Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
Огноо
Унших
5 минут 13 секунд
Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
Нийтлэсэн огноо:

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, “Чингис хаан” Олон Улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд, Богд уулын өвөрт байгуулагдах Хүннү хотын суурь - Дэд бүтцийн ажлууд эрчимтэй явагдаж байна.

Тус хотод 150 мянган оршин суугч төвлөрч, 80 мянган ажлын байр бий болох бөгөөд “Aerocity” хөгжлийн бүсэд эдийн засгийн чөлөөт бүс, амралт, аялал жуулчлалын бүс, олон нийт худалдаа үйлчилгээний бүс, засаг захиргааны бүс, оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төвийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго бүс, аж ахуйн нөөц бүсийг төлөвлөсөн.

Хүннү хотын суурь болох Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхнээсээ ашиглалтад орсон. Тухайлбал, Цахилгаан хангамжийн 220/110/35 кВ-ын “Сэргэлэн” дэд станцын бүтээн байгуулалт 100% дуусч, Улсын комисс хүлээн авсан.

Монгол Улсын эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтын нэг болох энэхүү дэд станцыг нийт 6.4 га талбайд барьсан бөгөөд нийт 250 МВА суурилагдсан хүчин чадалтай, 220/110/35 кВ-ын гурван хүчдэлийн түвшний бүрэн ухаалаг, дижитал шийдэлтэй аж. Төслийн барилга угсралтын ажлыг 2023 оны есдүгээр сард эхэлж, 2026 оны есдүгээр сард Улсын комисс ажиллан, байнгын ашиглалтад хүлээн аваад байна.

Сэргэлэн дэд станц нь зөвхөн Хүннү хотын цахилгаан хангамжийг шийдвэрлэхээс гадна бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний чухал зангилаа, транзит станц болно. Тухайлбал, 220 кВ-ын талаас Сонгино дэд станцаас цахилгаан эрчим хүчээр тэжээгдэхийн зэрэгцээ Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Сэргэлэн, Городок болон бусад чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамуудыг холбох боломжийг бүрдүүлж байна.

Сэргэлэн дэд станцын гүйцэтгэгч “Рийч Вийл Инженеринг” ХХК-ийн талбайн инженер Б.Мягмарсүрэн “Манай төсөл нийт 6.4 га талбайд баригдсан бөгөөд 220/110/35 кВ-ын гурван хүчдэлийн түвшинтэй, тус бүр нь 125 МВА хүчин чадалтай хоёр трансформатор суурилуулсан, бүрэн ухаалаг дижитал дэд станц юм. Төслийн газар шороо, барилга угсралтын ажил 2023 оны есдүгээр сард эхэлж, 2026 оны есдүгээр сард улсын комисс ажиллан, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д байнгын ашиглалтад хүлээлгэн өгөөд байна. Одоогийн байдлаар Бөөрөлжүүт болон Сонгино дэд станцаас хоёр шугам холбогдсон. Мөн 110 кВ-ын талаас Аэро сити чиглэлд нэг шугам холбогдоод байна. Ирэх онд Баян сум руу 330 кВ-ын шугам холбохоор барилга угсралтын ажил хийгдэж байгаа. Бүтээн байгуулалтын ид үед нийт 50 орчим хүн ажилласан. Манай хамт олон энэхүү томоохон төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Сэргэлэн 220/110/35 кВ-ын дэд станц ашиглалтад орсноор Хүннү хотын бүтээн байгуулалтын эрчим хүчний суурь дэд бүтэц бүрдэхээс гадна Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг холбох, дамжуулах сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, цаашдын хотжилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийг эрчим хүчээр дэмжих чухал ач холбогдолтой” хэмээв. Тус төсөлд нийт 400 гаруй тоног төхөөрөмж, тоноглол суурилуулсан бөгөөд орчин үеийн автоматжуулалт, удирдлага, хяналтын дижитал системээр тоноглогджээ.

Хүннү хотын бусад дэд бүтцийн төслүүдийн явцаас мэдээлье.

·Төмөр замын бүтээн байгуулалт 100% дуусч, төмөр замын тээвэр эхэлж, туршилтын ажил үргэлжилж байна.

·Мэдээлэл холбооны 41,5 км урт бүхий худаг, сувагчлал бүхий шилэн кабелийн сүлжээний ажил 100% дуусч, Улсын комисс хүлээн авсан.

·Цахилгаан хангамжийн 35/10 кВ-ын “Хөндий” дэд станцын ажил 100% дуусч, Улсын комисс хүлээн авсан.

·Үерийн хамгаалалтын нэгдүгээр далан сувгийн ажил 100% дуусч, Улсын комисс хүлээн авсан.

·Цахилгаан хангамжийн 110/35/10 кВ-ын “Аэросити” дэд станцын бүтээн байгуулалт 80%

·Дулааны эх үүсвэрийн “Хүннү эко дулаан-2” 5 МВт-ын хосолмол эх үүсвэртэй дулааны станц 40%

·Ус хангамжийн 2,000 м³/хоног хүчин чадалтай усан сан, шугам сүлжээний ажил 85%

·Ариутгах татуургын 3,000 м³/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламж 50%-тай хэрэгжиж байна.

amlalt.mn

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО