Цогц шийдлээ хүлээлгүй Т.Аюурсайхан л өөрөө түргэдчихлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 16 секунд
Цогц шийдлээ хүлээлгүй Т.Аюурсайхан л өөрөө түргэдчихлээ
Нийтлэсэн огноо:

Цогц шийдлээ хүлээлгүй Т.Аюурсайхан л өөрөө түргэдчихлээ

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы өргөн барьсан Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийн үзэл баримтлал намын бүлэг, чуулганы нэгдсэн хурал дээр бүдэрлээ. МАН-ын бүлгийн дарга нь 20 гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх үед чуулганы хурал дээр өөрөө завсарлага авсан, бүлгийн хурал, УИХ-ын чуулган дээр унагасан тохиолдол сүүлийн хэдэн жил гараагүй сонин гайхмаар явдал байв. Болсон явдлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн маш ойлгомжтой хоёр л мессеж өгсөн.

Нэгт, төр нь татвар төлөгчдийнхөө бизнесийг булаах, дээрэмдэх нь МАН-ын бодлого биш.

Хоёрт, дэвшилтэт шийдэлгүй төслийг 20 гишүүний санаачилга байлаа ч дэмжихгүй гэж.

Үнэмлэхүй олонхийг үхэр шиг зүтгээд ч хамаагүй хүссэн хуулиа баталчихдаг гэж энэ хүртэл иргэд хардаг байсан байж магадгүй. Засгийн газраас МАН-ын Удирдах зөвлөлдөө танилцуулсан Ковидын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зарчимтай ч таарч байна. Төр, засгийнхан либерал, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах зорилтдоо хатуу зогсч байгаа юм байна гэж харагдлаа. Зүсээ хувиргасан бурангуй төсөл хөтөлбөрийг шүгэл үлээж, гэрэл тусгах замаар илчлэх, эргээд иргэд, иргэний нийгэм, зөв хандлагатай хууль тогтоогчидтой хамтран ардчиллын зарчмыг хамгаалах чухал болохыг Төрийн ордонд болсон үйл явдал нотолж байна.

1. Ер нь популист улстөрчид тархи угаахдаа гарамгай юм байна. Санхүүгийн зохицуулах хорооны тайланг харахаар даатгалын 14 компани Монголын 650 мянган жолоочоос сүүлийн 5 жилийн дунджаар жилд 29.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, 30 мянган хохирогчид 17.4 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгож иржээ. Үлдсэн орлогоос 15 тэрбум төгрөгийг ирээдүйн хохиролд нөөцөлж нөөц сан үүсгэх, 2000 гаруй ажилтны цалин, түрээс олгохоос гадна брокер зуучлалын 50 компани, үнэлгээний 40 компани руу зардал гарна. Албан журмын даатгалаас ашиг олдог гэхээс илүүтэйгээр бусад төрлийн даатгалаас орж ирсэн орлогоор хөрөнгө оруулалт хийн хөрөнгийн зах зээлд эргэлдүүлснээр арай чүү алдагдлаа нөхдөг юм билээ. Гэтэл Т.Аюурсайхан нар даатгалын компаниудын бүх үйлчилгээний орлогоос ганц олгогдсон нөхөн төлбөрийн зардлыг хасч гаргасан тоогоо “ашиг” хэмээн тайлбарлаж, даатгалынхныг “шимэгч” болгон нэр хүндийг нь унагасан. Гэтэл даатгалынхан нь бус Т.Аюурсайханы корпораци, сан болгож томруулах гээд байсан “Албан журмын даатгалын холбоо” гэдэг ТББ л жинхэнээсээ ашиг хийдэг газар байна лээ.

2. МАН-аас УИХ-ын гишүүн, ГЕГ-ын дарга байсан Д.Цэвээнжавын 2013 оноос толгойлсон Албан журмын даатгалын холбоо ТББ нь 27 тэрбумын хөрөнгөтэй. 2011 онд баталсан Жолоочийн даатгалын хуулиар 14 даатгалын компаниас жил бүр 500 сая төгрөг татдагаас гадна гишүүнчлэлийн төлбөр бас авна. Нэмээд Авто тээврийн татварын 10 хувийг сандаа байршуулдаг ийм газар. АЖДХ-ны ТУЗ-д төрийн 4 албан тушаалтан суудаг бөгөөд өөрийн 27 тэрбумын хөрөнгийнхөө 7.3 тэрбумыг сүүлийн үед хэл аманд ороод байгаа Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкинд өгчихөөд авч чадахгүй байгаа юм билээ. Ийм л ТББ-ыг сан, корпораци болгох санааг МАН-ын Д.Цэвээнжав хэдэн жил ярьж, ярьсныг нь Т.Аюурсайхан зүтгүүлсэн асуудал олны шүүмжлэлтэй тулсаар зогссон юм.

Хуульд зааснаар бол АЖДХ нь даатгалгүй иргэд зам тээврийн ослоор бусдын амь нас, эрүүл мэндийг хохироосон тохиолдолд хохирогчид 27 тэрбумын сангаасаа нөхөн төлбөр гаргаж өгөх ёстой. Гэтэл үүнийгээ иргэдэд сурталчилдаггүй, нууж явсаар 2013 оноос хойш нөхөн төлбөрийн хэмжээгээ бууруулсаар 2019 онд нэг хохирогчид, 2020 онд 5 хохирогчид нөхөн төлбөр гаргаж 4-6 сая төгрөг өгчээ. Зам тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил ч маруухан хийсэн дээ. Яараад яах вэ дээ, Дураараа биш дүрмээрээ, Хамгаалах бүс-Хамгаалалтын суудал зэрэг аян улс даяар өрнөхөд энэ байгууллага оролцсон билүү, үгүй шүү дээ.

3. Даатгалынхан гэж салбарын хэдэн тоогоо салгаад хэлчихэж чаддаггүй, статистикийн мэдээллээ иргэдэд цэгцтэйхэн тайлбарлаж чаддаггүй хэдэн компани байна. Өдөр тутмын ажлаасаа өндийдөггүй юм гэж бодоход тулаад ирчихсэн хуулийн төсөл дээр илт мушгисан тоонууд өрчихсөн байхад л “Төрийнхөн хувийн бизнес рүү халдаж байна” гэдгээс өөр тайлбаргүй. Үгүй дээ ядаж, даатгалын компани өөр дээрээ үнэлгээний компанитай байх боломжгүй, иргэд үнэлгээний компаниа өөрсдөө сонгодог гээд дуугарчих сүйхээгүй. Үүнийг нь попууд их ашиглаж, нүдлээ дээ.

Манай улсад даатгалын компаниуд үйл ажиллагааны хувьд дутагдалтай байгаа бол сайжруулах, журмыг нь баталж мөрдүүлэх, зохицуулалт хийх бүх эрх санхүүгийн зохицуулах хороо болоод Сангийн яаманд бий. Жолоочийн даатгалын санд байгаа хөрөнгийн зарцуулалт, бүрдүүлэлтэд нь хяналт тавих ёстой байгууллага нь СЗХ. Тэд зам тээврийн ослын хохирлыг барагдуулж байна уу, хохирогчид нөхөн төлбөр гаргаж байна уу, жолооч нар даатгалд хамрагдаж байна уу гэдэгт хяналт тавих ёстой. Тус байгууллага даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүрийн журмыг баталдаг. Тээврийн хэрэгслийн даатгалын 33 мянган төгрөгийн хураамжийг даатгалын компаниуд биш төр тогтоодог гэсэн үг. “Манайх шиг хөгжиж буй орнуудын нэг жолоочоос хариуцлагын даатгалын хураамж 157 мянгаас 218 мянган төгрөг байдаг, Монголд даатгал харин ч хямдхан” гээд хэлээд өгчихгүй л байсан. Хэрэв Сангийн яам, СЗХ хуульд заасан ажлаа зохих ёсоор нь хийж байсан бол өнөөдөр даатгалын бизнес рүү Т.Аюурсайхан тэргүүтэй популистууд дайрахгүй, иргэдийн дунд даатгал эрхлэгчдийн бизнесийн нэр хүнд унагахгүй байлаа.

4. Ажиглаад байхад Т.Аюурсайхан л “Бид 20-иулаа энэ хуулийг санаачилсан” гээд байгаа боловч Ш.Адьшаа, С.Ганбаатар, Б.Жаргалмаа гурваас өөр гишүүн үгээ хэлж гарч ирсэнгүй. Бодвол бусад нь шүүмжлэлээс айсан юм байлгүй. Олны дургүйг хүргэсэн хуулийн төслийг санаачилж, гарын үсгээ зурчихаад “Би мэдээгүй, надад хэлээгүй” гэж мэлзэх тохиолдол мэр сэр гарч байгаагаас үзэхэд энэ шинэ бөгөөд хуучрах үзэгдэл биш. Тойргийнхоо 30 гаруй тэрбумын бурханы хөшөөг Чингэлтэйгээс сонгогдсон гишүүд нь “мэдээгүй”, Соёлын сайд нь өөрийн салбарын хөрөнгө оруулалтыг “хараагүй” гэж мэлздэг цаг үе болжээ.

Ер нь тэгээд ямар концепцтой хууль бичихээ иргэдээсээ, ядаж төр, засгийнхнаасаа яагаад асуудаггүй юм бэ. Асуухгүй бол төр, засгийн нэгдмэл бодлого, намын мөрийн хөтөлбөр байдаг тухай ярьж яах юм бэ. Хууль санаачлах нь УИХ-ын гишүүний бүрэн эрх боловч ямрыг санаачлахаа өөрийг нь сонгосон иргэд, тухайн салбарын мэргэжлийн оролцогчдоос асуухгүй, хэлэлцүүлэхгүй юм бол “ард түмний элч, төлөөлөгч” хэмээх эрхэм алдрыг зүүх хэрэг байна уу. Асуух, хэлэлцүүлэх, тайлагнахыг л “эргэх холбоо” гээд байгаа биз дээ.

5. Гэхдээ Т.Аюурсайханы санаачилсан хуулийн төслийг дагаж нэг зүйл тодорхой болов. 2011 онд баталсан Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа л юм байна. Үүнтэй даатгалын компанийнхан ч, жолооч нар ч, төр, засгийнхан ч санал нэгтэй байна. Бидэнд олдсон мэдээллээр даатгалын салбарын хуулиудыг цогцоор нь шинэчилнэ гээд Засгийн газар ажиллаж байгаа юм байна. Даатгалын салбар өөрөө Сангийн яаманд харьяалагддаг. Тэгэхээр нэгдмэл бодлогоо хэрэгжүүлэх үүднээс Сангийн яамнаас энэ хууль УИХ-д өргөн баригдана, ингэхдээ олон нийтийн хэлэлцүүлэг дээр үндэслэх юм байна. Сангийн яам, Засгийн газар нь ирэх онд төрийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруулах, хувьчлах, төр бүх бизнес рүү хутгалдахыг болиулах гэж байхад жолоочоос албадаж авдаг даатгалаар төрийн сан, корпораци байгуулж үр дүнгүй, үйлчилгээ тааруухан төрийн байгууллагын тоог нэмэх гэснээрээ Т.Аюурсайхан намынхандаа ч, төр, засгийнхандаа ч ам руугаа алгадуулсан нь энэ явдал болов. Яам нь асуудлыг цогцоор нь оруулаад ирсэн бол Т.Аюурсайхан ч хүнд байдалд орж, шүүмжлүүлэхгүй байлаа.

А.Адъяасүрэн гишүүн нутагтаа унаа “тарааж“ явна
А.Адъяасүрэн гишүүн нутагтаа унаа “тарааж“ явна
 
Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ
Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно