УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.03/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэв. Үүний нэг нь МАН-ын бүлгийн дэд даргыг сонгох явдал байлаа.
Тэгвэл хуралдаанаар Намын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонгосон байна.
Энэ талаар УИХ дахь намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлэг гурван дэд даргатай байх дүрэмтэй. Бидэнд нэг дарга дутуу байсан. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн асуудал хариуцсан дэд даргыг сонголоо" гэсэн юм.