Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Германы туршлагатай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 36 секунд
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Германы туршлагатай танилцлаа
Нийтлэсэн огноо:

Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Германы туршлагатай танилцлаа

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан парламент болон түүний ажлын албаны үйл ажиллагаа, сорилт бэрхшээл, тэр бүхнийг даван туулах шийдэл, арга зүйн талаар туршлага солилцох зорилгоор ХБНГУ-ын Бундестагийн Тамгийн газарт ажиллав. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Монгол Улсын төрийн байгуулалд оруулж буй томоохон өөрчлөлтийг зөв зүйтэй хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс тэрбээр парламентын ардчилал, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын сургамж, туршлагыг судалж байна.

Энэхүү туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд тэрбээр Германы Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Парламент болон гишүүдийн асуудал эрхэлсэн дэд дарга, хатагтай Рут Лангтай албан ёсны уулзалт хийж, Холбооны төсөв, санхүүгийн эрх зүй, хяналтын тогтолцоо болон парламентын гишүүний бүрэн эрх, ёс зүйн хэм хэмжээ, хязгаарлалт зэрэг асуудлыг эрхэлсэн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүний энэ удаагийн туршлага судлах ажлын үндсэн зорилго нь улсын төсөв, төлөвлөгөө хийгээд санхүүгийн салбарын хууль, тогтоомжийг боловсруулах, батлах аргачлал, үе шат болон тэдгээрт тавих хяналт, дүн шинжилгээний арга зүй, хамрах хүрээ, мөнхүү улс төрийн санхүүжилтийн шийдлийг судлах юм. Иймд тэрбээр нэн тэргүүнд Бундестагийн Тамгын газрын Парламентын эрх зүйн хэлтсийн зөвлөх, доктор Биргит Рээзэ, Төсвийн болон Санхүүгийн байнгын хороо, Төсвийн хяналтын дэд хорооны Ажлын албаны дарга Соня Вюстник, Оливер Фогт, Александр Трохэ нартай уулзаж, дээрх асуудлуудаар санал солилцов.

Германы Бундестаг нь Холбооны хуулиудыг батлахын зэрэгцээ Засгийн газарт хяналт тавих чиг үүрэгтэй. Энэхүү хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд парламент дахь сөрөг хүчнүүд голлох үүргийг гүйцэтгэдэг. Хянан шалгах түр хороо байгуулах, Засгийн газарт асуулга тавих, Байнгын хорооны хуралдаанд сайд нарын мэдээллийг сонсох гэсэн үндсэн арга хэрэгслүүдээр Бундестаг хяналтаа хэрэгжүүлнэ. Холбооны төсвийг батлахад зонхилж оролцдог Төсвийн байнгын хороо гэхэд л 45 гишүүнтэй бөгөөд тэргүүнээр нь Бундестаг дахь хамгийн том сөрөг хүчний төлөөлөл ажилладаг байна. Төсвийн хуулийг 25 багц төлөвлөлт, тэдгээрийн нэг бүрчилсэн төлөвлөгөөний хамт боловсруулах бөгөөд Байнгын хорооны 25 ажлын хэсэг, бусад холбогдох бүтцүүд ажиллана. Мөн бодит төлөвлөгөө буюу Холбооны улсын нийтөрийн асуудал, зайлшгүй санхүүжүүлэх зардал зэргийг тусгасан нэгэн багцыг тусгайлан боловсруулж хэлэлцдэг ажээ. Төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд Бундестаг дахь бүх намуудын төлөөлөл оролцсон Хяналтын дэд хороо хяналт тавих бөгөөд тус дэд хороог мөн л сөрөг хүчний төлөөлөл удирдана. Харин Бундестагийн Санхүүгийн байнгын хороо татварын эрх зүйн асуудлыг хариуцаж, төсвийн орлого бүрдүүлэлтийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үндсэн чиг үүрэгтэй бөгөөд тэргүүн нь мөнөөх л сөрөг хүчний төлөөлөл.

Бундестагийн Байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй уялдуулан зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, Байнгын хороод дахь намын бүлгүүд, тэр дундаа сөрөг хүчний төлөөллийг Засгийн газрын бүрэлдэхүүнтэй уялдуулна. Иймд, ялангуяа төсөв, санхүү, хяналтын чиг үүрэг бүхий байнгын хороодыг сөрөг хүчнээс удирдаж ажиллах нь элбэг юм. Байнгын хороод аливаа хуулийн төслийг 2-3 удаа хэлэлцэхийн зэрэгцээ олон нийтийн сонсгол зохион байгуулж, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмээр хэлэлцүүлэн, тэдний саналыг авч тусгадаг байна.

Улсын төсөв болон санхүүгийн асуудлаар судалгаа хийж буйн хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан улс төрийн санхүүжилтийн асуудалд зориуд анхаарал хандуулж, Бундестагийн Муж улсын парламент, намын санхүүжилтийн хэлтсийн дарга, ноён Марк Круазэтэй энэ талаар ярилцсан юм. Тус улсын намын санхүүжилтийн тогтолцоо нь Холбооны төсвийн болон төсвийн бус эх үүсвэрүүдээс бүрддэг бөгөөд Бундестагийн ерөнхийлөгч хяналт тавьдаг аж. Улсын төсвөөс улстөрийн намуудад үйл ажиллагааны зардлынх нь тодорхой хэсгийг олгохдоо “намуудын индекс” хэмээх шалгуур үзүүлэлтийг харгалзана. Энэ индексийг тухайн нам ард иргэдийн дунд хэр нөлөө бүхий болох, мөн нийт хандивын болон хандивын бус орлого, зарлагын тайлан зэргийг үндэслэн Статистикийн газар гаргадаг байна.

Улстөрийн намуудын төсвийн санхүүжилтийг авсан суудалд бус Бундестагийн болон мужийн парламентууд, Европын Холбооны сонгуулиудаар иргэд, сонгогчдоос авсан саналын тоонд харгалзуулдаг онцлогтой юм. Ингэж “саналын данс”-ны аргад тулгуурласнаар парламентад суудал аваагүй намууд ч төсвөөс санхүүжилт хүртэх боломжтой болно. Өнөөдрийн байдлаар Бундестагт улс төрийн зургаан нам суудалтай ч төсвийн санхүүжилтийг 20 нам авдаг байна. Төсвийн санхүүжилт нь намуудад үйл ажиллагаа, орлого, зардлаа татвар төлөгчдөд ил тод тайлагнах шаардлагыг бий болгодог бөгөөд энэ нь тухайн намын төлөвшилд эерэгээр нөлөөлдөг ажээ.

Намууд төсвийн санхүүжилтээс гадна гишүүд, дэмжигчдийн хандив болон хандивын бус орлогоор санхүүждэг. Мөн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд өөрийн гэсэн газартай ч байж болно. Газраа түрээслүүлж орлого олох, хувьцаа худалдан авч, арилжих зэрэг бүхий л аж ахуйн үйл ажиллагааг улс төрийн намуудад хориглоогүй. Хамгийн гол нь орлого, зарлагаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы тухайлан судалж үзсэн бас нэг сэдэв бол Бундестагийн гишүүдийн бүрэн эрхийг хангах, мөн хязгаарлахтай холбоотой асуудлууд байв. Энэ талаар судлах үүднээс тэрбээр Парламентын болон гишүүдийн үйлчилгээний газрын Бүрэн эрхийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус хэлтэс Дотоод хяналтын нэгж болон Гишүүдийн бүрэн эрхийг хангах, тэдний ажилчдад үйлчлэх, намын санхүүжилт болон муж улсын парламентуудын, мөн Бундестагийн эрүүл мэндийн үйлчилгээний гэсэн дөрвөн албатай. Гишүүдийн бүрэн эрхийг хангах алба нь тэдний эрх, ажиллах нөхцөл хангагдахгүй байх нөхцлийг арилгахын зэрэгцээ харилцаа, ёс зүйн хэм хэмжээг сахиулах асуудлыг хариуцдаг.

Бундестагийн гишүүдэд мөнгөн хандив авах, парламентын гишүүнийхээ хувиар уламшуулал хөлстэй үйл ажиллагаа явуулах, илтгэл тавих хориотой аж. Мөн холбооны бүргэдийг хувийн зорилгоор ашиглах, улс оронд хохирол учруулахуйц мэдээлэл түгээх зэргийг хориглох ёс зүйн хязгаарлалтууд тавигддаг. Сонгогдохоосоо өмнө хийж байсан ажил, бизнесээ үргэлжлүүлж болох ч үйл ажиллагаа болон орлогоо ил тод мэдээлэх үүрэг хүлээнэ. Хэн нэгэнтэй хэлцэл, зөвшилцөл хийж болох ч түүнийгээ мөн ил гаргаж тавина. Хурал тасалбал өдрийн 200 еврогийн торгууль төлнө. Энэ мэт бүхий л ёс зүйн хэм хэмжээг зөрчвөл сануулах, олон нийтэд зарлах, торгох зэрэг хариуцлага хүлээлгэдэг байна.

Германы Бундестагийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцах уулзалтууд ихээхэн ажил хэрэгч, үр дүнтэй болж буйг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцлон тэмдэглэж, манай хоёр парламентын өмнө тавигдаж буй сорилтууд харилцан туршлагаа солилцож, бие биенээсээ суралцах боломж олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Эдүгээгийн Бундестаг түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр буюу 736 гишүүнтэйгээр ажиллаж байгаа юм. Энэ нь сонгуулийн эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог тодорхой түвшинд хязгаарлах шаардлагыг үүсгэж буй бол Монгол Улсын Их Хурал бүтэц, бүрэлдэхүүнээ өргөжүүлэх, төлөөлөх чадамж, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх шинэчлэлтийг эхлүүлж байгаа нь бидний харилцаа, хамтын ажиллагааг зорилго, үр дүнтэй болгож байна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Монгол-Хятадын сэтгүүлчдийн 14 дүгээр форум болж байна
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 14 дүгээр форум болж байна
 
МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ
МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО