ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв
Огноо
Унших
15 минут 52 секунд
ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв
Нийтлэсэн огноо:

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2026.10.20)-ийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2026 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон ирэх оны төсвийн төслүүдийг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаан 15.13 цагт Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Ц.Мөнхтуяа, Б.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, П.Мөнхтулга, Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа, С.Ганбаатар, Д.Ганмаа, С.Замира, Ч.Ундрам нарын буюу 52.4 хувийн ирцтэй эхлэв.

2026-10-20 21.33.02.jpg

Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар үр дүн гаргаж ажиллах талаар Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт дахин чиглэл өгөхөөр боллоо

Байнгын хорооны хуралдаанд орон сууцны захиалгын хохирогч иргэдийн төлөөлөл Б.Шинэбаатар, Ш.Солонго, Б.Оюунзул, Ж.Эрдэнэцэцэг нар оролцсон юм. Энэ асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2026 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсохын өмнө иргэн Ш.Солонго, Б.Шинэбаатар нар үг хэлж, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Иргэд сүүлийн долоон сарын турш Засгийн газар, нийслэл, яамдтай хамтран ажиллаж байгаа ч бодит үр дүн гарахгүй байгааг хэлж, хамгийн тулгамдсан асуудал нь гацсан барилгуудыг ашиглалтад оруулах явдал гэдгийг хэлж байлаа. Хохирогчдод хамгийн их хүндрэл учруулж буй байгууллага нь нийслэлийн захиргаа гэдгийг тэд онцолж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байгааг мэдээлэв. Улсын хэмжээнд 800 гаруй төсөл зогсонги байдалд орж, үүний улмаас 80-100 мянган иргэн шууд болон шууд бусаар хохирч, нийтдээ 120 мянга гаруй захиалагчийн эрх ашиг хөндөгдсөн тухай иргэд танилцуулж, 12-16 давхар барилга босчихсон байхад төрийн хяналт хаана байсныг асууж, барилгуудыг царцдаснаас хэрхэн гаргаж, яаж дуусгах, иргэдийн хэрхэн хохиролгүй болгох вэ гэдэг асуудлыг дэвшүүлж байлаа.

2026-10-20 21.33.10.jpg

Мөн иргэн Б.Оюунзул Андын зам констракшн ХХК-ийн орон сууцны төслийн талаар мэдээлэл хийсэн юм. Төслийг 39.9 га газарт дахин төлөвлөлтөөр эхэлсэн бөгөөд газраа чөлөөлсөн 282 иргэн өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадаагүй байгаа юм. Ашиглалтад орсон таван байрны зарим сууцанд ердөө 43 иргэн орсон бөгөөд нийт 799 хохирогчтой энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа ажээ.

2026-10-20 21.33.15.jpg

Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээлэл хийв. Орон сууц захиалагч иргэдийн эрх ашгийг хамгаалах, давхар худалдаа болон залилангийн эрсдэлийг бууруулах зорилгоор Орон сууцжуулалтын тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, барилгын ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй тохиолдолд захиалга авч хөрөнгө татахыг хязгаарлах зохицуулалт тусгасан байна. Барилгын зөвшөөрөл, сууцны мэдээлэл, урьдчилсан тэмдэглэлийг нэгтгэсэн цахим мэдээллийн сан байгуулж, орон сууцны мэдээллийг иргэдэд нээлттэй болгох ажлыг 2026 оны 11 дүгээр сард хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

2026-10-20 21.32.55.jpg

Мөн гацсан, удааширсан орон сууцны төслүүдэд хяналт шалгалт хийж, 95 компанийн хэрэгжүүлж буй 106 төслийн нэгдсэн судалгаа гарган, дэд бүтцийн хангамжийг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгааг сайд мэдээлэв. Орон сууц захиалгын залилантай холбоотой 86 компанид холбогдох, 2569 иргэнийг хамарсан 206 тэрбум төгрөгийн хохирол бүхий хэргүүдийг шалгаж, 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирол барагдуулан, 42.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгаалалтын арга хэмжээнд хамруулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 89 тэрбум төгрөгийн шаардлагатай 1338 гүйцэтгэх баримт бичиг дээр ажиллагаа явуулж, 44 иргэнд 3.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулан, төлбөр барагдуулах зорилгоор 242 үл хөдлөх хөрөнгө болон 43 дуусаагүй барилгыг тогтоогоод байгаа ажээ.

2026-10-20 21.33.34.jpg

Мөн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Батболд мэдээлэл хийв. Түүний танилцуулснаар 95 аж ахуйн нэгжийн хэрэгжүүлж буй 106 төсөл асуудалтай болохыг тогтоосны 37 нь зөвшөөрөлгүй эхэлжээ. Мөн 69 төсөл зөвшөөрөлтэй боловч хугацаандаа ашиглалтад ороогүй байна. Орон нутагт 27 төсөл зогсонги байдал орсон байгаагаас долоо нь Дархан-Уул аймагт байна.

Тэрбээр мөн 2028-2030 онд ашиглалтад орох боломжтой 36 мянган айлын дахин төлөвлөлтийн төслийн талаар ярьж, эдгээрийг хэрэгжүүлэхэд 222.4 тэрбум төгрөгийн инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн юм. Үүнээс 90 тэрбум төгрөгийг нийслэлийн 2027 оны төсөвт суулгахаар төлөвлөж буйг мэдээлэв.

2026-10-20 21.33.31.jpg

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, С.Замира, Д.Ганмаа, Ч.Ундрам, Ж.Золжаргал, О.Саранчулуун нар асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд иргэдийн бодит хохирлын хэмжээ зэрэг тоон мэдээлэл зөрүүтэй байгааг шүүмжилж, энэ асуудал үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн, хяналт хэрэгжүүлж чадаагүй албан тушаалтнуудыг ил тод зарлаж, хариуцлага тооцох, төрийн холбогдох байгууллага, барилгын компани, иргэдийн төлөөлөл оролцсон байнгын хамтарсан механизм байгуулж эрчимтэй ажиллахгүй бол асуудал шийдэгдэхгүй удааширч, иргэдийг улам чирэгдүүлж байгааг хэлж байлаа. Улсын хэмжээнд орон сууцны эрэлт ямар байгааг нарийвчлан тодорхойлж, энэ талаар баримтлах төрийн бодлогыг бүхэлд нь авч үзэх шаардлагатайг мөн Улсын Их Хурлын гишүүд онцолсон юм. Ужгирч хуримтлагдсан энэ асуудлыг одоогийн хуулиар бүрэн шийдвэрлэх боломжгүй бол нэг удаагийн тусгай хууль баталсан ч болохгүй юмгүй гэсэн санал ч гаргаж байлаа. Төр өөрөө баталгаа гаргасан дахин төлөвлөлтийн төслүүдийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг тэд илэрхийлж, шинээр баригдсаж буй орон сууцанд хүртээмжийн стандартыг нэвтрүүлэх хэрэгцээ байгааг анхааруулсан юм.

2026-10-20 21.32.47.jpg

Засгийн газар ирээдүйд орон сууц захиалагчдыг хамгаалах эрх зүй, цахим технологийн шийдэл гаргах талаар тодорхой алхам хийж буй ч өнөөдөр гацаж, царцсан байгаа орон сууцны төслүүдийг хөдөлгөж, захиалагчдын хохирлыг барагдуулах, захиалсан байранд нь оруулах бодит шийдэл хүлээгдсэн хэвээр байгааг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг сануулсан юм. Иргэд хохирчхоод байхад төрийн байгууллагууд дүрэм, журам ярьж хариуцлагаас зугтах ёсгүй гэдгийг тэрбээр онцгойлон анхааруулж, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо.

2026-10-20 21.33.41.jpg

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2026-10-20 21.34.12.jpg

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар асуулт асууж, Сангийн сайд З.Мэндсайхан болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хариулт авсан юм. Тэрбээр Оюутолгойн ногдол ашгийн эрх зүйн үндэслэлийг тодруулж, уг орлого бодитой эсэх, Оюутолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн албан ёсны шийдвэр гарсан эсэхийг лавласан юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Үндэсний аудитын газрын дүгнэлтэд энэ орлого эрсдэлтэй, баталгаагүй гэж дурдсан байхад уг орлогод улсын төсөвт төлөвлөж батлуулах нь зүйтэй эсэхийг тэрбээр магадласан юм.

2026-10-20 21.33.37.jpg

Түүний асуултад Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга хариулахдаа Одоогийн байдлаар Оюутолгойн ногдол ашиг хуваарилахтай холбоотой ТУЗ-ийн шийдвэр гараагүй гэсэн бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Р.Ренчинбазар ногдол ашиг хуваарилах асуудал нь Оюутолгой төслийн зээлийн гэрээ, санхүүгийн бүтэцтэй шууд холбоотой бөгөөд ногдол ашиг олгохын өмнө олон улсын зээлдүүлэгч байгууллагуудын шаардлага, гэрээний зохицуулалтыг бүрэн биелүүлэх шаардлага бий гэдгийг тэмдэглэв.

Засгийн газрын ажлын хэсэг Рио Тинтотой хэлэлцээ хийж байгаа талаар Сангийн сайд З.Мэндсайхан өмнө нь 2037 онд авах боломжтой гэж үзэж байсан ногдол ашгийг 2027 оноос эхлэн авах зарчмын тохиролцоонд хүрсэн гэдгийг хэлэв. Мөн тэрбээр, хувь нийлүүлэгчдийн гэрээнд холбогдох өөрчлөлт оруулж, хүүгийн нөхцөлийг сайжруулан, санхүүгийн бүтцийг үе шаттай өөрчлөх боломж бүрдүүлсэн тухай дурдаж, эдгээр зөвшилцөл, тохиролцоог албан ёсоор баталгаажуулахаар Засгийн газар ажиллаж байгаа гэдгийг дурдсан юм.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар зүйл бүрээр хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд хүргүүлэхээр тогтов.

2026-10-20 21.34.26.jpg

2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ

Мөн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав.

Төсвийн төсөлд иргэдийн орлогын хамгааллыг бэхжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мөн дэд бүтэц, эрчим хүч, орон сууц, үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих бодлогыг тусгасан гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулсан юм.

2026-10-21 11.11.21.jpg

Тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, суурь тэтгэврийн тогтолцоог хэвшүүлэхийн зэрэгцээ нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэхээр төсөлд тусгаж, 2027 оны хоёрдугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувь, төрийн захиргаа болон тусгай албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөснийг сайд мэдээлэлдээ онцлов.

Эрүүл мэндийн салбарт ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн түгээмэл хэрэглэдэг эмийг хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөр тусгасан бөгөөд үүний үр дүнд өрхийн эмийн зардал жилд 79 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарчээ.

Төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд нийт 10 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөсний 6.7 их наяд төгрөгийг үргэлжилж буй, 3.3 их наяд төгрөгийг шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд зарцуулахаар тусгасан байна. Энэ хүрээнд 1,101 төсөл хэрэгжүүлж, 94 сургууль, 49 цэцэрлэг, 36 эмнэлэг, 42 дотуур байр ашиглалтад оруулахын зэрэгцээ 375 км авто зам шинээр барихаар төлөвлөжээ. Түүнчлэн төсвийн хэрэгжилтийн үр дүнд 110 мянган ажлын байрыг хадгалж, 23.5 мянган шинэ ажлын байр бий болгохоор тооцжээ.

2026-10-20 21.34.23.jpg

Сангийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Нэг хүүхэд-нэг компьютер” төслийг шүүмжилж, 300 мянган ширхэг компьютер, 15,500 ухаалаг самбарт 787.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцэхгүй байна гэсэн юм. Мөн тэрбээр, Азийн хөгжлийн банкны зээлээр барихаар төлөвлөсөн 27 сургуулиас 11 нь ачаалал багатай бүсэд байршихаар байгааг болон 137 сургууль, цэцэрлэгийн барилга гурваас дээш жил, зарим нь 10 жил дамнан баригдаж байгаа асуудлыг хөндсөн юм.

2026-10-20 21.34.17.jpg

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эрүүл мэндийн салбарын мэдээллийн системүүдийн харилан уялдаа болон Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтвортой байдлын талаар асуув. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал ирэх оны төсвийн төсөл хүний эрхэд суурилсан эсэх болон төрийн бодлогын гадна үлдэж байгаа эмзэг бүлгүүдээ Засгийн газар хэрхэн тодорхойлж буйг асууж хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг сурагчдыг үдийн хоолны үйлчилгээг өргөжүүлж, дунд ангийн сурагчдыг үе шаттай хамруулах зардал төсөвт тусгагдаагүйд харамсаж байгаагаа илэрхийлэв.

“Нэг хүүхэд-нэг компьютер” төсөлд ирэх онд 30 тэрбум төгрөг олгон гэдгийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тайлбарлаж, зөвхөн төхөөрөмж олгох бус “Мэдлээ” платформ, цахим контент, цахим сурах бичигтэй уялдсан цогц бодлого болохыг танилцуулав. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Эрдэнэбаяр тус салбарт 6-8 төрлийн программ хангамж ашиглаж байгаа гэдгийг хэлж, эдгээрийг уялдуулах, интеграцчилах ажил үргэлжилж байна гэсэн юм.

2026-10-20 21.34.35.jpg

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар Дэлхийн банктай хамтран 2031 он хүртэлх актуар тооцоолол хийснийг танилцуулж, энэ хугацаанд сангийн орлого 84 хувиар, зарлага 118 хувиар тус тус өсөхөөр байгааг дурдаж, энэ хандлагаар сангийн алдагдал 2028 оноос эхэлнэ гэлээ.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй нийт долоон саналаар санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
 
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо