Н.Учрал сайдын АМЛАЛТ #3: Цахим хөгжил, харилцаа холбооны яам хүнд суртлын эсрэг тэмцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд УИХ-ын гишүүд
Огноо
Унших
1 минут 34 секунд
Н.Учрал сайдын АМЛАЛТ #3: Цахим хөгжил, харилцаа холбооны яам хүнд суртлын эсрэг тэмцэнэ
Нийтлэсэн огноо:

Н.Учрал сайдын АМЛАЛТ #3: Цахим хөгжил, харилцаа холбооны яам хүнд суртлын эсрэг тэмцэнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол банк “И-Монгол” академи хамтран лавлагааны дундын систем /lavlagaa.e-mongolia.mn/ хөгжүүлж, банкны салбарын дэмжлэгтэйгээр үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ.

Ингэснээр иргэд “И-Монгол”-оос авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан явдал арилж, банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч иргэнээс зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.

ЦХХХЯ-ны сайд Н.Учрал “Цахим хөгжил, харилцаа холбооны яам энэ системийг Элчин сайдын яам, төрийн байгууллагуудад нэвтрүүлнэ. Улмаар үндэсний хэмжээнд өрнүүлж, аймаг болгонд нэвтрүүлнэ. Хүнд суртлын эсрэг тэмцэнэ.

Монгол Улсын Засгийн газар бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Бүтээмжийн үндэсний хороогоор дамжуулж тодорхой шийдвэрийг гаргасан Бүтээмжийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу төр хурдан, бүтээмжтэй ажиллах ёстой.

Төрийн ажил удаан байна, иргэддээ ойрхон биш байна гэх гомдол ирж байгаа. Энэ бол зүй ёсны хэрэг. Тийм учраас ЦХХХЯ хүнд суртлын эсрэг илүү бүтээмжтэй, хурдан шуурхай шийдвэр гаргадаг ийм яам байх ёстой” гэлээ.

No description available.

Т.Аюурсайхан: Хувийн нэмэлт тэтгэврийн сан зайлшгүй шаардлагатай байна
Т.Аюурсайхан: Хувийн нэмэлт тэтгэврийн сан зайлшгүй шаардлагатай байна
 
Нийтийн тээврийн асуудлыг АТГ-аас шалгаж, техникийн шинжээч томилжээ
Нийтийн тээврийн асуудлыг АТГ-аас шалгаж, техникийн шинжээч томилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.