Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв
Огноо
Унших
19 минут 47 секунд
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв
Нийтлэсэн огноо:

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран (2026.11.02) “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, зөвлөмжийг боловсруулах зорилготой энэхүү хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргалсан юм.

photo_2026-11-02_17-43-17 (9).jpg

Хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан үг хэлэв.

Улсын Их Хурал 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийг баталснаар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээ, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм.

Төрийн албан хаагчийн ёс зүй нь зөвхөн хувь хүний сахилга, харилцааны асуудал бус төрийн үйлчилгээний чанар, шударга байдал, хариуцлага, иргэдийн төрд итгэх итгэлийг тодорхойлох үнэт зүйл гэдгийг Б.Жавхлан гишүүн тодотгоод “Хуулийн хэрэгжилтийн хүрээнд улсын хэмжээнд Ёс зүйн хороо, байгууллагын дэргэдэх 3000 гаруй Ёс зүйн дэд хороо байгуулагдаж, 12800 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа нь ёс зүйн бие даасан тогтолцоо бүрдэж байгаагийн тоон үзүүлэлт юм. Мөн ёс зүйн сургалт, соён гэгээрүүлэх ажил, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, байгууллага хоорондын хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарч байна” гэлээ. Гэсэн ч хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох байгууллагын ёс зүйн соёлыг төлөвшүүлэхэд анхаарах асуудал цөөнгүй байна хэмээсэн. Тэрбээр төрийн байгууллагын ёс зүй, шударга байдал, хариуцлага, соёлын төлөвшлийг бодитой үнэлэх, ёс зүйн индекс нэвтрүүлж, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх нь төрийн албаны үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах чухал хөшүүрэг болно хэмээн үзэж байгаагаа дурдлаа. Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг салбарын болон мэргэжлийн ёс зүйн дүрэмтэй уялдуулах, удирдах албан тушаалтны манлайлал, үлгэр дуурайллыг нэмэгдүүлэх, ёс зүйн эрсдэлийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг Б.Жавхлан гишүүн хэлж байв.

Улсын Их Хурал ч үйл ажиллагаандаа ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгааг энэ ташрамд дурдаад, Улсын Их Хурлын даргын 2026 оны 231 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгааг хэлэлцүүлэгт оролцогчдод дуулгав.

photo_2026-11-02_17-43-12.jpg

Өнөөдрийн хэлэлцүүлгээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд бодит үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудал, зохицуулалтын давхардал хийдлийг тодорхойлон, амьдралд хэрэгжихүйц шийдэл, санал зөвлөмж боловсруулах нь чухал хэмээсэн. Хэлэлцүүлэгт оролцогчдын ажил хэрэгч санал зөвлөмжийг нэгтгэн, холбогдох хууль тогтоомж, шийдвэрт тусган ажиллахаа тэрбээр хэлж байв.

photo_2026-11-02_17-43-17 (12).jpg

Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн “Төрийн албаны ёс зүйн зохицуулалт, олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл танилцуулсан. Төрийн бодлогыг хэрэгжүүлж, төрийн өмнөөс иргэдэд үйлчлэхдээ төрийн албан хаагч шударга, алагчлалгүй, тэгш хандаж, хүлээсэн үүрэгтээ үнэнч, хариуцлагатай зүтгэж ажиллавал төрд итгэх иргэдийн итгэл дээшилнэ гэж үздэг болохыг илтгэлийнхээ эхэнд тэмдэглэсэн. Төрийн албанд улс орон, нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, амин хувийн ашиг сонирхлыг хойш тавьж ажиллах соёлыг хэвшүүлбээс төрийн алба дахь сонирхлын зөрчил, авлига, хээл хахууль, хууль бус үйл ажиллагааг зогсоож чадна гэж үздэг гэдгийг дурдсан.

Австрали, Америк, Солонгос, Их Британи, Герман, Канад, Франц, Швед, Шинэ Зеланд, Сингапур, Турк, Эстон, Япон зэрэг улс орон төрийн алба дахь ёс зүйн асуудлыг дүрэм, журмаар зохицуулдаг болохыг танилцуулсан. Энэ дундаа Америк, Солонгос, Герман, Япон, мөн Монгол Улс төрийн, улс төрийн албан хаагчийн ёс зүйг хуульчилсан байдаг гэлээ.

photo_2026-11-02_17-43-16.jpg

Төрийн албаны ёс зүйг хууль, дүрэм, журмаар зохицуулж байгаа дээрх зохицуулалтуудын нийтлэг дөрвөн талыг Б.Хэрлэн гишүүн танилцуулсан. Нэн тэргүүнд албан хаагчдад зөв, буруугийн талаарх ойлголт, ухамсрыг төлөвшүүлэхэд эхнээс нь дүрэм, журмыг тодорхой болгох дээр голлон анхаарсан байдгийг дурдав. Удаад нь зөв, бурууг ялгаж, зөвийн талаарх нэгдсэн ойлголтоо бэхжүүлэхийн тулд зөөлөн арга хэлбэрийг ашиглах, шаардлагатай бол шийтгэл ногдуулах хатуу арга хэмжээг цаг тухайд нь хэрэглэх хандлагатай байгаа гэлээ. Гуравдугаарт, ёс зүй, ухамсар соёлыг хэвшүүлэхдээ алдаа зөрчлийг илрүүлээд, тухайн үед нь арга хэмжээ аваад орхидог биш, байнгын сургалт, хэлэлцүүлэг, яриа, үлгэр дуурайлал, манлайлал, урамшууллын зөөлөн аргуудыг түлхүү хэрэглэхийг төлөвшүүлэх зохицуулалт нийтлэг байдаг аж. Дөрөвдүгээрт зөв, буруугийн талаарх ойлголтыг тодорхой болгосны дүнд “Бурууд нүд хурц байх” нийтлэг соёл тогтож, зөвийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх, магтан урамшуулах, харин алдаа зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, сануулах, зөвлөн тусалж, засуулах зэргээр нөлөөлөх аргуудыг хослуулан хэрэглэдэг нийтлэг зохицуулалт байгаа аж. Түүнчлэн төрийн албан хаагчийн зан үйл, ёс зүйн төлөвшилд зөвхөн хувь хүний хандлага бус байгууллагын удирдлага, бүтэц зохион байгуулалт, ажил хэргийн үйл явцын зохион байгуулалт шууд нөлөөлдөг болохыг улс орнуудын нийтлэг зохицуулалтын жишиг болохыг Б.Хэрлэн гишүүн онцоллоо. Тодруулбал, ёс зүйн асуудлыг зөвхөн зөрчил гарсны дараа хариуцлага тооцох хүрээнд бус, байгууллагын засаглал, удирдлагын манлайлал, ажлын зохион байгуулалттай уялдуулан цогцоор нь авч үзэж шийдвэрлэх хандлага олон улсад түгээмэл байгааг дурдсан юм.

photo_2026-11-02_17-43-17 (11).jpg

Үргэлжлүүлэн тэрбээр хуулийн хэрэгжилтийн талаарх тоон мэдээллийг танилцуулсан юм. Хууль хэрэгжсэнээс хойших гурван жилийн хугацаанд ирсэн гомдол, мэдээллийн тоо хууль батлагдахаас өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан болохыг танилцууллаа. Хууль хэрэгжихээс өмнө өргөдөл гомдлын тоо жилдээ 11.6 хувиар буурч байсан бол хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2024, 2025 онд 40 хувиар буурсан гэлээ. Эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгосон ч сайжруулах шаардлагатай, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Д.Бум-Очир, С.Зулпхар, А.Ундраа, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир, Д.Энхтуяа нарын есөн гишүүнтэй ажлын хэсэг байгуулсныг танилцуулав. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 13 уулзалт зохион байгуулж, энэ бүрд давтагдаж байсан, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай 11 асуудлыг тодорхойлсон хэмээгээд нэгбүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлаж, илтгэлээ танилцуулсан.

Screenshot 2026-11-02 at 17.20.26.jpgScreenshot 2026-11-02 at 17.20.34.jpg

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны гишүүд болон Улсын Их Хурлын даргын 2026 оны 231 дүгээр захирамжаар байгуулагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Улсын Их Хурлын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд оролцсон. Мөн Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагууд болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, яамдын Ёс зүйн дэд хороод, Засгийн газрын агентлагуудын болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын төлөөлөл, Улаанбаатар хотын 7 дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлэгт оролцогчид Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнгийн танилцуулсан "Төрийн албаны ёс зүйн зохицуулалт, олон улсын чиг хандлага" сэдэвт илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

photo_2026-11-02_17-43-17 (7).jpgphoto_2026-11-02_17-43-17 (10).jpg

Дараа нь “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлийг Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс танилцууллаа. Ёс зүйн хороо нь төрийн албанд ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэйг тэрбээр онцолж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хэрэгжсэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд тодорхой ахиц гарсан ч эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байсаар байгааг тэмдэглэлээ. Жил бүрийн арван нэгдүгээр сард төрийн албанд ёс зүйн соёлыг төлөвшүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх нөлөөллийн аян зохион байгуулдаг талаар дурдсан.

Монгол Улсын хөгжлийн баримт бичгүүдэд ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилт туссан байдгийг тэмдэглээд, төрийн байгууллагууд бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, хариуцлагын тогтолцоогоо тэдгээрт уялдуулан ажилладаг болохыг танилцууллаа.

photo_2026-11-02_17-43-17 (4).jpg

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр /2024-2030 он/-ийн хүрээнд зөвхөн зөрчил гарсны дараа хариуцлага тооцох бус, эрсдэлийг урьдчилан тодорхойлох, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон юм. Төрийн албанд ёс зүйн зөрчил үл тэвчих, шударга байдлыг эрхэмлэх соёлыг төлөвшүүлэх нь хууль хэрэгжүүлэхээс гадна байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, албан хаагчдын зан төлөв, удирдлагын манлайлалтай шууд холбоотой гэлээ. Холбогдох хууль батлагдсанаар бие даасан тогтолцоо бүрдэж, Ёс зүйн хороо болон байгууллагуудын Ёс зүйн дэд хороод үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч нийтлэг ойлголт, арга зүйг нэг мөр болгох шаардлага үүссэнийг тэрбээр тэмдэглэж байв. Тухайлбал, ёс зүйн зөрчил, хөдөлмөрийн маргаан, хүний нөөцийн асуудлын зааг ялгаа тодорхой бус байгаагаас хууль хэрэглээний зөрүү үүсэх тохиолдол гарч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар төрийн байгууллагуудад Ёс зүйн 3033 дэд хороо ажиллаж, 12785 албан хаагч дэд хорооны үйл ажиллагаанд оролцож байгаа юм байна. Гэвч эдгээр албан хаагчид үндсэн ажлынхаа зэрэгцээ ёс зүйн асуудал хариуцан ажиллаж байгаа нь ачаалал нэмэгдүүлэх, нэмэлт чадавх шаарддаг асуудал болж байгаа талаар дурдсан. Мөн Ёс зүйн дэд хороо нь зөвхөн гомдол шийдвэрлэх бүтэц биш бөгөөд байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, сургалт зохион байгуулах, соён гэгээрүүлэх ажил явуулах үндсэн чиг үүрэгтэй болохыг онцолсон.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, цаашид төрийн байгууллагуудын ёс зүйн төлөвшил, шударга байдал, манлайлал, ил тод байдлыг үнэлэх “Ёс зүйн индекс” нэвтрүүлэхээр судалж буй талаараа танилцууллаа. Энэхүү индекс нь байгууллагын ёс зүйн орчин, удирдлагын манлайлал, хариуцлагын тогтолцоо, ил тод байдлыг олон үзүүлэлтээр хэмжих зорилготой аж. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хамрах хүрээ, харьяалал, гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны журам, эвлэрүүлэн зуучлах боломж, төрийн албан хаагчийн эрхийг хамгаалах тогтолцоо зэрэг асуудлыг илүү тодорхой болгох шаардлагатайг онцолсон юм. Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр төрийн албанд ёс зүй, хариуцлага, шударга байдлыг төлөвшүүлэх нь зөвхөн хуулийн зохицуулалтаар хязгаарлагдахгүй, байгууллагын соёл, удирдлагын манлайлал, албан хаагчдын оролцоо, тасралтгүй сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд тулгуурлан хөгжих ёстой гэдгийг тэмдэглэж байсан.

photo_2026-11-02_17-43-17 (3).jpgphoto_2026-11-02_17-43-17.jpgphoto_2026-11-02_17-43-17 (2).jpg

Ийнхүү “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, тодруулга хийхийн зэрэгцээ саналаа илэрхийлж, зарим асуудлаар байр сууриа илэрхийлж байв.

Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор А.Алтанзул хэлэлцүүлгийн төгсгөлд “Ёс зүйн дэд хорооны гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудал” сэдвээр илтгэл танилцууллаа. Ёс зүйн хорооноос 2024-2026 онд ирсэн гомдол, мэдээлэл, шүүхийн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийхэд төрийн байгууллагуудын Ёс зүйн дэд хороод хууль хэрэглээний нийтлэг хүндрэлтэй байгааг тогтоожээ. Тодруулбал, Ёс зүйн дэд хороод бүрэн эрхэд хамаарахгүй авлига, ашиг сонирхлын зөрчил, сахилгын болон хөдөлмөрийн маргааны асуудлыг ёс зүйн зөрчилтэй андуурч хүлээн авч шийдвэрлэх, хууль болон Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг бүрэн мөрдөхгүй байх, дүгнэлтийн шаардлага хангахгүй байх тохиолдол түгээмэл байгаа аж.

Төрийн албан хаагчийн ёс зүй нь зөвхөн хувь хүний ёс суртахууны асуудал бус төрийн албан тушаалын эрх мэдлийг зөв хэрэглэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, төрийн албаны үнэт зүйлд үнэнч ажиллах, хамт олон болон иргэдтэй зөв харилцах зэрэг өргөн хүрээний ойлголт болохыг доктор, дэд профессор А.Алтанзул онцолж байв. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь суурь хууль бөгөөд сахилгын, авлигын, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг холбогдох тусгай хуулиар шийдвэрлэх ёстойг тайлбарлаж байсан. Харин Ёс зүйн дэд хороод Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.1, 8.2-т заасан харилцаа, хандлага, биеэ авч явахтай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэх үүрэгтэй болохыг танилцуулсан. Түүнчлэн Ёс зүйн дэд хороодын үндсэн чиг үүрэг нь гомдол шийдвэрлэхээс илүүтэйгээр ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, сургалт зохион байгуулах, байгууллагын ёс зүйн соёлыг төлөвшүүлэхэд чиглэх ёстойг тэмдэглэж байлаа.

photo_2026-11-02_17-43-17 (5).jpg

Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр Ёс зүйн дэд хороодын гишүүд болон томилох эрх бүхий албан тушаалтнуудын хууль хэрэглээний чадварыг сайжруулах шаардлагатайг тэмдэглээд, гомдол шийдвэрлэх ажиллагааны кейсэд суурилсан гарын авлагыг бүх Ёс зүйн дэд хороодод хүргүүлэхээр бэлтгэж байгаагаа мэдээлсэн. Өнөөдрийн хэлэлцүүлэгт 120 гаруй оролцогч оролцсон бөгөөд гурав дахь илтгэл буюу “Ёс зүйн дэд хорооны гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

photo_2026-11-02_17-43-17 (6).jpgphoto_2026-11-02_17-43-17 (8).jpgphoto_2026-11-02_17-43-12 (2).jpg

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хорооны хамтран зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн үг хэллээ. Тэрбээр төрийн албаны ёс зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохын тулд нэр томьёо, ойлголт, тодорхойлолтыг нэг мөр болгох шаардлагатайг тэмдэглээд, төрийн албан хаагчдын шударга, ил тод, хариуцлагатай, тэгш хандах зэрэг ёс зүйн үндсэн зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь зөвхөн ёс зүйн зөрчил, маргааныг шийдвэрлэх бус, төрийн албанд ёс зүйн соёлыг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэх ёстой хэмээсэн. Түүнчлэн төрийн албаны ерөнхий зохицуулалттай зэрэгцэн салбарын онцлогийг тусгасан ёс зүйн зохицуулалтыг хөгжүүлэх шаардлагатай гэсэн оролцогчдын саналыг дэмжиж буйгаа дурдав. Төгсгөлд нь Б.Хэрлэн гишүүн УИХ-ын даргын 2026 оны 231 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг тусган ажиллана гэлээ. Түүнчлэн холбогдох талуудын оролцоог өргөжүүлэн, дараа дараагийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна гээд хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлсэн.

photo_2026-11-02_17-43-11 (2).jpg

Ийнхүү Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хорооноос хамтран зохион байгуулсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна

“Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа”  Сэтгүүлчдийн нэгдсэн форумаас гаргасан тунхаг

“Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа” Сэтгүүлчдийн нэгдсэн форумаас гаргасан тунхаг

ЯПОН УЛСЫН ХЁОГО БАГШИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

ЯПОН УЛСЫН ХЁОГО БАГШИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

ОХУ-ЫН А.И. ГЕРЦЕНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД МУБИС-Д АЖИЛЛАЛАА

ОХУ-ЫН А.И. ГЕРЦЕНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД МУБИС-Д АЖИЛЛАЛАА

Улаанбаатар хот БНСУ-ын Пажү хоттой хамтын ажиллагаа эхлүүлнэ

Улаанбаатар хот БНСУ-ын Пажү хоттой хамтын ажиллагаа эхлүүлнэ

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ

Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Ж.Батбаатар: Чөлөөт хэвлэлийн гол үүрэг бол ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал юм

Ж.Батбаатар: Чөлөөт хэвлэлийн гол үүрэг бол ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал юм

Нийслэлийн 387 жилийн ойд зориулан Гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулан Гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛЬ БОЛЛОО

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛЬ БОЛЛОО

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Дүүжин замын тээврийн шугамыг 2026 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна

Дүүжин замын тээврийн шугамыг 2026 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа

ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Зүрх шилжүүлэн суулгах, бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр 6 эмч БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ

Зүрх шилжүүлэн суулгах, бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр 6 эмч БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, хотын хөгжил, амьдрах орчны асуудлаар санал солилцлоо

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, хотын хөгжил, амьдрах орчны асуудлаар санал солилцлоо

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямд зөвлөмж хүргүүлэв

Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямд зөвлөмж хүргүүлэв

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа

Энхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс олгож эхэлнэ

Энхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс олгож эхэлнэ

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор “Улаанбаатар“ пянзыг бүтээжээ

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор “Улаанбаатар“ пянзыг бүтээжээ