Монголын төрийн тогтвортой байдлын төлөөх дүрмийг тогтнуулна гэдгээ хэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 16 секунд
Монголын төрийн тогтвортой байдлын төлөөх дүрмийг тогтнуулна  гэдгээ хэллээ
Нийтлэсэн огноо:

Монголын төрийн тогтвортой байдлын төлөөх дүрмийг тогтнуулна гэдгээ хэллээ

“Хэзээ ч” гэдэг үгийг хэзээ ч бүү хэл гэж үг байдаг. Энэ бол алив юм хэзээд болзошгүй гэдэг агуулгаар хэрэглэгдэж буй гэж ойлгогдох. Гэвч Ерөнхий сайд хэлж байна. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ авлигатай хийх тэмцлээсээ хэзээ ч ухрахгүй гэж хэллээ.

Бас авлига, хулгайг л цэгцэлчихвэл манай улс нэн даруйдаа, энэ жилдээ нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн таван мянган долларт хүрнээ гэж итгэл төгс хэллээ. Үүн шиг сайн мэдээ гэж юу байх билээ.

Цагаан сарын шинийн гурван өдөрт ард түмэн буузныхаа даруулга болгож энэ л үгийг хэлэлцсэн гэхэд огтын хилсгүй. Нэг шавилхан хөвүүний гэрээс арван хэдэн тэрбумаараа авлигын мөнгө гоожиж, ард түмний Таван толгойг хэдэн хулгайч дөчин их наядаар нь завшчихаад байгааг хамжааргалчихвал нээрээ ч ингэнэ шүү дээ л гэлцэх.

Авлигатай тэмцэх таван бодлогоо тодорхой хэлсэн дээ, Ерөнхий сайд. Ерөнхий сайд ирэх сарын дундуур Оюу толгойн далд уурхай нээгдэхийг дуулгалаа. Онц сайн мэдээ. Дагаад улсын эдийн засаг үлэмж бодьтой тэлэхийг мэдээллээ. Ардын намд ашиггүй ч сонгуулийн холимог тогтолцоог бүрдүүлнэ гэлээ.

Тэгэхээр үл барам жагсаалтаар нэр дэвших, тойрогт нэр дэвших эрхийн хувийг тавь тавин хувь байлгана аа гээд амлачихлаа. Эрх баригч намын дарга ингэж тодорхой хэлэв. Нийт сонгогчийн дөчин хувийн саналыг аваад зуун хувь засаглаж байгааг ч хэлэв. Тогтолцооны өөрчлөлтийн зорилтыг тодорхой ингэж оношилж байна. Үндсэн хуулийг өөрчлөх эрх гагцхүү ард түмэн, улс төрийн намуудад байгааг дуулгав.

Тоогоо олшруулж, сонгогчдын төлөөллийг тэгш болгох боломж бүрэн нээлттэйг ч хэлэв. Үндсэн хуулийн өөрчлөхдөө, шинэчлэн найруулах, огт өөрчлөхгүй байх гээд аль аль агуулгад өөрийн хувьд нээлттэй байгаагаа хэллээ. Мөн нүүрс, зэс, бусад баялагийг эзэмших замаар Засгийн газрын хувь заяаг атгадаг бүлэглэлүүдийн эсрэг хатуу тэмцэнэ гэдгээ хэллээ.

Тэдний тоглоомын дүрмийг өөрчилж, Монголын төрийн тогтвортой байдлын төлөөх дүрмийг тогтнуулна гэдгээ хэллээ. Монголын ард түмний дотор төрөөс хамгийн өндөр цалин авч байгаа шүүгчдийн шударга ёс сахиулах зарчмыг үргэлж нэхэхийг зарлалаа.

Нийгмийн шударга ёс тогтож, нийтийн баялаг ард түмний тэгш өмч болоход шүүх засаглалын утга учир ямар чухал болохыг нот хэллээ. Монголын хууль хяналтын байгууллагын удирдлагыг сонгуулийн дараа хэдэн банкны эзэд хуваан томилдогийг ч болиулах болно гэдгийг хатуу сануулсан.

Банкуудыг банкаараа ажилла аа гэж өндөр донгодсон. Энэ маш чухал. Монголын банкууд өнөөдөр зээлийн хүү өндөр, шулаачид. Тийм атлаа нэг ч хөгжлийн төсөл санхүүжүүлдэггүй. Эзэд нь өнөөдөр төмөр зам барьж байна, хонины толгой хуйхалж шарж зарж байна, газрын ховор элементийг ч эзэмшиж байна. Эх зах байхгүй. Банкныхаа хуулинд үл захирагдах. Бүх бизнесийн санааг зээлжигчийн мэдээллээс “тонодог” гэх. Бизнесийн соёлын наад захын зарчим байхгүй. Тэгсэн атлаа хуулийнханыг худалдаж авна, төрд томилгоо хийнэ, сонгууль санхүүжүүлнэ.

Монголын банкны эзэд үнэхээр даварсан. Гадны банкуудыг эрс хориглон, хууль тогтоогчдод лоббидон огт оруулж ирдэггүй. Энэ энэ завхарсан агуулгыг нь Ерөнхий сайд банк банкаараа л ажилла, бусдын жижиг бизнесийг булаахыг тэвчихгүй гэж зарлалаа.

Энэ бол бизнес эрхлэгчид, ядарсан ард түмэнд онцгой чухал мэдээлэл байлаа. Хорхойг нь гозолзуулсан хандлага байлаа. Хувийн өмчид халдахгүйгээр хулгайн өмчийг эргэн төлүүлнэ гэлээ. Эрдэнэс таван толгойг тоногчид дээр үлгэрлэн ийнхүү хэлж байна лээ. Намын эрх ашгаас төрийн эрх ашиг ашид том байх болно гэдгийг хэлсэн. Юутай үнэн.

Намын авлигачдыг хэнбугай байсан ч цээрлэл хүлээх ёстойг хэлсэн. Намыг цэвэрлэнэ гэдгээ хэлж байгаа юм. Үнэнийг хэлж, булхайг нээсэн хүн ганцаарддаг. Нийгмийн бохир ингэж хорлодог. Ерөнхий сайд ард түмнээс илүү хүч байхгүй гэж хэлсэн. Үнэн. Нам, улсын бохир булайтай тэмцэж байгаа Ерөнхий сайдад өнөөдөр ард түмнээс тулах хүч, хэвлэл мэдээллийн ил тод байдал, илчлэн мэдээлэх юу юунаас онцгой чухлыг Л.Оюун-Эрдэнэ машид тод томруунаар хэлсэн. Энэ үнэн.

Ард түмэн, хэвлэл мэдээллийнхээн, Ерөнхий сайдаа тул, түш. Хамтран ажилла. Нийгмээ цэвэрлэ,улс шиг улс болцгооё л доо. Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга мэдээж дэмжих буй за.

Ерөнхий сайд эдүгээн Ерөнхийлөгчийн шударга ёсны үйл хэргийг залгамжлан ажиллаж байгаагаа хэлж байна лээ, Г.Занданшатар дарга ч эл үйл хэрэгт анхнаасаа мөн л зүтгэсэн тул эдүгээ ийнхүү Төрийн эрх барих дээд байгууллагын даргаар хоёр дахиа ажиллаж буй биз.

Эрх чөлөө, шударга ёсны нар илүү гэрэлтсэн он байг, энэ үзэсгэлэн болгогч туулай жил.

З.БАЯРАА

Амлалт.мн

​​​​​​​Ерөнхий сайдын ярилцлагыг анхааралтай сонсоё

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ

“Sprint–UB Startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

Стартап хөгжүүлэх Хакатон тэмцээний бүртгэл эхэллээ

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа