Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг БНСУ-ын Эва Вүүмэн (эмэгтэйчүүдийн) Их сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Бид 2022 оноос хойш уулзалтуудыг хийж, өчигдөр албан хэлэлцээрийг дүгнэж хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна.
БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн их сургуулийн эмнэлэг нь 2 салбар эмнэлэгтэй ба Сөүл дэх салбар эмнэлэг нь 1014 ортой, хамгийн орчин үеийн эмнэлгийн нэг юм. Бид тус эмнэлэгтэй зүрх судас, хавдар, үе мөч, мэдрэлийн мэс засал, уролог, дүрс оношилгоо зэрэг тусламж үйлчилгээг хамтран хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Amlalt.mn