Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхөөр З.Батырбекыг томиллоо.
З.Батырбек нь банк санхүүгийн салбарын удирдлагын багт 18 жил, уул уурхай, дэд бүтцийн салбарын удирдлагын багт 4 жил ажилласан туршлагатай.
БОЛОВСРОЛ:
- 1998-2002 онд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийг Уул уурхайн удирдлага, инженер эдийн засагч мэргэжлээр бакалавр
- 2013-2016 Шихихутуг хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн юм.
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2003-2007 онд Хас банкны салбарын захирал (Налайх, Өмнөговь, Хөтөл, Булган)
- 2007-2010 онд Хас банкны Бүсийн захирал
- 2010 онд Хас банкны Амар үйлчилгээний төвийн захирал
- 2010-2016 Уул Уурхайн Бизнес Үйлчилгээний Төв, Корпорейт банкны Дэд захирал
- 2016-2018 Хас банкны Бүс хариуцсан захирал
- 2018-2021 “Премьер Капитал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
- 2022-2024 Хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм.
Тэрбээр өнөөдрөөс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!