Нүүрсний гэгдэх хэрэгтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр /2023.02.28/ мэдээлэл өглөө.
Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын зургаан гишүүнийг яллагдагчаар татсан тухайгаа мэдээллэв. Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн "Ажнай" Д.Бат-Эрдэнийн тухай асуулаа.
Асуултын хариултад АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн дараах тайлбар өглөө.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувьд Эрүүгийн цагдаагийн албаны шалгаж байгаа хэрэгт одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан. Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байгаа хэдий ч ажлын хэсэг явж байгаа учраас АТГ-ын мөрдөгчид уг хэргийг хамтран шалгаад явж байна” хэмээлээ.