Өчигдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК хуралдлаа.
Хуралдаанаар төрийн өмчийн уурхайнуудад шаардлагатай дизель түлшийг улсын нөөцөөс гаргахаар шийдвэрлэсэн юм.
Шадар сайд С.Амарсайхан “Багануур, Шивээ-Овоо зэрэг уурхайнуудад түлшний нөөц дутагдаж байгаа. Багануурт л гэхэд гурван вагон дизель түлшний хэрэгцээ байгааг Б.Чойжилсүрэн сайд мэдэгдсэн.
Тиймээс цахилгаан станцуудыг нүүрс, түлшээр хангах нөөцөө бүрдүүлэх ёстой. Энэ бол өвлийн хүнд өдрүүдийг давахад туслах хамгийн чухал ажил юм” гэж мэдэгдлээ.