Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нүүрсээ хөрш орны боомтуудад хүргэж өгөх нөхцөлөөр 2023 оны хоёрдугаар сараас биржээр борлуулж эхэлснээс хойш хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний экспортын сарын хэмжээ 2 сая тонныг давж 2026 оны нэгдүгээр сард 137.8 сая ам долларын үнэлгээ бүхий 2.04 сая тонныг экспортолж өмнөх амжилтаа 58.76 мянган тонноор ахиуллаа.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрш орны хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний сарын экспортын хэмжээ анх удаа урт хугацаатаар борлуулсан гэрээний нүүрсний хэмжээг давж тус компанийн нийт сарын экспортын 55 хувьд хүргэлээ.
Amlalt.mn