, Хэвлэлийн Хүрээлэн хамтран хэрэгжүүлж байна.
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!