“1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана
Огноо
Унших
10 минут 0 секунд
 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана
Нийтлэсэн огноо:

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх уулзалт” арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат болон Сангийн яам, Монгол Банк, ТОСК, НОСК-ийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Арга хэмжээний эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2030 он хүртэл хэрэгжүүлэх 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн тухай товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас 2026-2028 он хүртэл авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийнхээ талаар танилцууллаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас бодлого үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй явуулах хүрээнд салбар бүрийн сайд нарыг оролцуулсан ийм танилцуулга уулзалтыг тодорхой хугацааны давтамжтайгаар хийхийг бид төлөвлөж байна. Иргэдэд мэдээлэл хүргэхээс өмнө сэтгүүлчиддээ танилцуулж, та бүхнээр дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх нь илүү үр дүнтэй гэж харж байна. Монгол Улсын эдийн засаг 7.2 хувиар өссөн хэдий ч иргэдийн өрхийн амьжиргаанд тэр бүр бодитой мэдэгдэхүйц хэмжээнд хүрч чадахгүй байна гэдгийг иргэд хэлдэг, бид ч ойлгож байгаа. Төр бодит зардлаа 1.4 их наяд төгрөгөөр танасан. Энэ мөнгөө бид багш, эмч нарын цалинг нэмсэн. Төрийн үйлчилгээний салбарын цалин нэмэгдэлгүй олон жил явж ирснийг бид сая 50 хувиар нэмж чадлаа. Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах замаар ахмадуудын суурь тэтгэвэрийг нэмж, бага тэтгэвэртэй нь илүү, өндөр тэтгэвэртэй нь бага авдаг байдлаар шийдвэрлэлээ.Төрийн албан хаагчдын цалинг 2027 оны 4 сарын 01-ээс 20 хувь нэмэгдүүлэх тооцоо судалгааг хийлээ. "Хуримтлалтай Монгол" хөтөлбөрийн хүрээнд 6.9 их наяд төгрөгийг ирээдүйн өв сандаа хуримтлууллаа. Ерөнхий сайдын хувьд алс хэтийн 10-20 жилээр биш бодит нөөц бололцоо, сонгуулийн циклээ бодсон ч 3-4 жилээр ажлаа төлөвлөж, энэ хугацаанд төрийн ажлыг нэр төртэй хийгээд хэл амгүй өгч чаддаг байх зарчмыг эрхэмлэн ажиллаж байна” гэв.

Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан сайд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн танилцуулгынхаа эхэнд “Намайг ажил авахад Барилгын яам, нийслэл хот, ТОСК гээд орон сууцны бодлого үйл ажиллагаа нь тархай бутархай, тус бүрдээ бие биенээсээ үл хамааралтай бодлого шийдвэр гаргадаг байсныг Ерөнхий сайдтай зөвлөлдөж, Орон сууцны бодлогыг салбарын яаман дээр төвлөрүүлэн ажиллаж байна” гэдгийг онцлов.

Монгол Улсын хэмжээнд 1.5 сая өрх гэр байдгаас 350 орчим мянга нь орон сууцанд амьдардаг, 250 мянган өрх мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг бол үлдсэн 410 орчим мянган өрх хот, хөдөө орон сууцгүй амьдардаг, үүнээс 263 мянган өрх нь Улаанбаатар хотод, 147 мянган өрх нь хөдөө орон нутагт амьдардаг байна.

“100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөр”-ийн танилцуулгын хүрээнд Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан дараах мэдээллийг сэтгүүлчидэд өгөв.

Монгол Улсын Засгийн газар, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэл Улаанбаатар хотын зүгээс 2030 он гэхэд 50 мянган янданг бууруулж, 100 мянган орон сууцыг ашиглалтанд оруулж , 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна. Ингэхдээ 60.000 орон сууцыг хувийн хэвшлийнхэнийг дэмжих замаар буюу ипотекийн зээлийг дэмжих байдлаар иргэдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх хэлбэрээр зохион байгуулах бол 40.000 айлын орон сууцыг газар, дэд бүтцийг нь шийдвэрлэх замаар төр хувийн хэвшлийн түншлэл хийж орон сууцны үнийг бууруулах замаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, ингэснээр орон сууцны м2-ын үнэлгээг хөөрөгдүүлэлгүй барих бодлоготой байгаагаа ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан дурьдлаа.

Одоогийн давхардсан тоогоор 55.000 өрх орон сууцны зээлд хамрагдах хүсэлтээ холбогдох газруудад ирүүлсэн байдаг аж. Эдгээр хүсэлтийн давхардлыг арилгах, эхний ээлжинд яндан бууруулж, гэр хорооллоос газраа чөлөөлж орон сууцанд анх удаа орж буй иргэд илүү боломж олгох байдлаар эрэмблэх ажил хийгдэж байгааг дурьдав.

Түүнчлэн энэ жил “Солонго-I хороолол” болон Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “1008 айлын орон сууц” дээр сонгон шалгаруулалт явагдах боловч “1008 айлын орон сууц”-ны хувьд 100 хувь зөвхөн газраа байраар солих иргэдтэй гэрээ байгуулж оруулна.

Харин “Солонго-I хороолол”-ын тухайд 2042 өрх орон сууцанд орохоос:

  • 10 хувь буюу 204 өрхөд зөвхөн түрээс /сардаа ойролцоогоор 700 мянгөн төгрөг орчим/
  • 30 хувь буюу 610 өрхөд түрээслээд өмчлөх /урьчилгаа 0 хувь+түрээс+ипотек 20 жил =1.6 сая төгрөг орчим/
  • 10 хувь буюу 204 өрхөд хамтын өмчлөл /түрээслээд өмчлөх, гэхдээ иргэн урьдчилгаа төлөх+ ипотек/
  • 50 хувь буюу 1020 айл зөвхөн газраар солих /гэр хорооллын айл өрхийн газрыг байраар солих хэлбэр/- ээр шийдвэрлэхээр болсон байна.

Орон сууцанд орохыг хүссэн иргэдийн хүсэлтийг дараах 9 бүлэгт хамруулан эрэмблэх аж. Үүнд:

  • Төрийн үйлчилгээний ажилтан -20%
  • Ахмад настан -18%
  • Залуу гэр бүл -15%
  • Төрийн бусад албан хаагчид - 15%
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд- 10%
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн -10%
  • Өрх толгойосон эцэг, эх - 5%
  • Олон хүүхэдтэй гэр бүл - 5%
  • Гамшиг ослоос болж орон гэргүй болсон өрх айл- 2%

Монгол Улсын иргэн хэн ч гэсэн орон сууцанд орох хүсэлт гаргах эрхтэй хэдий ч таны хүсэлтийг тусгай программын дагуу эрэмбэлж, гэр хорооллын газраа чөлөөлж, “яндангаа буулгаж” анх удаа орон сууцанд орж байгаа, өөр дээрээ болон гэр бүлийн аль нэг гишүүн дээр орон сууцны үл хөдлөхийн бүртгэлгүй байх гэдэг дээр нэмэгдэн дээрх хувьчилсан шалгуур нөхцөлийг хангасан иргэдэд эхний ээлжинд орон сууцанд хамруулах бодлогыг барьж байгаа бөгөөд сонгон шалгаруулалтыг элдэв маргаан будлиангүй, үнэнч шударга, нээлттэй байдлаар явуулахыг зорьж байгаа гэдгийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан онцоллоо.

Энэ дагуу сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг 11 сард бүрэн хангаж дуусгаад, 12 сард арилжааны банкуудтай хамтарч сонгон шалгаруулалтыг явуулж, он гараад эхний айлууд орон сууцандаа орно гэдгийг Э.Бат-Амгалан сайд хэллээ.

Танилцуулгын төгсгөлд сэтгүүлчдийн зүгээс асуусан олон асуултад ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат болон Сангийн яам, Монгол Банк, ТОСК, НОСК-ийн удирдах албан тушаалтнууд хариулт өглөө.

Сэтгүүлчид “Солонго-I хороолол”, “1008 айлын орон сууц”-ны сонгон шалгаруулалт яагаад удаа дараа хойшилсон тухай, байрны үнэ зах зээлийн үнээс өндөр үнэлгээтэй байгаа тухай, сонгон шалгаруулалтыг нээлттэй шударга явуулах боломж зэрэг асуултуудад ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан болон албаны хүмүүс хариулт өглөө.

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “сонгон шалгаруулалт хойшилсон шалтгаан нь бид бэлтгэл ажлаа бүрэн хангаж байж явуулахыг зорьсонтой холбоотой, иргэдийн хүсэлтийг эрэмблэх программ хангамж, улсын бүртгэлээс татах мэдээлэл гээд олон шалтгааныг энд дурьдаж болно. Гэхдээ 12 сардаа багтаан явуулна, үнийн тухайд “Солонго-I хороолол” нь Солонгосын Экзим банкны урт хугацааны зээлийг барилга барьсан өртөгтэй уялдуулан бодод үзэхэд 1м2-ын үнэ 4.4 гаруй болж байгаа ч бид байж болох бусад зардлуудыг нь засаж, 1м2-ын үнийг 3.9 орчимд байхаар тооцсон гэж хариуллаа.

“100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөр”-ийн сэтгүүлчидэд хүргэсэн танилцуулга сонирхолтой, асуулт ихтэй амжилттай болж өндөрлөлөө.

Ц.Мөнх

Amlalt.mn

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
 
Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна

“Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа”  Сэтгүүлчдийн нэгдсэн форумаас гаргасан тунхаг

“Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа” Сэтгүүлчдийн нэгдсэн форумаас гаргасан тунхаг

ЯПОН УЛСЫН ХЁОГО БАГШИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

ЯПОН УЛСЫН ХЁОГО БАГШИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

ОХУ-ЫН А.И. ГЕРЦЕНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД МУБИС-Д АЖИЛЛАЛАА

ОХУ-ЫН А.И. ГЕРЦЕНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД МУБИС-Д АЖИЛЛАЛАА

Улаанбаатар хот БНСУ-ын Пажү хоттой хамтын ажиллагаа эхлүүлнэ

Улаанбаатар хот БНСУ-ын Пажү хоттой хамтын ажиллагаа эхлүүлнэ

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ

Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Ж.Батбаатар: Чөлөөт хэвлэлийн гол үүрэг бол ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал юм

Ж.Батбаатар: Чөлөөт хэвлэлийн гол үүрэг бол ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал юм

Нийслэлийн 387 жилийн ойд зориулан Гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулан Гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛЬ БОЛЛОО

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛЬ БОЛЛОО

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Дүүжин замын тээврийн шугамыг 2026 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна

Дүүжин замын тээврийн шугамыг 2026 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа