УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2023.03.30/ 10:00 цагаас эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэнэ.
Өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэн, прокурорын саналыг дэмжиж улмаар уг шийдвэртэй холбогдуулж Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо хуралдан, шийдвэрээ гаргасан юм. Ийнхүү өнөөдөр эцсийн шийдвэр гарна.