Ж.Ганбаатар сайд санаачилж, өргөн барьсан хуулийн төслөө татлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд УИХ-ын гишүүд
Огноо
Унших
0 минут 57 секунд
Ж.Ганбаатар сайд санаачилж, өргөн барьсан хуулийн төслөө татлаа
Нийтлэсэн огноо:

Ж.Ганбаатар сайд санаачилж, өргөн барьсан хуулийн төслөө татлаа

УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн снаачилж өргөн барьсан хуулийн төслөө татжээ. Тодруулбал, тэрбээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулаад 2020 оны тавдугаар сарын 1-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.

Гэвч УИХ-ыннэгдсэн чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанд дээрх хуулийн төслөө татан авах хүсэлт ирүүлсэн байна.

Хүсэлтэд “Засгийн газрын шийдвэрээр Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгасантай холбоотойгоор өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд зарчмын өөрчлөлтүүд орохоор байгаа тул Улсын Их хурлын тухай хуулийн дагуу хуулийн төслөө татан авах хүсэлт гаргаж байна” гэжээ.

УИХ-ын дарга хүсэлтийг уншиж танилцуулсны дараа уг хуулийн төслийг татан авсанд тооцлоо хэмээв.

Амлалт- тойм live-аас:  Ардчилалсан  хувьсгалаас хойшхи  жилийн түүхэнд АРД ТҮМЭН ЮУ ХОЖИВ, АЛБАН ТУШААЛТНУУД ХЭРХЭН БАЯЖИВ??
Амлалт- тойм live-аас: Ардчилалсан хувьсгалаас хойшхи жилийн түүхэнд АРД ТҮМЭН ЮУ ХОЖИВ, АЛБАН ТУШААЛТНУУД ХЭРХЭН БАЯЖИВ??
 
Н.Учрал:  360 зөвшөөрлийг цахимжуулж, иргэдийнхээ цаг зав, мөнгө, санхүүг хэмнэнэ
Н.Учрал: 360 зөвшөөрлийг цахимжуулж, иргэдийнхээ цаг зав, мөнгө, санхүүг хэмнэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.