Бухимдсан хохирогчид ХЗДХЯ-ны үүдэнд майхантай суулт хийхэд бэлэн гэв
Огноо
Унших
7 минут 9 секунд
Бухимдсан хохирогчид ХЗДХЯ-ны үүдэнд майхантай суулт хийхэд бэлэн гэв
Нийтлэсэн огноо:

Бухимдсан хохирогчид ХЗДХЯ-ны үүдэнд майхантай суулт хийхэд бэлэн гэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр буюу “Их засаг” Их сургуулийн баруун талд байрлах “Бриллиант апартмент-1” орон сууцны төсөлд хамрагдаж, төлбөрөө төлсөн ч орон сууцандаа орж чадалгүй 5-8 жил болж мөнгө төгрөг, эд хөрөнгө, сэтгэл санааны хохиролд орсон хохирогчдын төлөөлөл болох 40 гаруй иргэд нэгдэн өнөөдөр ХЗДХЯ-ны харьяа ХЗҮХ-ийн удирдлагуудад болон ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандан шаардах бичиг хүргүүлэхээр хандлаа.

“Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид эхлээд ХЗҮХ дээр очиж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгөөд тус хүрээлэнгийн удирдлагуудтай уулзлаа.

Төслийн хохирогчдын ярьж байгаагаар “Бриллиант партнер” ХХК нь иргэдээс анх захиалга авахдаа “ХЗДХЯ-ны харъяа Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн эзэмшлийн газар дээр хэрэгжүүлж байгаа төсөл бөгөөд орон сууцны захилгын 40%-д нь буюу 60 байр нь ХЗДХЯ, түүний харьяа байгууллагууд болох Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний газар, Хил хамгаалахын Ерөнхий газар зэрэг төрийн тусгай байгууллагуудад олон жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан алба хаагчдыг орон сууцаар хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгын хүрээнд хөнгөлөлттэй үнээр хэрэгжүүлж байгаа төсөл бөгөөд бид зардлаа нөхөх зорилгоор үлдсэн 60%-д хувьд нь энгийн иргэдийг хамруулж байгаа” гэж хэлж сурталчилж итгүүлсэн, түүнд нь итгэж захиалга өгсөн ч өнөөдөр хүртэл орон сууц нь ашиглалтанд ороогүй байгааг бухимдаж байгаагаа илэрхийллээ.

“Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид өөрсдийн санаачлагаараа нэгдэн “Талст Өргөө Бидний Гэр” ГҮТББ-ыг байгуулан холбогдох байгууллагуудад хүсэлт өгсөн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул энэ удаад ХЗҮХ-ийн удирдах албан тушаалтнуудад шаардлага гардуулахаар ирсэн аж.

Хохирогчидын зүгээс 80 орчим хувьтай баригдлаад, үйл ажиллагаа нь царцчихаад байгаа 16 давхар 2 блок төслийг дуусгаж, байрандаа орох хүсэлтээ илэрхийлж, энэ чиглэлд ХЗҮХ ямар ажил хийж байгаа, өөрийн эзэмшлийн газраа “Бриллиант партнер” ХХК-тай ямар тохиролцоотой гэрээ байгуулсан тухай асуудлыг тодруулав.

ХЗҮХ-ийн захирал Н.Жамъяанхүү, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Майцэцэг нар “Бриллиант апартмент-1” төслийн хохирогчдийг хүлээн авч уулзан, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, асуусан асуултанд хариулт өгөв.

ХЗҮХ-ийн захирал Н.Жамъяанхүү хэлсэн үгэндээ “Бид ХЗҮХ-ийн эзэмшлийн 2000 га газраа барилгын компанитай гэрээ байгуулан, албан хаагчиддаа хөнгөлттэй үнээр орон сууцанд оруулах гэрээг байгуулсан ч өнөөдөр та бүхэнтэй адил хохирогч болчихоод сууж байна. Тус төсөлд хөнгөлөлттэй үнээр хамрагдахаар ХЗҮХ-ийн 27, Төрийн тусгай албан хаагчдийн эмнэлгээс 12, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 10, Цагдаагийн газраас 2, Хууль зүйн туслалцааны төвөөс 2, УБЕГ-аас 2, ХЭҮК-оос 2 зэрэг 8 байгууллагын 60 орчим алба хаагчид барилга захиалж, гэрээний дагуу мөнгө төгрөгөө өгсөн ч та бзхний адил хохирогч болсон. Манай байгууллагын зүгээс дээрх 60 гаруй албан хаагчдынхаа мэдээлийг нэгтгэж, хохирогчоор тогтоолгохоор Цагдаагийн газарт хандаад байна. Та бүхэн ч гэсэн цагдаагийн байгууллагад хандах нь зүйтэй, та бүхний шаардлагын хариуд бид ажлын 5 хоногт багтаан өгөх болно” гэв.

Мөн тус уулзалтанд Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн дарга Л.Төгс-Ухаан ирж, хохирогчидод мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бриллиант апартмент-1” төсөл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэн, “Бриллант Партнер “ ХХК-ийн захирал С.Булган-Эрдэнэ нарыг 3 хүнийг цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа, мөн энэ асуудлын хүрэнд төлбөр мөнгө, хөрөнгөний зарцуулалттай холбогдуулан аудитын байгууллагын шалгалт оруулсан, 12 сарын эхээр аудитын байгууллагын дүгнэлт гарна гэдгийг хэлж, та бүхний хүсэлтийн дагуу “Бриллиант апартмент-1” төслийн барилгын хашаан дах эд хөрөнгийг худалдаж үрэгдүүлэхээс сэргийлж, бүртгэж битүүмжлэх шийдвэр гаргуулахаа илэрхийлэв. Хохирогчид та бүхэн манай мөрдөн шалгах хэлтэст хандан гомдоо гаргаж, бидэнтэй хамтран ажиллах нь энэ хэргийг шийдвэрлэлтийг түргэтгэх давуу талтай гэдгийг хэллээ.

“Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид ХЗҮХ-аас гарч 13:30 цагт ХЗДХЯ-нд очиж ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнтэй уулзах, шаардлагаа хүргэхээр очсон боловч тус яамны албаны хүмүүс “Г.Тэмүүлэн сайд эзгүй, Засгийн газрын хуралдаанд оролцож байгаа” гэдгийг хэлж 5 дахь өдөр буюу 11-р сарын 27-ны өдөр Сайдын зөвлөх хохирогчдын төлөөллийг хүлээн авч уулзан шаардлагыг хүлээн авахаа илэрхийлснээр хохирогчид энэ тухайгаа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлсэн юм.

“Бриллиант Апартмент-1” төслийн хохирчид бид анхнаасаа энэ төсөлд итгэж мөнгө төгрөгөө өгсөн гол шалтгаан бол уг төслийг “Бриллант Партнер “ ХХК, ХЗДХЯ, ХЗҮХ-тай хамтран хэрэгжүүлж төрийн албан хаагчдын орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа учир найдвартай гэж бодсон. Тиймээс ХЗХДЯ энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой. 70-80 хувьтай баригдаад зогсчихсон энэ төслийг дуусгахын төлөө ХЗХД-ийн сайд Г.Тэмүүлэн анхааралдаа авч ажиллахыг бид шаардах болно.

Цаашдаа бид зах зээлийн үнийн хөөрөгдөл өндөр энэ цагт үед хэдий болтол байраа ашиглалтанд орохыг хүлээж түрээсийн байранд төлбөр төлж, толгой хорогдож амьдрах вэ, тиймээс энэ асуудлын шийдэл гарцыг эрж, хохирогчдын төлөөлөл болон яамны харъяа байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж ажиллахыг шаардлагадаа тусгаснаа илэрхийлж, хэрэв Г.Тэмүүлэн сайд энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол цаашдаа хохирогчдын төлөөлөл ХЗДХЯ-ны үүдэнд майхантай суулт хийхээ ч мэдэгдсэн юм.

Ө.Номин

Amlalt.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1.0 их наяд төгрөгийн цэвэр ашгаар Засгийн газар иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1.0 их наяд төгрөгийн цэвэр ашгаар Засгийн газар иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Бухимдсан хохирогчид ХЗДХЯ-ны үүдэнд майхантай суулт хийхэд бэлэн гэв

Бухимдсан хохирогчид ХЗДХЯ-ны үүдэнд майхантай суулт хийхэд бэлэн гэв

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1.0 их наяд төгрөгийн цэвэр ашгаар Засгийн газар иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1.0 их наяд төгрөгийн цэвэр ашгаар Засгийн газар иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлжээ

“Төрийн албаны тэргүүний ажилтан” шагнал гардууллаа

“Төрийн албаны тэргүүний ажилтан” шагнал гардууллаа

Автомашин зөөж, шилжүүлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа

Автомашин зөөж, шилжүүлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

ХХНББХ: Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ

ХХНББХ: Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 04-ний 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 04-ний 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Түлшний үйлдвэрийн төмөр замыг өргөтгөн шинэчлэв

Түлшний үйлдвэрийн төмөр замыг өргөтгөн шинэчлэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг эрдэмтэн, судлаач монгол залуустай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг эрдэмтэн, судлаач монгол залуустай уулзав

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах кабинетад тоног төхөөрөмж гардууллаа

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах кабинетад тоног төхөөрөмж гардууллаа

“Кибер тусгаар тогтнол-2026” форум зохион байгуулагдаж байна

“Кибер тусгаар тогтнол-2026” форум зохион байгуулагдаж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэлд 51 мянган тонн нүүрс нийлүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэлд 51 мянган тонн нүүрс нийлүүлнэ

“Цахим Сэлэнгэ” арга хэмжээний хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлж байна

“Цахим Сэлэнгэ” арга хэмжээний хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлж байна

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ

Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Хангарди“ спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

“Хангарди“ спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна

Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна

“Биокомбинат” ТӨХХК вакцин үйлдвэрлэлийн талаар танилцууллаа

“Биокомбинат” ТӨХХК вакцин үйлдвэрлэлийн талаар танилцууллаа

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх сард эхэлнэ

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх сард эхэлнэ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв