Нэр шигээ “шилэн” бай, Болорчулуун сайдаа!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 47 секунд
Нэр шигээ “шилэн” бай, Болорчулуун сайдаа!
Нийтлэсэн огноо:

Нэр шигээ “шилэн” бай, Болорчулуун сайдаа!

Сэтгүүлч өчигдөр олон нийтийн сүлжээнд бухимджээ. Хаянгаагийн Болорчулуун сайдыг шүүмжилж. Гэтэл, эргүүлээд мань сэтгүүлчийг цувдай мувдай, юу юу гэнэв ээ, хэтийдсэн бүдүүлэг үгээр Болорчулууныг өмөөрсөн нэгэн ноцжээ.

Энэхүү ноцож байгаа хүн нь сайдын нэн ойрын хүн бололтой юм. Ингэж бүдүүлэг авирласнаараа сайдыгаа, хамтрагчаа, өөрийгөө л ямархуу хэмжээний ёс суртахуунтай хүмүүс болохоо л тодорхой илэрхийлж байна.

Сэтгүүлч сайдыг бичиг үсгээ ээдрээ гацаагүй уншчихаж болдоггүй юм байх даа гэж шүүмжилсэн харагдсан. Нээрээ, ажихад, Болорчулуун сайд ярьж хэлэхдээ тун маруухан шүү дээ. Өгүүлбэрээ зөв бүтэцтэй хэлэхгүй, утга сарнимал, нэг тийм үндэслэл ярилаа гэхэд оочин цоочин, тасаг бусаг юм яриад байдгийг олон нийт хэлэх. Ээдрээд л байдаг.

Гурав сонгогдлоо, хэлтэй үгтэй попын эгнээнд байна, хэлж ярих гаршсан баймаар. Сэтгүүлчийн шүүмжлэл буруугүй байх аа. Мөн сэтгүүлч бас хэлсэн байна лээ. Эрх ашгийн зөрчилтэй нөхөр байж, троллтой болжээ гэж. Тролл нь сайдыгааа зөв өмөөрөхгүй бол улам унагаад байх шиг байна. За энэ тэдний хэрэг. Харин сайд эрх ашгийн зөрчилтэй юү гэвэл зөрчилтэй нь үнээн. Гурил будаа, үхэр мал гээд бизнестэй хүн шиг байдаг.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд энэ салбарыг эрхлэхээр эрх ашгийн зөрчил харагдах уу харагдана биз дээ. Өмнө ч мань эр ЖДҮ-гийн зээл гурилын үйлдвэртээ авсан уу гэвэл авсаан гээд мэдээлэл сангууд хаа сайгүй байх. Үхэр ээмэгжүүлэх ажил хийж байгаа, энэ сайд.

Зардал улсаас нэг ч төгрөг гарахгүй гэж хэлж байсан. Бараг өөрөө санхүүлж байгаа юм шиг хэлж зогссон. Улсаас гарах нь тодорхой. Үгүйдээ л зээлээр хийлээ гэхэд улсад өртлөөс нь үлдэнэ биз дээ.

Одоо улс санхүүжүүлж байгаа юм дуулдав уу, яав. Ямар сайндаа л үхэр ээмэгжүүлж байхаар, үйлдвэр бариад өгөөч ээ гэж иргэд шүүмжлэл хэлэхэв дээ. Болорчулуун сайд бохир биш ажиллах хэрэгтэй ээ. Намынхан нь анх дэвшүүлээгүй болохоор нь тэгсэн шиг байдаг, бие дааж анх гишүүн болсон.

Бие дааж гишүүн болж болно, бие даасан эрх ашгийг нийгмийн өмнө цолгоруулж үл болно, Болорчулуун аа. Бие даасан эрх ашиг өөрөөс тань их үнэртдэг. Ямартаа л Ардчилсан нам засаглаж байхдаа, анд хоёр нөхөртөө тань хамтатгаад Иргэний нисэхийг та гурвын харьяа, эрхлэл мэдлийн хүрээнд “өгч” байх вэ дээ, хэл амыг тань дарах гээд.

Иймэрхүү авториуд өөрийг тань дагалдаад яваад байгаа болохоор болор ажилла, болор бай гэж нийгэм хэлээд байгаа юм шүү дээ. Та шүүмжлэлд гарамгай хүн. Шүүмжлэлийг авахдаа мөн гаргуун байх ёстой.

Та одоо нүүрсний дөчин их наяд хулгай хийгсэдтэй хариуцлага тооцох талаар илүү тод дуугар. Сайдын ажлаараа халхавчлаад, амьсгаагаа бүү дар. Та Хөгжлийн банкны хулгайч нарыг илүү сайн шүүлц. Танхимд хамт сууж байгаа нөхөд чинь Хөгжлийн банкаар үйлдвэр барьж өөртөөн сүндэрлүүлж, бүхий зээлийг танай танхимын нөхөд ямар нэг байдлаар сүйрүүлсэн.

Даваасүрэн анд чинь тодорхой ярьдаг. Энийг илүү сайн ярь. Ингэж жинхэнэ Болорчулуун сайд шиг болор ажилла. Оюутолгойгоо ярь. Олон жил идэж уусан хүмүүсийн хүүхдийг битгий өмөөр. Сайт шүүж суудаг юм уу, хаашаа юм, энд тэнд өөрөө ороод л золбин мессеж бичээд байх. Индэр дээрээсээ тэр үгээ хэл. Сайдын ажил сайдын индрээс байдаг болохоос санаа төрсөн үед бичдэг комент биш. Дүү нараа зүгээр тэр гурилын үйлдвэртээ ажиллуул.

Нэг дүү чинь Эрдэнэс Таван толгойд их удаан Удирдах зөвлөлд ажиллалаа. Тэр хүний үйл хэрэг ариун байна уу, эс байна уу гээд шалгавал цэв цэвэр гарах нь юу л бол. Одоо тэр дүүгээ зүгээр хувийн үйлдвэрт нь ажиллуул.

Намын тань дарга нар хууль санаачилчихсаан. Нэг нь дээд эрх мэдэлтэй байна аа гээд. Гэр бүлээс, ойр дотноос.

Тиймээс намаан дагаад, дарга нараан дагаад дүү нар хийгээд өөрийнхөө элдэв эрх ашгийн шиншлээнээ эртхэн татсан нь өөрт тань өлзийтэй, Болорчулуун сайд аа.

Нэр шигээ болор бай. Бохирчулуун гээд хүмүүс цахимд жиргээд байдаг юм билээ шүү.

Б.БАЯР

Amlalt.mn

Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барихыг түр хойшлууллаа

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ
APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой

Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг “ухаалаг“ болгожээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 211 дүгээр цэцэрлэгийн 280 ортой шинэ барилга ашиглалтад орлоо

8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сэрэмжлүүлж байна

УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга М.Ганхүлэг Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

АЖДХ:Аялал жуулчлалын салбарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ

АБГББХ: Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэхэд бэлтгэж байна

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр

“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг байгууллаа

ХХНББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан тогтоолын төслийг дэмжлээ

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар  болжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилов

ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний зөвлөгөөн болж байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсжээ

Нийслэлийн статистикийн газраас ХААИС-ийн оюутнуудад хандан сургалт явууллаа

“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ