Лувсаннямын Гантөмөр ёс зүй, ёс суртахуунаар Монголын улс төрийг хариуцлагажуулна гэнэ, нэн тустай!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 21 секунд
Лувсаннямын Гантөмөр ёс зүй, ёс суртахуунаар Монголын улс төрийг хариуцлагажуулна гэнэ, нэн тустай!
Нийтлэсэн огноо:

Лувсаннямын Гантөмөр ёс зүй, ёс суртахуунаар Монголын улс төрийг хариуцлагажуулна гэнэ, нэн тустай!

Хүрэлбаатарын Булгантуяа Эйнштеинээс ишлээд л алдаагүй хүн гэж байхгүй гээд л мэтгээд байна. Төр бол алдах ёсгүй юм л даа. Та төрийг төлөөлж байгаагийн хувьд мөн алдах учиргүй юм. Алдахаар өмнөх сайд Д. Сарангэрэл шиг л ойчно шүү дээ. Улны гэж хэлэхээс, тэгэж хэлж алдахаас айхгүй гээд байвал, Х. Булгантуяа сайд хэлнэ л биз. Өөрт нь тусгүйгээс гадна, төрд тусгүй зүйл болдог.

Сайд нар байсхийгээд солигдоод, сав л хийвэл ойчоод байх нь Х.Булгантуяагийн удирдсан яамаас жишээчлэн төгс ойлгогдсон. Энэ дөрвөн жилд А. Ариунзаяа, Т. Аюурсайхан, Д. Сарангэрэлийн сэлгэлтээр наад яам чинь албан удирдлагын хувьд үдийн будаалга шиг л байгааг Х. Булгантуяа сайд ойлгоосой, алдаагүй гэж байх учиргүй мэтээр ярих чинь онохгүй байна даа.

Тэтгэвэрийг нэмсэнээс орхигдсон гээд нийгмийн нэг хэсэг гомдоллоод байна. Тэрийгээ л бодож, төлөвлөж, шийдэл эрэх нь Х.Булгантуяагийн ажил баймаар. Говьд баахан хар хувцастай дарга нарын дунд цэнхэр дээлтэй сууж байгаа харагдсан. Хүүхнүүдээ бодоод, жендерээ тэгшитгээд, манлайлах , оройлохоо бодсон нь л зөв байх.

Эрүүл мэндийн сайд Содномын Чинзориг донрын асуудлаар оройтсон уучлал, учирлал хийсэнд нийгэм таатай байхгүй байх шиг байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нийгэмд гаргасан асуудлаар олон л өнцөг гарч байх шиг байна.

С. Чинзориг угийн л нэг тийм хулчигнуур, араар суумтгай, гоншигнуур маягийн эр л дээ. Донрын асуудлаар энэ хүнд хийх ажил эрх зүйн чиглэлд асар их байгааг нийгмийн хэлэлцүүлэг харуулж байна. Хамгийн наад зах нь С. Чинзориг энэ салбартаа гадагшаа урсдаг мөнгөний урсгалаа авч үлдэхэд бодлого, ахицыг бодьтой хиймээр байгаа юм.

Ж.Чинбүрэн хэлээд байдаг. Монголд анагаахын бүх технологи, эмчилгээ, эмнэл дэлхийн түвшинд бүгд нутагшсан, ертөнцөөс дутах зүйл огтхон ч үгүй гээд. Хэдэн сая доллараар бид гадаадад эмчилүүлж байгаа. Энэ урсгалаа Монголдоо шингээх, ард иргэдийн сэтгэл зүй, мэдээллийг эх нутагтаа итгүүлэн дэмжүүлэх гээд маш их ажил байна, С. Чинзоригт. Тэр харин гэтсэн, арагш суусан байдалтай, Арвайхээрт бөхийн цолны найрт үг хэлээд л яваад байгаа.

Харилцаа холбооны Н.Учрал машины гэрчилгээг цахимаар шилжүүлэх боломжтой болсон тухай мэдээлж байна.Цаг зав, зардал чирэгдэл, хүнд суртал танагдаж л байна. Овоо доо л гэмээр.

Монголын сайдууд янз бүр байна. Х. Нямбаатарыг Б. Ганхуяг хорин нэгэн онд жиргээгээр баахан загнасан юм байна. Үүнийг нь нийгэмд гаргаад, эдүгээн зодооны суурь ингэж тавигдаж байв гээд л бичигдээд байна. Сонирхолтой нь, Х.Нямбаатар тухайн үед за , за л гэж хариулаад байж. Нөгөө өөр рүү нь агсрагчдаа.

Ардчилсан намын дарга Л. Гантөмөр Монголоо, Монголын улс төрийг ёс суртахууны, ёс зүйн заслаар эмнэе, илааршуулъя гэж. Үгүй ээ тийм, тэгэх ёстой, зөв л дөө, тэгэх л учиртай. Одоогийн парламентэд энэ талаар, ёс зүйн агуулгаар Дамдинсүрэнгийн Өнөрболор гэдэг гишүүн ихээхэн хэлдэг, давтаад байгаа үзэгддэг.

Л.Гантөмөр Д. Өнөрболорын үзэл санаа, тэмүүллийг өдөөгөөд бай, нийгэмдээ, парламентэд, Монголын улс төрд тариад өг . Нийгэмд үүн шиг тустай юм алга.

Б.БАЯР

АМЛАЛТ.МН

Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Германы туршлагатай танилцлаа

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ
МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО