Өнөөдрийн /2026.04.22/-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийг хуулт хяналтын байгууллагаас шалгаж дуустал тодорхой хугацаагаар зогсоож байгааг шийдвэрлэлээ.“Туулын хурдны зам” төслийн асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд буй. Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар тэдний дэвшүүлэн тавьсан үндэслэлүүдийг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэн хүлээж авах ёстой гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна.
“Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоох ёстой. Иймд хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд мэдэгдлээ.
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!