Г.Занданшатар: “Нүүрсний хулгай”-н хэргийг ард түмний хяналт дор ил тод, үнэн зөвөөр шийдвэрлэх үйл явцад дэмжлэг үзүүлэн ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд УИХ-ын гишүүд
Огноо
Унших
8 минут 50 секунд
Г.Занданшатар: “Нүүрсний хулгай”-н хэргийг ард түмний хяналт дор ил тод, үнэн зөвөөр шийдвэрлэх үйл явцад дэмжлэг үзүүлэн ажиллана
Нийтлэсэн огноо:

Г.Занданшатар: “Нүүрсний хулгай”-н хэргийг ард түмний хяналт дор ил тод, үнэн зөвөөр шийдвэрлэх үйл явцад дэмжлэг үзүүлэн ажиллана

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.12.08/ нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үг хэлэв.

Тэрбээр “ Улс орны нийгэм, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Үнийн өсөлт, инфляц, орлогын хомсдол иргэдийн амьжиргааг доройтуулж, шударга ёс алдагдсан, гэмт хэрэг, түүний дотор баялгийн хулгайтай тэмцэх асуудал ард иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Тиймээс залуус тав дахь өдрөө жагсаал цуглаан хийж, шаардлага тавьж байна. Тэд шударга ёсыг нэхэж, ард түмний баялгийг хулгайлсан гэмт үйлдлийг түргэн шуурхай шийдвэрлэхийг шаардаж байгаа нь зүй ёсны шаардлага гэж үзэж Улсын Их Хурлаас ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг өчигдөр хуралдаж “Нүүрсний хулгай”-н асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж, тус Байнгын хорооноос хуулийн дагуу 14 хоногийн дотор бэлтгэл хангаад энэ сарын 21-нд 11.00 цагаас хийхээр шийдвэрлэлээ.

Бэлтгэл хангах 14 хоногийн хугацаанд ард иргэдийн саналыг авах, гэрч, холбогдох албан тушаалтнуудыг хамруулах ажлыг зохион байгуулна. Энэ талаар шүгэл үлээсэн, үнэлгээ тогтоосон, мэдээлэл, нотолгоотой байгаа Улсын Их Хурлын гишүүд бүгд оролцож мэдээлэл өгөх хэрэгтэй. Эс бол гэмт хэргийн нуун дарагдуулсан гэмт үйлдэл болж эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй. Холбогдох хууль хяналтын байгууллагууд мэдээллээр хангах шаардлагатай. Тиймээс Ажлын хэсэг, холбогдох Байнгын хороод, Тамгын газар ард иргэд, ялангуяа жагсаал цуглаанд оролцож буй залуусын төлөөллийг оролцуулан, нээлттэй сонсголыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад онцгой анхаарах шаардлагатай байна.

Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хурал гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээдэггүй. Бид Үндсэн хуулийнхаа хүрээнд ажиллах учиртай. Үндсэн хуулийн дагуу гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээсэн эрх бүхий байгууллагууд гэмт хэрэг, хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг ард түмэн шаардаж байна. Улсын Их Хурал гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй боловч үүссэн нөхцөл байдал биднийг Үндсэн хуулийн дагуу шаардлага, хяналт тавьж, хурдтай, хариуцлагатай ажиллахыг шаардаж байна.

“Нүүрсний хулгай”-г зөвхөн хулгайлсан нүүрс гэж хязгаарлахгүй, нүүрс экспортын бүх шатанд гэрээ, тээвэр, хөрс хуулалт, олборлолт, жишиг татвар, АМНАТ, НӨАТ, хил гааль гээд олон хүрээг хамарч байгааг анхаарч, бүх талаас нь шалгах нь зүйтэй.

Нийт 21 эрүүгийн хэрэг байгаа гэж мэдээлж байна. Тэдгээрээс шүүхэд шилжсэн хэргүүдэд холбогдсон улстөрчид, албан тушаалтнуудын нэрсийг иргэдэд ил тод зарлаж, мэдээлээд явах нь зөв гэж үзэж байна.

Эзэн бие, холбогдогчгүй хэрэг гэж байхгүй. Эзэнгүй хулгайн тухай яриад байхаар ард түмэн бухимдах нь аргагүй.

Тийм учраас мэдээлэлтэй, үнэлгээ тогтоосон Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнууд хуулийн байгууллагад мэдээлэл, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтуудаа өгөх шаардлагатай. Нээлттэй сонсголд оролцож, үүнийгээ мэдээллэх үүрэгтэй. Гэмт хэрэг нуун дарагдуулах нь эрүүгийн хариуцлага. Ямар нэг байдлаар уг асуудалд холбогдсон гишүүн байвал төр, ард түмний өмнө өргөсөн тангараг, иргэний үүргээ биелүүлж, хууль хяналтын байгууллагад очиж шалгуулах хэрэгтэй. Хэн нэгнийгээ улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх гэсэн, эс бол гэмт хэргийг нуун дарагдуулах, “нүүрсний хулгай”-г замхруулах гэсэн аливаа үйлдэлтэй Улсын Их Хурал хатуу тэмцэх шаардлагатай. “Нүүрсний хулгай”-н хэргийг ард түмний хяналт дор ил тод, үнэн зөвөөр шийдвэрлэх үйл явцад Улсын Их Хурал өөрөөс шалтгаалах дэмжлэгийг бүрэн үзүүлэхэд бэлэн байна гэдгийг тэмдэглэж хэлье.

Хэрэг удааширч, холбогдогчид нь илэрхгүй байгаад хуулийн буруу байхгүй. Хууль хэрэглээний буруу л байгаа. Тиймээс бүх түвшинд зөвхөн хуульд захирагдаж, хуулийг мөрдөж ажиллах ёстой гэдгийг зориуд хэлье. Шаардлагагүй бол хууль тогтоомжид өөрчлөлт оруулья. Авлигатай тэмцэх багц хуулийн төслийг бид ярилцаж байгаа. Ялын бодлогыг чангатгая, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх бүх талын боломж бий.

Улс орны өнөөгийн нөхцөл байдал, маргааш ирээдүйн зорилттой холбоотойгоор Улсын Их Хурал илүү ачаалалтай, хариуцлагатай ажиллах зайлшгүй шаардлага үүсээд байна. Ойрын үед хувийн хэвшлээ дэмжих, эдийн засгаа солонгоруулах, төрөлжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр, эхлээд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ гишүүн хангах хэрэгтэй. Олборлох салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлэх шаардлагатай, жил гаруй ярьж байгаа. Хэтэрхий удаж байна. Энэ чинь “нүүрсний хулгай”-г шийдэх том үндэс. Олон улсын байгууллагуудтайгаа ярилцаад, өгсөн авсан гээд эрдэс баялгийг олборлох бүх шатны үйл ажиллагааг ил тод болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлаа шуурхайлах хэрэгтэй байна.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах, энэ төрлийн гэмт хэрэгт өршөөл уучлал үзүүлэхгүй байх, хөрөнгө хураах зэрэг шинэ санкцуудыг хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбарын бүх төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох хэрэгтэй байна.

Зөвхөн “нүүрсний хулгай” гэлтгүй нийгэмд бугшсан хууль бус үйлдэл, авилга, албан тушаалын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалах, төрийн хүнд суртлыг арилгах, төрийн албан хаагчдын ёс зүйг хууль, дүрмээр зохицуулах зайлшгүй шаардлага байна.

Иймээс энэ асуудлуудыг Улсын Их Хурлын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулна. Хянан шалгах түр хороод ч идэвхтэй, эрчимтэй ажиллах хэрэгтэй. Даваа гарагт Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн ахалж ажиллаж байгаа Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо гэрч дуудах, албан тушаалтнуудын нэрсийг тодорхой болгохоор төлөвлөөд байгаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдын ахалж ажиллаж байгаа Хилийн боомтуудаар ачаа,тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгаж, бүх бололцоог нь ханган, гишүүд дэмжиж ажиллах хэрэгтэй.

Тайван жагсаалаар үзэл бодлоо илэрхийлж байгаа ард түмний саналуудыг түргэн шуурхай шийдвэрлэхийг гэмт хэрэгтэй тэмцэх эрх бүхий байгууллага, гүйцэтгэх засаглалаас шаардаж ажиллахыг Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо болон холбогдох Байнгын хороод эрчимжүүлэхийг үүрэг болгож байна” гэв.

No description available.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч хөгжих эрх, тэгш хүртээмжийг сайжруулахын тулд нэг цэгийн цогц үйлчилгээг нэвтрүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч хөгжих эрх, тэгш хүртээмжийг сайжруулахын тулд нэг цэгийн цогц үйлчилгээг нэвтрүүлнэ
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана