Содномын Чинзориг оо, эмнэлэгүүдээрээ яв. Үнэн ажилла!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 42 секунд
Содномын Чинзориг оо, эмнэлэгүүдээрээ яв. Үнэн ажилла!
Нийтлэсэн огноо:

Содномын Чинзориг оо, эмнэлэгүүдээрээ яв. Үнэн ажилла!

Яруу найрагч Цоодолын Хуланг хориод хоёр сар болж байх шиг байна. Яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлж. Наймаас арван таван жил гэнэ үү. Хэцүүеэ. Дал дөхсөн яруу найрагч хэцүү нэртээс гарч ирэх нь. Анх баригдахад таван жилийн мөшгөл, мөрдлөгийг үндэслэн баривчилсан гэнээ гэж сэтгүүлч Н.Өнөрцэцэг мэдээлэх шиг болсон. Буруу сэдлэгтэй үйл ажиллагаа явуулж байсан юм бол, анх мэдээд л болиулж яагаад болдоггүй юм бол гэдэг асуулт гарах.

Тэр тусмаа төрийн эсрэг гэмт хэрэгт сэжиглэгдсэн бол. Аль болох түргэн зогсоосон бол төрдөө, тэр хүндээ, наанадаж мөрдөж байгаа албаны ажилтнуудад ч амар биз дээ гэж хэн ч бодохоор.

Тавын таван жил тийм “ноцтой” ажил хийхийг нь хууль хяналтынхан “хараад, зөвшөөгөөд” яваад байсан болж байна уу. Аль болох л түргэн энэ асуудлыг зөв тийш болгож, тухайн хүнийг ч зогсоосон бол бүх талаараа хохиролгүй мэт. Юутай ч Хулангийн асуудлыг маш түргэн шийдэж байх шиг байна.

Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг мөн ч элдэвлэн боргоож, шоронд оруулах, гаргах, эргүүлж хийх нь наадгай болов бололтой. Х.Булгантуяа гэдэг сайд шүгэл үлээгээд, нийгэм хүлээж авахгүй байх шиг байна.

Гэтэл өнөөдрийн “Өдрийн сонин”-д “Шүгэл ажиллагаа” шүгэл үлээгчдийн алтан хараацайг хорьсноор эхэлж байх юм” гэж нийтлэл гарчээ. Худлаа гэх ямар ч арга алга. Д.Мөнх-Эрдэнийн эхнэр аргаа бараад хэвлэл мэдээллээр л их ярьж байх шиг байна. Энэ мэтээр иргэнд учирсан хэргийн асуудлууд гаажтай л яваад байх шиг.

Гэтэл нүүрсний хэргээр өнөө хэр шүүх дээр дэнслэл хийгдээгүй шиг байна. Тээвэр ложистикийн хэрэг байна. С.Батдөл гэдэг хүний гэрээс вагон мөнгө хураасан. Тэр хүний асуудал л одоо зарим хүмүүст үйлчлээд байгаа хуулийн хэрэгжилтээр аль эрт л хэрэгжмээр.

Гэтэл таг л байх шиг. С.Батдөлийн хэрэг гэснээс, сэтгүүлч Б.Отгон хоригдож байгаа С.Батдөл Сангийн сайд Б.Жавхлангийн тухай яриад эхэлсэн тухай нүүр хуудастаа мэдээлжээ. Тэгээд, С.Батдөлийг уг албан тушаалд томилогдоход Б.Жавхлан “түлхсэн”, мөн түүнчлэн нутаг нэг Дарханы хүмүүс болох тухай дурджээ.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Б.Жавхланг олон эрх ашгийн зөрчилтэй, тэр тусмаа Хөгжлийн, Чингис хаан банкны олон асуудал, гүйлгээ, наана цаанатай холбоотой гээд байсан, худалгүй нь улам л тодроод байх шиг.

Хөгжлийн банкыг маш их мундраасан хүн Б.Жавхлан гэдэг. Баримт нь Мөнхбаяр гэж найз нь бий, яллагдагч гэж олон хүн ярих. Ц.Даваасүрэн тодорхой мэдэж байгаа л даа. Арван хувийн үндэстэй юм тэр ярихгүй, дор хаяж ная ерөн хувийн үндэстэй юм ярина.

Болдын Жавхлан одоо ярих хэрэгтэй ээ. Хэвлэлийн хурал зарлаад ярь, Б.Жавхлаан. Эхлээд хүүхдийн мөнгө жигд олгох ажил хэрхэн явж байгааг. Дараа нь С.Батдөл гэдэг хүнтэй яг ямар холбоотой, албан тушаалд тавихад нь нөлөөлсөн юм уу, бас тэр их мөнгө намын санхүүжилт байсан эсэх гээд олон зүйл дээр зарчмын байр сууриа илэрхийлэх хэрэгтэй, Ардын намаас албан тушаалын сорыг авсаны хувьд.

Сангийн сайдыг тойрсон хэл ам, жиг жуг Цагаан сараар зүүсэн Сангийн яамны логотой гоё ороолт, хамбан дээл шиг нь өөрийг нь баглалаа. Улсын сангийн сайд үнэнээ хэлж, худал үнэн, булхай лоосуутай эсэхээ нэг тийш шийдэхгүй бол нэр хүндийн нь байдал улам л доройтсоор.

Ц.Даваасүрэн ч гэсэн дээ, Хархорин хотоо шалавла. Овоо бүтээлч юм яриад, өөрөө ажлаа ахалж байгаа юм хэлнэ билээ. Тэр архитектэрч Нацагаа чинь үгэнд чинь орох уу. Ажил даалгасан бололтой байсан. Шинээр төлөвлөх Хархорин хотын чинь газруудыг үнэлээд зарчих бий дээ. Нийслэлийн дарга нар барааг нь харах гээд бардаггүй л хүн гэж яригдаад удсан даа. Энэ мэт олон зүйлийг харахаар Монголын хууль шүүх, нийгмийн байдал, сайдуудын “царай” гээд засууштай, эмнэж эдгээмээр буглаатай маш олон асуудал байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Шүүхийг харж байна” гэснийг шүүхийн чигийнхэн буруутгаад, зарим нь хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Шүүхийн үйл ажиллагаанд халдаж байна гээд. Ерөнхий сайд шүүхийг шүүх шиг байгаасай л гэж хараад байгаа байх. Халдаад байгаа юм байхгүй байх.

Эмнэж эдгээдэг яамны сайд Содномын Чинзориг оо, эмнэлэгүүдийнхээ асрагч сувилагч нарынхаа ааш аяг, хүндээ, өвчтөндөө хандах хандлагыг зас аа. Мэдээж, улс нь дорой байгаа болохоор эмч, багш нар үнэхээр дорой цалин авч байгаа.

Дорой цалинтай эмч нар, сувилагч, асрагч нар чинь мэдээж сэтгэл санаа, амьдралын өнгө тааруу байгаа, үүнээс үүдээд үргэлж бухимдалтай, энэ бухимдлаа хөөрхий ядарсан өвчтөнүүд дээрээ асгаад, эмнэлэг биш, эрэмдэглэлийн сэтгэл зүйн орчинтой эмнэлгүүд бүчээстэй болсон байна.

Хоёр, гуравдугаар эмнэлэгийн асрагчид, эмч сувилагч, албан хаагчдаа өвчтөнөө энэр, тангарагтаа үнэнч бай. Содномын Чинзориг оо, эмнэлэгүүдээрээ яв. Бодитой ажилла.

З.БАЯРАА

Амлалт.мн

Шенгений бүсийн зарим улсын урт хугацааны виз мэдүүлэх иргэдийн анхааралд

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн