ТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
21 минут 28 секунд
ТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
Нийтлэсэн огноо:

ТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.14/ хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь Дэд хорооны даргыг сонгох тухай байлаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно хэмээн заасан бөгөөд УИХ дахь АН-ын бүлгээс Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын нэрийг дэвшүүлсэн юм. Харин нэр дэвшигч Дав.Цогтбаатар гадаад улсад албан томилолттой яваа тул Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.

Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн хоёр төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төслийн талаар танилцуулсан юм.

Тэрбээр, айл өрх, иргэдийн татварын ачааллыг бууруулж бодит орлогыг нь хамгаалах, орлогын тэгш бус байдлыг бууруулах, бизнесийн идэвхжилийг дэмжих, татварын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг танилцууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар нийт иргэдийн 75 хүртэлх хувь нь нэмэгдсэн өртгийн албан татвараас 50-100 хувь хөнгөлөгдөх юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг багасгах, түншлэлийн хүрээг тэлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилтод нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм хэмээн танилцуулав.

Өрийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх зорилгоор 2026 оны төсвийн жилд арилжаалах гадаад болон үнэт цаасны дээд хэмжээ, зориулалтыг тусгасан "Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай", Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулан, орд ашиглалтыг сайжруулах зорилгоор "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг тус тус боловсруулсан хэмээлээ.

Хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Ирэх онд 20 тонн алт олборлоно гэж төлөвлөжээ. Энэ жилийн гүйцэтгэлийг харахад 7.7 тонн алт авсан байна. Нүүрс 90 сая тонныг экспортолно гэж тооцоолж, энэ хэмжээнд хүрэх үү. 2025 онд 2 сая тонн зэсийн баяжмал экспортолно гэсэн. Зэсийн баяжмал, алт, нүүрсийг ямар үнээр тооцож байгаа вэ" хэмээн лавласан.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, өнөөдрийн байдлаар нийтдээ 64.4 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны түвшинд байгаа. Энэ тоонд үндэслэж ирэх жилийн нүүрсний экспортын хэмжээг 90 сая тонн гэж тооцсон. Нүүрсний үнэ 40 хувиар буурсантай холбогдуулан орлого багассан. Зэсийн зах зээлийн үнийг нь 9700 ам.доллароор тооцсон. Оюутолгой болон Эрдэнэт үйлдвэрээс ирүүлж байгаа биет хэмжээнд үндэслэж төсөвлөсөн. Зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 8331.8 ам.доллароор тооцсон байгаа. Зэсийн үнэ харьцангуй тогтвортой байгаа. Алтны үнийг унцыг нь 2900 ам.доллароор тооцсон. Алтны үнэ одоогийн байдлаар 4000 ам.долларт хүрч түүхэн дээд хэмжээнд ирээд байна. Алтны үнэ өндөр өсөлттэй байгаа учраас олборлолт, борлуулалт нэмэгдэх бололцоотой гэж үзсэн гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг ямар чиглэлээр өргөтгөх талаар тодруулж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, орон нутгийн үнэт цаас гаргах асуудлыг уялдуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд түншлэлийн төсөлд тавигдах шаардлагыг хуульчилсан байдгийг дурдаад, уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг бүсчилсэн хөгжлийн бодлого болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх шаардлагыг түншлэлийн төсөлд хамгийн эхний нийтлэг шаардлага болгон тавьж байгаа. Тийм учраас 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төслүүд, мөн Монгол Улсын 2025, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд туссан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих санхүүгийн эх үүсвэргүй болсон төслүүдийг урьдчилсан үнэлгээ шинжилгээ хийж, түншлэлээр хэрэгжүүлэхэд оновчтой гэж үзвэл Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн дагуу хэрэгжүүлээд явах боломжтой гэсэн агуулгаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан. Дээрх хуулийн 13.2-т зааснаар нийслэл болон 12 аймагт түншлэлийн төсөл хэрэгжүүлэх эрх нь байгаа. Гэхдээ нийслэл болон улсын төсвөөс сүүлийн 3 жил дараалан санхүүгийн дэмжлэг аваагүй, эсхүл 100 000, түүнээс дээш хүн амтай аймаг тодорхой салбарт түншлэлийн төслийг хэрэгжүүлж болно гэж заасан байгааг өөрчилж, 21 аймаг нь нийслэлтэй адил Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан зургаан салбарт богино хугацаатай болон 100 тэрбум төгрөгөөс доош дүнтэй төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой байхаар эрх зүйн зохицуулалтыг нээж өгөх юм гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулах өөрчлөлт бизнес эрхлэгчид болон худалдан авагч иргэдэд шууд нөлөөлнө. Хуулийн төсөлд тусгаснаар 2026 онд сая хүртэл төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ын 50 хувийг буцааж олгож, саяас дээш бол 20 хувийг буцаан олгохоор тусгасан байна. 2027 онд 500 хүртэл мянган төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцааж олгохоор төлөвлөсөн байна. Худалдан авалтуудыг бүртгэх судалгаа хийгдсэн эсэхийг, хэрхэн бүртгэх талаар тодруулав. Мөн хуулийн төсөл батлагдан, хэрэгжсэнээр ирэх онуудад иргэдэд очих урамшуулал нэмэгдэх эсэх, бизнесийн байгууллагуудад үзүүлэх дарамтын талаар судалгаа хийсэн эсэхийг лавлалаа.

2024 онд 1.4 сая иргэн НӨАТ-ын буцаан олголтын хөнгөлөлт эдэлсэн хэмээх баримтыг Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хариултынхаа эхэнд дурдав. Нийт иргэдийн 25 хувь буюу 372 мянган иргэн нийт худалдан авалтын 75 хувь буюу 14.7 их наяд төгрөгийн худалдан авалтыг хийжээ. 1.1 сая иргэн буюу нийт иргэдийн 75 хувь нь нийт худалдан авалтын 25 хувь буюу 5.2 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ. Худалдан авалтын хөнгөлөлтөөс хамаараад нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохоор тусгасан байна. Энэ хөнгөлөлтөд нийт иргэдийн 75 орчим хувь нь ирэх онд хамрагдана. 2027 оноос бол 500 мянган төгрөгийн хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг бүрэн буцааж өгөхөд нийт иргэдийн 51 хувь хамрагдах тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчлэл хэрэгжсэн тохиолдолд 500 мянга хүртэлх төгрөгийн худалдан авалт хийж, И-баримтын систем дээр бүртгэгддэг буюу нийт иргэдийн 51 орчим хувь нь НӨАТ-ын ачаалалгүй болно гэсэн тооцоолол байгаа гэсэн хариулт өгөв. Мөн тэрбээр татварын шинэчлэлийн туйлын зорилго бол НӨАТ-ын хамрагдалтыг 90 орчим хувьд хүргэх бөгөөд цахим төлбөрийн баримтыг төлбөр хийгдсэн тохиолдолд автоматаар бүртгэгддэг болгож, аж ахуйн нэгжүүд хоорондын гүйлгээ автоматаар И-баримтын систем рүү шилждэг болгоно хэмээсэн. Ингэснээр 100 орчим тэрбум төгрөгөөр орлого нэмэгдүүлэх зорилтыг татварын байгууллагын түвшинд тавьсан хэмээн нэмж хариулсан.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, өргөн мэдүүлсэн төслүүдэд хуульчид анализ хийгээд төсөвт үзүүлэх нөлөөллийн судалгаа тун бага хийгдсэн буюу зардал, үр ашгийн үнэлгээ бараг байхгүйтэй адил болсон байна гэсэн дүгнэлт гаргасныг тодотгосон.

УИХ-ын гишүүд асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос Эдийн засгийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт хандсан асуултын хариуг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн асуултын хариуг танилцуулсан.

Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагуудад гишүүнчлэл бүхий дэлхийн 196 орныг эгнээндээ нэгтгэсэн аудитын дээд байгууллагуудын мэргэжлийн байгууллага ИНТОСАИ, 48 орны гишүүнчлэлтэй Аудитын дээд байгууллагуудын Азийн байгууллага АСОСАИ-д Монгол Улсын Үндэсний аудитын газар 1996 онд бүрэн эрхт гишүүнээр элссэн байна.

Тус байгууллагууд нь Аудитын дээд байгууллагуудын хараат бус байдлын тухай Лимагийн болон Мексикийн тунхаглалыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжилтийг хангах үүргийг хүлээдэг. Эдгээр тунхаглалуудын гол зорилго нь хараат бус төрийн аудитыг бүрдүүлэх, “Энэ шаардлагыг хангахгүй Аудитын дээд байгууллага стандартад үл нийцнэ” гэж үздэг бөгөөд Аудитын дээд байгууллага зөвхөн хараат бус байдлыг олж авснаар биелэгдэхгүй, энэ хараат бус байдал нь дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан байхыг шаарддаг аж.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Хөндлөнгийн буюу түншийн үнэлгээг Аудитын дээд байгууллагууд хийлгэж, үйл ажиллагаагаа илүү сайжруулах чиглэлээр ажилладаг бөгөөд 2010 онд Норвеги Улсын Ерөнхий аудиторын газрын дэмжлэгтэйгээр Швед Улсын Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудитын тогтолцоо болон үйл ажиллагаанд, 2016 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Үндэсний аудитын газраас Монгол Улсын Үндэсний аудитын газрын санхүүгийн аудитын үйл ажиллагаанд тус тус хөндлөнгийн буюу түншийн үнэлгээ хийгдсэн. Эдгээр түншийн үнэлгээгээр Монгол Улсын Үндсэн хуульд Төрийн аудитын байгууллагын тогтолцооны талаар зохицуулалт байхгүй, Төрийн аудитын тухай хууль (2003 он)-д санхүүгийн болон байгууллагын хараат бус байдлын талаар тодорхой хэмжээний зохицуулалт байсан ч Үндсэн хуулийн зохицуулалтгүй байгаа нь энэ хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна гэж дүгнэгдсэн.

Төрийн аудитын байгууллага Лимагийн болон Мексикийн тунхаглалыг мөрдөхийн зэрэгцээ, түншийн үнэлгээгээр өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд төрийн аудитын байгууллагын хараат бус байдлын талаарх зохицуулалтыг тусгуулахаар Улсын Их Хуралд удаа дараагийн хүсэлтийг уламжилж байсан.

Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэсэн заалт нэмсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, Төрийн аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, мөн оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Төрийн аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг. Энэхүү зорилтын хүрээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэн, өнөөгийн байдлаар Төрийн аудитын байгууллага улсын хэмжээнд санхүүгийн тайлангийн аудитад 6800 орчим байгууллагыг, гүйцэтгэл, нийцлийн аудитад 7100 гаруй байгууллагыг хамруулан аудит хийж байна.

Лимагийн тунхаглалд “Аудитын дээд байгууллага ажил үүргээ хэрэгжүүлэх боломж олгохуйц санхүүгийн хөрөнгөөр хангагдана.” гэж, Төрийн аудитын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Төрийн аудитын байгууллага улсын төсвөөс санхүүжнэ. Төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх эдийн засгийн баталгааг төр хангана.”, 40.2-т “Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хянуулахаар хүргүүлнэ.”, 40.3-т “Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороогоор хянагдсан төрийн аудитын байгууллагын төсвийн төслийн эцсийн хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ.”, 40.4-т “Засгийн газар төрийн аудитын байгууллагын төсвийн төслийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж тус тус заасан төрийн аудитын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх эдийн засгийн баталгааны талаар хуульчлан зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалт бодит байдалд хэрэгжихгүй, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (шалгагдагч этгээд) төрийн аудитын байгууллагын жилийн төсвийн хязгаарын саналыг хянаж, тодорхой хэмжээгээр бууруулан төсөвлөж, энэ хүрээнд нь УИХ шийдвэрлэн өнөөдрийг хүрснийг жишээ татан тодотгосон.

Монгол Улсын Ерөнхий аудиторын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, С.Эрдэнэболд нар асуулт асуусан. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн байнгын хороо Үндэсний аудитын газраас хийсэн өрийн удирдлагын стратегийн дунд хугацаанд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн явц, 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлттэй танилцах хэрэгтэй байна. Байнгын хорооны гишүүд өрийн удирдлага, эрсдэлтэй холбоотой асуудлуудыг онцгой анхаарах шаардлагатай. Ингэж байж цаашид дунд хугацаанд төсөв, санхүүгийн эрсдэл үүсгэхгүй хэмээсэн.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, 2025 онд гүйцэтгэх аудитын сэдвийг өнгөрсөн оны 12 дугаар сард Төсвийн байнгын хороо баталж өгсөн. Үүнд хуулийн дагуу хийгдэх 17, бодлогоор хийгдэх 24, нийт 41 сэдвээр аудитын байгууллага 2025 онд аудитыг хийж гүйцэтгэж байгаа. Энэ хүрээнд бид Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл тусламжийн ашиглалт үр дүн сэдвээр 2021 онд аудит хийсэн. Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөж сэдэвтэй гүйцэтгэлийн аудитыг 2023 онд мөн хийсэн. Өрийн удирдлагын стратегийн дунд хугацаанд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн явцыг 2023-2024 оны байдлаар гаргасан гүйцэтгэлийн аудитыг хийсэн. Эндээс харахад нийтлэг алдаа зөрчлүүд байнга давтагдаад байна. Гүйцэтгэлийн аудитын сэдвийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж бий. Гадны зээл тусламжийн ашиглалттай холбоотой асуудлыг анхаарах нийтлэг шаардлага байна гэж үзэж байгаа гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, аудитын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчны тодорхойгүй байдал нөлөөлж байна гэж аудитын байгууллага танилцуулгадаа дурдсаныг тодотгоод, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд ямар алхам хийх хийвэл зохилтой хэмээн үзэж буйг тодруулсан. Мөн улсын нэгдсэн төсөв дэх хөрөнгө оруулалтын төсөлд тусгасан төсөл хөтөлбөр, арга хэмжээ, худалдан авах ажиллагаа, гадаадын зээл тусламж, хандив санхүүгийн дэмжлэгийн төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагнал дахь алдааны талаар мэдээлэл хүссэн.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсөв нийцэж байгаа эсэхийг бид нарийн шалгуураар дүгнэж чадахгүй байгаа. Энэ талаар Аюулгүйн зөвлөлийн ажлын албатай ярилцан хоёр талаасаа ажиллаж байна. Аудитын байгууллага бол хараат бусаар ажиллах ёстой гэдэг дээр олон улсын байгууллагууд үнэлж дүгнээд хараат бус байна, гэхдээ санхүүгийн хувьд асуудал байна гэсэн анхааруулга өгсөн байдаг. Энэ талаар Сангийн яам аль болох ойлголцоод, ярилцаад явж байгаа. Аудитын шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр асуудал бий. Аудитын шийдвэр гүйцэтгэх хуудсаар бичигдээд гүйцэтгэгддэг байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад зөвхөн татварын байцаагчийн татварын төлбөр тогтоосон акт болон шүүхийн шийдвэрээр тогтоосон шийдвэрийг л гүйцэтгэнэ гэж заасан учир гүйцэтгэх хуудас манайд бичигдэхгүй байгаа. Тэгэхээр аудитын шийдвэрийг албадлагын журмаар явуулах асуудал суларсан. Бид хуулийн орчин болоод холбогдох судалгаануудыг хийгээд бэлэн болгоод байна. Энэ чиглэлээр саналаа оруулж шийдвэрлүүлбэл үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа. Манай байгууллага Аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газар гэж тусдаа газартай болсон. 2019, 2020 оноос хойших бүх шийдвэрийг эмхэтгээд биелсэн, биелээгүйгээр нь ялгаад, ялангуяа гэмт хэргийн чанартай, хариуцлага тооцуулах асуудлыг анхаарч ажиллаж байна гэсэн хариулт өгөв.

Эцэст нь асуулт тавьсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд байр сууриа илэрхийлж, энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ХХНББХ: Улсын Их Хурлын гишүүдээс Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгуудын хариуг хэлэлцэв
ХХНББХ: Улсын Их Хурлын гишүүдээс Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгуудын хариуг хэлэлцэв
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ