АБГББХ: Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
Огноо
Унших
13 минут 54 секунд
АБГББХ: Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
Нийтлэсэн огноо:

АБГББХ: Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.06.30) хуралдаан 14 цаг 28 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр товлов. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан.

Хуралдаанаар эхлээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Засгийн газраас 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүнээс 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Ч.Анар гишүүн ажлын хэсгийг ахлах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Б.Батбаатар, Б.Жаргалан, Л.Энхнасан, С.Эрдэнэболд, Д.Энхтүвшин нар ажиллана.

Төслийн талаар Г.Тэмүүлэн дарга танилцуулж, хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Ингээд санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 15 гишүүний 53.3 хувь нь дэмжин “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.

Засгийн газраас энэ сарын 12-ны өдөр ирүүлсэн Олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллага үүсгэн байгуулах тухай конвенцыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллага нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 33 дугаар зүйлд заасан журмын дагуу 2025 онд байгуулагдсан, маргааныг тайван замаар шийдвэрлэх зарчмыг бэхжүүлэхэд чиглэсэн анхны Засгийн газар хоорондын олон улсын байгууллага аж. Эл байгууллагыг үүсгэн байгуулах тухай конвенцод гарын үсэг зурах асуудлыг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх зохицуулалттай юм байна. Конвенцод гарын үсэг зурснаар Монгол Улс эвлэрүүлэн зуучлалын олон улсын бодлого боловсруулах үйл ажиллагаанд оролцох боломжтой болохоос гадна Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Арилжаа, бизнес эрхлэгчдийн хоорондын маргааныг шүүхийн бус журмаар шуурхай шийдвэрлэх эрх зүйн тогтолцоог сайжруулна” гэсэн зорилтыг хангахад тодорхой үүрэг гүйцэтгэх юм байна.

Манай улс дээрх байгууллагын гишүүн болсноор конвенцын оролцогч улсуудтай худалдаа хөрөнгө оруулалт болон бусад салбарын маргааныг хялбаршуулсан аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх боломж бүрдэж олон улсын маргааныг шүүх арбитраас гадна эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэх нэмэлт механизмыг бүрдүүлэх аж. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай хөшүүрэг бий болгох, маргааныг тайван замаар шийдвэрлэх зарчмаар тууштай дэмжигч улс болохоо нотлох, эвлэрүүлэн зуучлах олон улсын туршлагыг судлах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, дотоодын хууль, зохицуулалтыг сайжруулахад туршлага хуримтлуулах зэрэг ач холбогдолтой гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан манай улс эвлэрүүлэн зуучлалтай холбоотой Сингапурын конвенцод нэгдэх талаар ямар бодлого баримталж байгааг, энэхүү конвенцод нэгдэх нь гадаадын хөрөнгө оруулалтад эрсдэлт нөлөө үзүүлэх магадлалтай эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин тодруулав.

Сингапурын конвенц нь хил дамнасан арилжааны маргааныг эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлэх эрх зүйн үндсийг бүрдүүлдэг бол хэлэлцэж буй энэхүү конвенц нь улс хоорондын, улс ба хөрөнгө оруулагч, түүнчлэн хувийн хуулийн этгээд хоорондын маргааныг эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг дэмжих байгууллагын тогтолцоог зохицуулж байгаа хэмээн ажлын хэсгээс хариуллаа. Түүнчлэн Сингапурын конвенцод нэгдэх асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам судалж байгаа хэмээсэн. Хэлэлцэж буй конвенцод нэгдсэнээр эвлэрүүлэн зуучлалын бусад байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлах зохицуулалт байхгүй гэдгийг тодотгосон.

Сингапурын конвенцод эхэлж нэгдээд, дараа нь хэлэлцэж буй энэхүү конвенцод нэгдэх нь илүү зохистой гэдэг байр суурийг Ч.Анар гишүүн илэрхийлээд, үндэсний аюулгүй байдал, ус, эрчим хүч, батлан хамгаалах болон бусад стратегийн салбартай холбоотой маргааныг конвенцын үйлчлэлээс хасах, эсвэл Засгийн газрын шийдвэрээр зохицуулах хамгаалалтын заалт тусгах боломж бий эсэхийг тодруулсан. Ажлын хэсгээс “Өнөөдөр хэлэлцэж буй конвенц нь 2025 онд байгуулагдсан шинэ байгууллагын эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа бөгөөд хэрэгжилтийн дүрэм, протокол зэрэг асуудлууд цаашид гишүүн орнуудын хүрээнд хэлэлцэгдэх юм. Монгол Улс гарын үсэг зурснаар эдгээр хэлэлцүүлэгт ажиглагчийн хувиар оролцох боломж бүрдэнэ” гэдэг хариултыг өгөв. Гишүүний тодруулсны дагуу дээр дурдагдсан, эсхүл тодорхой төрлийн маргааныг конвенцын үйлчлэлээс хасах тусгай заалт, зохицуулалтыг тусгах боломж нээлттэй бөгөөд конвенцыг соёрхон батлах шатанд нарийвчлан судалж, шийдвэрлэх боломжтой хэмээн хариулсан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллага үүсгэн байгуулах тухай конвенцыг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 9 буюу 60 хувь нь дэмжсэн.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь 2012 онд байгуулагдсан, 58 гишүүн оронтой олон улсын Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн ажиглагчийн статустай, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хөгжлийн тусламжийн зөвлөлөөс хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм байна. Тус байгууллага нь хөгжиж буй орнуудын ногоон шилжилтийг дэмжих зорилгоор Парисын хэлэлцээр, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бодлого, техникийн дэмжлэг үзүүлэх, олон улсын буцалтгүй тусламж, ногоон хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх чиглэлээр ажиллаж, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хот байгуулалт, ногоон санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг болохыг сайд танилцууллаа.

Тус байгууллага нь нийт 58 улсад гишүүнчлэлтэй бөгөөд Их Британи, Австрали, БНСУ, Дани, Арабын Нэгдсэн Эмират Улс, Норвеги зэрэг 6 орон хандивлагчийн статустай аж.

Монгол Улсын хувьд тус байгууллагатай хамтран ажилласан 2014-2025 оны хугацаанд үндэсний болон салбарын бодлого боловсруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, олон улсын ногоон санхүүжилт татах чиглэлээр бодит үр дүнд хүрсэн болохыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Тухайлбал, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC), Эрчим хүчний салбарын ногоон хөгжлийн стратеги, Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулахад дэмжлэг үзүүлж, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилт, хот байгуулалтын чиглэлээр 20 гаруй суурь судалгаа, үнэлгээг гүйцэтгэсэн гэв. Үүнээс гадна жишиг “ногоон” цэцэрлэг, Сайншандын нарны дулааны станц, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх, сургууль, цэцэрлэгийн дулаан хангамжийг шинэчлэх зэрэг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Монголын ногоон санхүүгийн корпорац байгуулах, орон сууцны дулаан техникийн шинэчлэл, орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх зэрэг төслүүдэд олон улсын санхүүжилт татах суурийг бүрдүүлжээ.

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Удирдах зөвлөлөөс 2024 оны 10 дугаар сард гаргасан шийдвэрийн дагуу 2026 оны 12 дугаар сарын 31-ээс эхлэн эрх зүйн байдлын хэлэлцээр байгуулаагүй гишүүн орнуудад хөтөлбөрийн түвшний үйл ажиллагаа явуулахгүй, олон улсын ажилтнуудыг тухайн улсад байршуулахгүй байх бодлого хэрэгжүүлэхээр болсон байна. Иймд Монгол Улс тус байгууллагатай хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд энэхүү хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах шаардлага үүссэн хэмээн Ц.Сандаг-Очир сайд танилцуулав.

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын бүрэн эрхэд нөлөөлөх, эсхүл шинэ байгууллага байгуулахгүй бөгөөд зөвхөн Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Монгол дахь Хөтөлбөрийн газрын эрх зүйн статус, үйл ажиллагааны нөхцөлийг олон улсын нийтлэг жишгийн дагуу зохицуулах зорилготой юм байна.

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн хамтын ажиллагаа олон улсын гэрээний баталгаатай болж, тус байгууллагын Монгол дахь үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэх юм байна. Мөн Монгол Улсад хэрэгжиж буй болон цаашид хэрэгжих ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа, олон улсын хөрөнгө оруулалтын нэмэгдэнэ гэлээ.

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн дэмжлэгтэйгээр боловсруулсан хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, техник, эдийн засгийн үндэслэл бүхий төслүүд бодит санхүүжилт татах боломж нэмэгдэж, олон улсын донор байгууллагуудын итгэлцэл бэхжих ач холбогдолтой аж. Монгол Улс тус байгууллагын Удирдах зөвлөлд саналын эрхтэй гишүүний байр сууриа хадгалж, байгууллагын бодлого, стратегийн шийдвэр гаргах үйл явцад үргэлжлүүлэн оролцох боломжтой хэвээр байх юм байна.

Түүнчлэн Монгол Улсын уур амьсгалын санхүүжилт татах институтийн чадавх нэмэгдэж, Парисын хэлэлцээр, Тогтвортой хөгжлийн зорилт, үндэсний ногоон шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай олон улсын техникийн болон санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэн авах боломж хадгалагдана хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг Улсын Их Хурал баталсан бөгөөд зөвхөн эрх зүйн орчноо бүрдүүлээд зогсохгүй, түүнийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл, хөрөнгө оруулалт, техникийн дэмжлэгээ хадгалж, улам бэхжүүлэх шаардлагатай гэдгийг онцлов. Энэ утгаараа Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй тогтоосон хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулах нь Монгол Улсын ногоон шилжилтийг бодитоор дэмжих, олон улсын санхүүжилт татах боломжийг хадгалах стратегийн ач холбогдолтой гэв.

Ц.Сандаг-Очир сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Анар, Ц.Мөнхбат, П.Наранбаяр, С.Эрдэнэболд, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан. Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Б.Тулга, П.Наранбаяр, Б.Батбаатар, Г.Тэмүүлэн нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжив.

Эх сурвалж: parliament.mn

“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ
“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ
 
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

АБГББХ: Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ

“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ

Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа

“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Олон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ

Олон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ

ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

ТБХ:Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТБХ:Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ХХНББХ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

ХХНББХ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна

Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна

Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна

ТББХ: Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжлээ

ТББХ: Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжлээ

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс: Онцлох 20 мөрийн хөтөлбөрийн биелэлт

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс: Онцлох 20 мөрийн хөтөлбөрийн биелэлт

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг“ Сүхбаатарын талбайд болж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг“ Сүхбаатарын талбайд болж байна

Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна

Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна

“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улаанбаатар хот хэзээ улиасны унгарилаас салах вэ?

Улаанбаатар хот хэзээ улиасны унгарилаас салах вэ?

“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна

“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна

2028 оны УИХ-ын сонгууль болоход яг хоёр жил үлдлээ

2028 оны УИХ-ын сонгууль болоход яг хоёр жил үлдлээ

Нийслэлийн иргэдийн баяр- “Хүрээ цам Даншиг наадам 2026” хүй 7 худагт эхэллээ

Нийслэлийн иргэдийн баяр- “Хүрээ цам Даншиг наадам 2026” хүй 7 худагт эхэллээ

Мега төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг хуралдлаа

Мега төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа

Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа

Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо

Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо

Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа

Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа

“Уухай“ үндэсний шагайн харвааны шагнал гардууллаа

“Уухай“ үндэсний шагайн харвааны шагнал гардууллаа

“Нийслэл хүрээнээс Улаанбаатар 1913-2013” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочиллоо

“Нийслэл хүрээнээс Улаанбаатар 1913-2013” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочиллоо

Даншиг наадмын цам харайх ёслолд 90 цамчин бүжин наадаж байна

Даншиг наадмын цам харайх ёслолд 90 цамчин бүжин наадаж байна