Монголчууд Оросын төрийн ээлжит дарамтад талархал илэрхийлж “нокаут”-нд оруулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 39 секунд
Монголчууд Оросын төрийн ээлжит дарамтад талархал илэрхийлж “нокаут”-нд оруулав
Нийтлэсэн огноо:

Монголчууд Оросын төрийн ээлжит дарамтад талархал илэрхийлж “нокаут”-нд оруулав

Оросууд гадна агаарын температур багасаад эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн болон “генерацлах төхөөрөмжийн аваарын засвараас” болж гэх шалтаг хэлж Буриадын эрчим хүчний системээс Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн хангалтаа 150 МВт-аас ихгүй байлгахаар хязгаарлахаар албан бичиг ирүүлжээ. Мөн цаашид Сибирийн эрчим хүчний системийн эх үүсвэрийн буюу сүлжээний төхөөрөмжийн аваарын тасралтын үед Монгол руу чиглэсэн чадлын урсгалыг нэмж бууруулна гэж анхааруулжээ.

Бидний ярьж заншсанаар “Сибирийн хүйтэн агаарын урсгал хүч түрэн орж ирж хүйтэрнэ” гэдэг л болох бололтой. Үүнийг хоёр улсын харилцааны “хүйтэн урсгал хүч түрэн” орж ирэхэд ашиглаж байгааг хаана хаанаа сайн мэдэж байгаа биз ээ. Тэдний тооцоолсноор “Монголчууд эрчим хүчээр тасалдуулж оросуудын уурыг хүргэсэн Засгийн газартаа уурлаж огцруулна”. Улс төрийн тогтворгүй байдал үүсч хөрөнгө оруулах гэж байсан барууныхан Монголоос дайжна. Өөр юу, юу ч байдаг юм, дайнч улсаас сайн сайхан сэдэл төрөх нь юу л бол. Гэтэл харин монголчууд олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэхдээ “Тог тасалж өгсөн оросууддаа баярлалаа” гэхчлэн даапаалж эхлэв. Айлгах тактикаас нь монголчууд айх нь байтугай алгаа ташин хүлээж авлаа. Энэ бол ихэмсэг орос гүрэнд “шок” буюу хариу “нокаут”-д орсон хэрэг.

Дандаа л “тулгар” гэдэг Монголын төр “толгойгоо дааж”, Монголын ардчилал 30 нас хүрч улс орны тусгаар тогтнол, гадаад бодлогын хувьд “чөмөг сууж” улсаараа хөлдөхөөс, лааны гэрэлд сүүмэлзэхээс үхтлээ айдаг байснаа больж хийн хэрэглээ, эрчим хүчний нөөцлүүр, энэ бүхэн нь хүрэлцэхгүй ч байсан “Хараат байхыг хүсэхгүй” гэдэг дээр санал нэгтэй байгаа нь хаанаас ирсэн ямар гээчийн хүч вэ? Үнэндээ “Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгоно” гэгчээр тэд өөрсдөө л хэтэрхий дээрэлхсээр биднийг ийм хэрсүү болгоход хүргэжээ. Үүнд нь монголчууд “Баярлалаа” гэж байгаа юм.

Одоо бол монголчууд шатахууны ч, эрчим хүчний ч хязгаарлалтад орох сурагаар оросуудыг царай алдаж, Уул уурхай, Эрчим хүчний асуудал эрхэлсэн сайдыг зүхэж харааж, жагсаал цуглаан хийж Засгийн газраа огцруулж асуудлыг шийдэхээ больсон байна. Харин эвлэж нэгдээд хязгаарлалт, хүндрэлийг даван туулж, тусгаар улсын хувьд өөрийн хууль тогтоох дээд байгууллагаар баталсан “Бие даасан”,“олон тулгуурт”, “энхийг эрхэмлэгч” гэдэг байр суурин дээрээ нэгдэнэ гэдгээ харуулж байгаа юм. Монголчууд энэ бодлогоо хамгаалахын төлөө түнэр харанхуйд ч тэснэ, шатахуунгүй байсан ч бие даасан бодлоготой улсын дайтай улс оронд амьдарч чадна гэдгээ илэрхийлсэн нэн сонин, бас бахархам өдөр байлаа, өнөөдөр.

Сибирийн хүйтний хүчтэй урсгал хоёр хөршийн харилцааны “хүйтэн хүчтэй урсгал” болсны учир

Та бүхэн санаж байгаа болМонгол Улсын ЕрөнхийлөгчУ.Хүрэлсүх энэ оны аравдугаар сард БНФранц Улсад анх удаа Төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон БНФУ-ын “Орано Майнинг САС” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээ хийж урьдчилан зөвшилцсөн Протоколд гарын үсэг зурсан юм. Хөрөнгө оруулагч талаас нэлээд хүндхэн шаардлагуудын өмнө буулт хийхгүйгээр байр суурин дээрээ хатуу зогсох ёстой сорилтой тулгарч даван туулсан энэ Протоколын дүнд төслийг нийт 47 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 2024-2027 оны хооронд бэлтгэл ажлыг хангах, 2028-2060 оны хооронд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 2061-2070 оны хооронд нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн ашиглалтын хугацаанд улсад жилд 95.5 сая ам.доллар буюу нийт дүнгээр 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх тооцоололтой. Тухайлбал, АМНАТ-д жилд 47 сая ам.долларыг төвлөрүүлнэ. Түүнчлэн, Монголын талын хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшилд урьдчилан тохирсон нөхцөлөөр жилд дунджаар 10 сая ам.доллароос багагүй хэмжээгээр буюу нийт 330 гаруй сая ам.долларын ногдол ашиг авах урьдчилсан тооцоололтой бөгөөд “Энэ сарын 23-ны дотор Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар” Протоколд дурдсан байлаа. Монгол Улс “Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын 2 дахь том төслийн энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээг монголчууд тэсэн ядан хүлээж байгаа нь хойд хөршийнхний шатахууны болон эрчим хүчний хязгаарлалтын гол шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй бөгөөд үүнийг уг Протколд гарын үсэг зурсны дараахан хойд хөршөөс Монголын төрийн байгууллагуудад ирсэн албан бичгүүд илэрхийлнэ.

Дайн эхэлснээс хойш Оросын талын тавьсан нэг бус саналыг Монголын тал хүлээж аваагүй. Дайн дэгдээсэн оросын армийн цэргүүдийн хүнсийг бэлтгэх, Монголын арилжааны банкууд давхар хоригт орохоос ч айхгүйгээр Оросын талтай хийх харилцан тооцоондоо рубль-төгрөгийг ашиглах зэрэг эрсдэлтэй саналуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ хатуу илэрхийлж байсан. Тэр ч байтугай энэ оны долдугаар сарын 24-ний өдөр ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн хорооны ажлын албаны дарга Ван И Йоханнесбург хотноо ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П. Патрушевтай уулзахдаа ярьсан ярианы сэдэв зүй ёсоор анхаарал татна.

Үүний дараа буюу энэ оны10 дугаар сарын 26-ны өдөр Киргиз улсад хийсэн айлчлалынхаа үеэр ОХУ-ын Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн, М.В.Мишустинтай уулзахдаа болон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр илтгэл тавихдаа Монгол Улс ШХАБ-ын цор ганц ажиглагч орны хувьд цаашид “ХЭН” байх тухайгаа маш тодорхой зарлачихсан билээ. Тодруулбал“ШХАБ-д элсээч” гэсэн ээлжит шахалтынх нь хариуд “Манай улс 2004 оноос хойш 19 жил ажиглагчийн статустай яваа. Цаашдаа ч ийм байх болно. Үүнээс гадна ШХАБ-ын гишүүн орон байхын ач холбогдол, тухайн улс орнуудад авчирсан үр өгөөжийг тод томруунаар хэлэлцэх, бодитой үнэлж дүгнэж, улмаар дэлхий нийтэд сурталчлах цаг болсоон. Магадгүй гишүүн орон болон манай улс шиг ажиглагч статустай орон олширч ШХАБ гэдэг байгууллагын үйл ажиллагаа тэлэх боломжтой гэсэн. Үүнийг ч хуралд оролцогч орнууд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн төдийгүй тээвэр, боловсрол, соёл, хүмүүнлэгийн талын үйл ажиллагаануудыг идэвхжүүлэх, түүнийгээ сурталчлах ёстой гэдэг дээр санал нэгдсэн юм. Энэ үеэр “ШХАБ”-чууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс “Амаргүй асуудлыг шийдэхдээ УИХ-аасаа асуудаг”, тэр ч байтугай“Эрх баригч намын даргын хувьд ҮХНӨ хийж 126 гишүүнтэй парламенттай болох саналыг яагаад оройлон санаачилсан” талаар сонирхож асууж байсан. Үнэхээр ч Оросын хүчтэй шахалтад орох мөчид нь хүчтэй парламентаасаа асууж байж хариу өгөх энэ нандин бөгөөд бат бөх тогтолцоо нь Монгол төрийн гадаад бодлогын тогтолцооны үндэс, “хана хэрэм” нь юм гэдгийг одоо л тэд ойлгож гайхширч яваагаа нуулгүй хэлж байв. Оросын дарамт, арга залинд урхидуулж бэрхшээл тулгармагц Засгийн газраа огцортол жагсаад, улс төрийн тогтворгүй байдал үүсгэснээрээ тэд хөгжиж дэвшсэн үү, гадаад бодлогоо бие даан шийдэж чадаж байна уу гэвэл үгүй.

Дээрх айлчлалаас хэдхэн хоногийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч “шинэ зууны бар улс” болох төлөвлөгөөтэй БНСВУ болон уламжлалт харилцаатай БНАЛАУ-д айлчлал хийсэн. Хоорондын уламжлалт харилцаагаа сэргээх, үүний гол асуудал болсон тээвэр логистик, төмөр замын талаар маш өөдрөг яриа хэлэлцээрүүдийн эхлэлийг тавиад ирсэн. Үүгээрээ бөмбөрцгийн хэнтэй ч, хэзээ ч хамтрахдаа, гадаад бодлогын хэлээр бол “дэмжих, татгалзах, түдгэлзэхдээ хэнээс ч асуухгүй бие даана” гэдгээ харуулсан. Тийм ч учраас Оросын талын шахсан “Евро Азийн интеграцчлал”-д оролцохгүй гэдгээ зоригтойгоор мэдэгдсэн. Энэ бүх “Эрх чөлөө, тусгаар тогтнол”-ын бодлогынхоо хариуг өнөөдөр “Эрчим хүч, шатахууны эмзэгшил”-ээрээ төлж буйг иргэд нь дэмжихгүй бол хэний төлөө, юуны төлөө ийм алхмууд хийсэн байх вэ.

Үүгээрээ Монгол Улс Оросыг дагалдаж дайн дэмжээгүй, Америкийг дэмжиж хэт баруунжаагүй, өөрсдийнхөө л эрх ашгийн төлөө бусадтай харилцаж байгаа, гэхдээ та нартай хэлэлцэж тохирсон зүйлсээсээ огт ухраагүй гэдгээ аль алинтай нь хамтарч чадаад байгаагаараа харуулж байна.

“Газарзүйн хоригдол” Монгол Улс “гачигдлаа” хамтдаа даван туулахаар шийдэж байгаа нь бахархал шүү!

Өнөөдөр өрнөж буй Орос, Украины дайны тухайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол дээр Монгол Улс анхнаасаа өнөөг хүртэл тууштай түдгэлзэж буй.“Түдгэлзэх эрхээ эдэлснээрээ” Оросыг буланд шахсан орнуудадМонголын төр“Яагаад та нар Оросод дургүйгээ илэрхийлэх замдаа Монголыг хохироох ёстой гэж”гэсэн хариуг ам нээхгүй, албан бичиггүйгээр илэрхийлчихэж байгаа юм. Гэхдээ Оросыг дэмжээгүйнхээ хариуг өнөөдөр ч шатахуунаар, эрчим хүчээр амссаар л байна шүү дээ.Газарзүй бол геополитик болон Үндэсний аюулгүй байдлын гол шалтгаан.Тийм ээ, Монгол Улс болТим Маршаллын “Prisoners off Geography” буюу “Газарзүйн хоригдлууд”, Роберт Капланы “The Revenge of Geography” буюу “Газар зүйн өшөө авалт” номуудын баатар яах аргагүй мөн. Тиймээс ч “хөшигний цаана” улс орны хувь тавиланд юу тохиолдож буйг бид тэр бүр мэддэггүй. Өнөөдөр далдлахын аргагүй жаахан хэсэг ил гарч байгаа нь л энэ. Гэхдээ дотооддоо асуудлаа шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Лаа ч олдохгүй шахам байхдаа эрчим хүчээр дарамтлуулж хат суусан монголчууд хийн хэрэглээтэй, зарим дүүрэгт эрчим хүчний нөөцлүүртэй болж эхэлсэн. Бие даасан гадаад бодлоготой, эдийн засгийн боломжийн үзүүлэлттэй, хамгийн гол нь улс төрийн тогтвортой байдалтай байхад хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон, айлчилсан, урьсан, хамтарсан хэвээрээ байх болно. Бүтэн зууны дараа Монгол Улс түрхэн зуурын бэрхшээлээ даваад хараат байдлаасаа гарч чадна гэдэгтээ иргэд нь төрдөө, төр нь иргэддээ итгэж найдсан, хамтраад асуудлаа шийдэхэд хүрсэн ховорхон бахархалт өдрүүд үргэлжилж байна.

Сэтгүүлч Оргилмаа

Эх сурвалж: baabar.mn

“Малын өвс тэжээлийг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо“
“Малын өвс тэжээлийг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо“
 
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА

ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг

“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ

“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна

Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна

“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ

“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ

Адууны соёл, нүүдэлчин уламжлалыг дэлхийд таниулах “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ өнөөдөр эхэллээ

Адууны соёл, нүүдэлчин уламжлалыг дэлхийд таниулах “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ өнөөдөр эхэллээ

Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна

Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна

Есөн улсын 150 гэрэл зурагчин “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивальд оролцож байна

Есөн улсын 150 гэрэл зурагчин “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивальд оролцож байна

“Нээлтэй парламент“ танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав

“Нээлтэй парламент“ танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна

Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ

ХҮНД ЦАГ ҮЕД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЖ БУЙ ОРОСЫН АРД ТҮМЭНД ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

ХҮНД ЦАГ ҮЕД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЖ БУЙ ОРОСЫН АРД ТҮМЭНД ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАНГИЛАА УЛС БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАНГИЛАА УЛС БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

Ээлжит бус чуулган товлон зарлалаа

Ээлжит бус чуулган товлон зарлалаа

1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой олон талын үйлчилгээг Сүхбаатрын талбай дээрээс өнөөдөр маргааш авах боломжтой

1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой олон талын үйлчилгээг Сүхбаатрын талбай дээрээс өнөөдөр маргааш авах боломжтой

ШИНЭ ҮЕИЙН ШАТАРЧИД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЧУУЛЖЭЭ

ШИНЭ ҮЕИЙН ШАТАРЧИД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЧУУЛЖЭЭ

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ

Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо