Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 7 секунд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа
Нийтлэсэн огноо:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа

Хүүхдийн төлөөх үйл хэргийг манлайлж, ирээдүй хойчийг бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн төлөөлөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ уулзаж санал, хүсэлтийг нь сонсож, ярилцлаа. Хүүхдийн сайн, сайхны төлөөх үйлсэд зорилго, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг төр, хувийн хэвшлийн бүх байгууллагын удирдлага 110 гаруй хүн энэ удаагийн уулзалтад оролцсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж, хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж байсан тухайгаа уулзалтын эхэнд дурдаад Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д хүний хөгжил, хүүхдийн асуудлыг онцгойлон тусгасан талаар танилцуулсан юм. Мөн хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудал нь Монгол Улсын хүний хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой, сүүлийн 30 жилд энэ байдал төрийн бодлогын гадна орхигдож ирсэн, үүнийг анхааралдаа авсан гэдгээ Ерөнхий сайд онцлов.
Хүүхдийн байгууллагын 80 жилийн ойгоор буюу 2005 онд Ерөнхий сайдын түвшинд хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж байжээ. 18 жилийн дараа Ерөнхий сайд уулзаж буйд оролцогчид талархлаа илэрхийлж байв. Түүнчлэн хүүхэд хөгжлийн тогтолцоог эргэж харах, эрх зүйн орчинд анхаарах, хүүхдийн байгууллагуудын оролцоо, хүний нөөц, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хөгжлийн салбарын хөрөнгө оруулалт гэсэн анхаарлын төвд байгаа таван асуудалд төвлөрч ярилцаад шийдэл гаргахыг Ерөнхий сайд оролцогчдоос хүссэн байна.

Хүүхдийн асуудал хариуцсан агентлагийн бүтэц, зохион байгуулалтад анхаарах цаг болсон, хүүхдийн төлөө фондын хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох ёстой гэж 1977-1989 онд Монголын хүүхдийн байгууллагын даргаар ажиллаж байсан Ч.Цэрэндулам санал хэлсэн. Мөн хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцсан байгууллагуудын уялдааг сайжруулах, хүүхдийн зуслан, өдөр өнжүүлэхийн үйл ажиллагаанд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж, үйлчилгээ хангалтгүй байгаа, сум, хороонд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцан ажиллаж байгаа нийгмийн ажилтны ачаалал эрс ихэссэн ч цалин нь бага. Үүнээс болоод хүүхдийн төлөө ажилладаг бүх байгууллага хүний нөөцийн хомсдолд орсон, хүүхэд хамгаалалд төсвөөс олгодог найман тэрбум төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй байгаа, гэр бүл болон байгууллага доторх хүүхдийн эрхийг хангуулах, нийгмийн хамгааллийн бодлого сүүлийн 20 жилд алдагдсан талаар 60 гаруй төлөөлөл санал, хүсэлтээ хэллээ.
Уулзалтын төгсгөлд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын нийгмийн ажилтнуудыг төрийн мэргэжлийн ангилалд шилжүүлэх боломжийг судлах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцийг өөрчилж Засгийн газрын тохируулагч агентлаг хэлбэрээр салбар дундын зохицуулалтыг хангуулах, хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх, Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхдүүдийн болон төрийн бус байгууллагын гэсэн салбар хоёр зөвлөлийг шинээр байгуулж, уулзалтад оролцсон төлөөллөөр шинэчлэх, Хүүхдийн төлөө фондын зарцуулалтыг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийдэх, 2025 онд тэмдэглэх Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн бэлтгэл ажлыг одооноос хангах нь зөв гэдэг байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. Amlalt.mn

Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-ын дарга Н.Мандуулд үнийн өсөлт дээр анхаарч ажиллах үүрэг чилэл өглөө

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Шинэ цагийн малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна