Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 46 секунд
Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна
Нийтлэсэн огноо:

Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна

Нийслэлийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакцинд өсвөр насныхныг идэвхтэй хамруулж буй. Мөн хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Нийслэлээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гурван томоохон ажил төлөвлөсөн. Эхний ажил нь умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт юм. 2024 онд вакцинжуулалт 20 гаруй хувьтай, 2025 онд 40 гаруй хувьтай байсан. Энэ жил НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажилласны үр дүнд уг вакцинжуулалтыг нэг сар гаруйн хугацаанд 65.5 хувьд хүргээд байна. Энэ нь нийслэлийн хэмжээнд байгаагүй өндөр үзүүлэлт боллоо. Зургаадугаар сарын 1-нээс өмнө 100 хувьд хүрнэ хэмээн тооцоолж байна. Үргэлжлүүлэн 2023-2025 онд вакцинд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг нөхөн хамруулах ажлыг зохион байгуулна.

Ингэснээр 2026 оны төгсгөлд вакцинжуулалтыг 250 хувьд хүргэхийг зорьж байна. 2007 оноос уг вирусийн эсрэг вакциныг 24 сая хүн амтай Австрали улс албан ёсоор товлолт вакцинаар тарьж эхэлсэн. 20 жилийн дараа тус улс вирусийн тархалтыг бараг зогсоож чадсан. 24 сая хүн амтай, үүний тал нь эмэгтэйчүүд гэж үзэхэд тус улсад жилд 200 хүрэхгүй папиллома вирусээс үүдэлтэй тохиолдлууд гарч байна. Вакцин тариулаагүй эсэргүүцсэн хүмүүсийг эс тооцвол тус улс вирусийн тархалтыг үндсэндээ зогсоосон. Харин Монгол Улсын хувьд 1.6 сая эмэгтэйчүүдтэй боловч жилд 250-280 хавдрын тохиолдол бүртгэгдэж байгаа нь маш өндөр тоо” гэдгийг хэллээ.

Мөн НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, бууруулах төсөл, арга хэмжээг 3-4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Эхний ээлжид сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс хеликобактерийн шинжилгээ авч, тархалтыг судална. Үүний дараа эмчилгээг эхлүүлэх юм. Хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэн бууруулахад сургууль, цэцэрлэг, гэр ахуйн ариун цэврийг чанд мөрдөн сахих хэрэгтэй талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцолсон юм. Тэрбээр “Хүүхдийн аяга, таваг, халбага, сэрээ гэр бүлийн орчинд ч тусдаа байх ёстой. Найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлийн орчин гээд аяга таваг, халбага сэрээгээ хольж болохгүй. Энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Нийслэлээс улсын бүх сургууль, цэцэрлэгийг аяга таваг угаагч, ариутгагчаар хангахаар төлөвлөж байна. Монгол Улсад зөвхөн 2025 онд элэгний хавдраар 1500 гаруй хүн нас барсан. Хеликобактераас үүдэлтэй ходоод, гэдэсний хавдраар жил бүр 1100 гаруй хүн нас барж байна. Үүний дараа умайн хүзүүний хавдар нас баралтыг тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл, монголчууд жил бүр сэргийлэх боломжтой хавдраар мянга мянгаараа нас барна гэдэг үнэхээр харамсалтай, байж болохгүй зүйл” гэв.

Нийслэлээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа гурав дахь ажил нь үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг мөн хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжүүлж үр дүн гаргах бөгөөд эхний ээлжийн үр дүнг удахгүй мэдээлнэ гэдгээ нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хэллээ.

Мэдээллийн төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Биате Дастелтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд талууд хүн амын тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын чиглэлээр тогтвортой хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна
“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой

Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг “ухаалаг“ болгожээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 211 дүгээр цэцэрлэгийн 280 ортой шинэ барилга ашиглалтад орлоо

8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сэрэмжлүүлж байна

УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга М.Ганхүлэг Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

АЖДХ:Аялал жуулчлалын салбарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ

АБГББХ: Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэхэд бэлтгэж байна

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр