Булган сумын 1, 4-р дүгээр багийн Хөгжлийн төвүүд болон өрхийн Эрүүл мэндийн төвүүдийнхээ үйл ажиллагаатай танилцлаа. 2 өрхийн эрүүл мэндийн төв маань дотор засваруудаа хийгээд дуусч байна. "Шинэ хөгжлийн зам" үйл ажиллагааны хөтөлбөрт ӨЭМТ-үүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, унаажуулахаар тусгасан. Цоожэд ӨЭМТ-ийн хувьд өөрсдийн 2021 оны давсан орлогоор автомашин худалдан авсан бол, Эмийн цэцэглэн ӨЭМТ-д энэ оны төсвөөс автомашинаар хангах тендэр зарлагдаад явж байна. Мөн эдгээр ӨЭМТ-үүдэд анхан шатны оношилгооны тоног төхөөрөмжийн асуудлыг шат дараагаар нь шийднэ.
Нийтлэсэн огноо:
Булган аймгийн засаг дарга Б. Ариун-Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн болон багийн хөгжлийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.