Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэлээ.
Дээд шүүхэд Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцсэн байна. Ингээд Л.Гантөмөрийг АН-ын дарга хэмээн бүртгэжээ.
Ташрамд сануулахад, Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ний өдөр АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаан болж нийт гишүүдийн 152 хүний саналаар Лу.Гантөмөрийг сонгож ИХ хурлаараа батламжлаад байсан юм. Тэгвэл УДШ-д намын шинэ даргад бүртгэх хүсэлт ирүүлсний дагуу ийнхүү өнөөдөр УДШ-ээс АН-ын даргад албан ёсоор бүртгэсэн байна.