Хөдөө орон нутгийн нислэгийн тийз хэрхэн хямдрав...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 55 секунд
Хөдөө орон нутгийн нислэгийн тийз хэрхэн хямдрав...
Нийтлэсэн огноо:

Хөдөө орон нутгийн нислэгийн тийз хэрхэн хямдрав...

Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн нислэгийн үнийг 50-70 хувь багасгах боломжтой өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэлсэн үг итгэхэд бэрх сонсогдож байв. Нийтийн бие засах газар хүртэл 100 төгрөгөө 200 болгож нэмчихээд шатахууны үнийн өсөлт рүү заадаг байхад онгоцны тийзийг эрс хямдруулах нь хэлэхэд амархан, хийхэд хэцүү ажил. Харин энэ үг долоон сарын дараа биеллээ олж, МИАТ-ийн онгоц зургадугаар сарын 30-нд Ховд руу нислээ. МИАТ 15 жилийн дараа дотоодын нислэгээ сэргээж байгаа нь энэ юм.

Өлгий, Ховдоос хот ороод буцах тасалбар хоёр талдаа 1,5-1,7 сая байсан бол 810-902 мянган төгрөг болж хямдарсан байна. Улаангом, Улиастай чиглэлд хоёр талдаа 1,3-1,4 сая төгрөг төлдөг байсан бол 633-852 мянга болсон байна.  Даланзадгад руу 500-617 мянган, Мөрөн рүү 500-680 мянгад, Алтай руу 733-852 мянга, Чойбалсан 537-617 мянган төгрөг болжээ. Орон нутаг руу онгоцоор ирж очих үнэ тариф 2,-2,5 дахин хямдарсан байна. Засгийн газрын ХЭГ-ын харъяаны 1111 төвд орон нутгийн нислэгийн үнэ их байгаа тухай гомдол багагүй ирдэг. ШӨХТГ шалгалт явуулдаг боловч дангаар ноёрхол тогтсон нөхцөл байдлыг сануулах, торгох зэргээр үндсээр нь өөрчилж, үнэ тарифыг нь буулгах боломжгүй.

Нэг удаагийн биш, зөвхөн наадамд зориулсан ч бус байнгын big sale зарлаж буй энэ “бэлэг”-ийн өртөгт төсвөөс хөнгөлөлт, татаас орж шингээгүй. Цэвэр бизнесийн өрсөлдөөний зарчим үйлчилж байна. Хувийн хоёрхон компани хөдөө, орон нутагт нисч, монополь тогтоосныг задалснаар нислэгийн тасалбарын тариф буурч байна гэсэн үг. Зорчигч цөөн тул “АэроМонголиа” долдугаар сараас бүх нислэгээ, “Хүннү эйр” энэ сарын эцсээр баруун аймгуудын чиглэлээ цуцалсан. Нэг хүнд оногдох газар нутгаар дэлхийд тэргүүлдэг, хүн амын сийрэг суурьшилтай Монголд хот, хөдөөгийн хооронд зорчигсдын дөнгөж 0,1 хувь нь онгоц сонгодог. “Хөвөн үүлсийн дээгүүр, хөхрөх уулсын доогуур” газрын хол, усны уртыг цаг хугацаатай товчлон, хүрэх агаарын замыг 99,99% нь сонгодоггүй нь олон шалтгаантай боловч хамгийн гол нь үнэ тариф. Газраар цаг хэмнэхгүй ч зардал мөнгө нь хямд учир дийлэнх тохиолдолд машинаар зорчдог. Өлгий рүү хоёр талдаа 1,7 сая бол Сөүл рүү тийм үнээр очоод ирж болдог. Орон нутгийн нислэгийн зах зээлд хоёрхон компанийн хооронд өрсөлдөөн гэхээр юм байсангүй нь үнэ өсөх үндсэн шалтгаан болж байсан. 89 хувь буюу 10 зорчигчийн 9 нь аймгийн төвийг зорьсон иргэд биш уул уурхайн ажил хэргийнхэн. 11 хувь буюу 10 зорчигчийн 1 нь зуны гурван сард нийслэлээс алслагдсан Ховд, Өлгий, Улаангом руу явах жуулчид. Дотоодын нислэгийн төлбөр Сөүл, Бээжингээс Америк хүрэхэд зарцуулах мөнгөнөөс их болчихоод байдагт өрсөлдөөн үгүйгээс гадна мэдээж түлш шатахууны үнийн өсөлт, валюттай харьцах төгрөгийн ханшны сулрал. “Сод Монгол”, “Шунхлай”, “Монголиа авиашин фүел”, “Эрчис ойл” гэсэн хувь, хувьсгалын 4 компани Оросын “Роснефть”, “Газпром”-оос агаарын хөлгийн ТС-1 түлш импортолдог. “Эрчис ойл” ТӨХК 3,713 төгрөгөөр сумлаж байгаа нь дэлхийн зах зээлийн ханшаас 49%, хилийн үнээс 13% өндөр. “Монголиа авиашин фүел”-ийнх олон улсын зах зээлийн ханшаас 100%, хилийн үнээс 44%-иар илүү байх жишээтэй. Агаарын тээвэрлэгч өөрийн зардлаар онгоц сумлах түлшээ орон нутагт хүргэдэг нь хөдөөгөөс хот руу нисэх үнэ өсөхөд нөлөөлдөг.

Хувийн компаниудын онгоцны суудал дүүргэлт бага учир ашгаа бодоод нислэгүүдээ цуцалдаг. Засгийн газар хувийн авиа компаниудтай ширээний ард сууж, үнэ тарифаа буулгах боломжийг судалж үзэхийг хүсч, яриа хэлцэл өрнүүлсэн боловч тэд ашиггүй гэж үзжээ. Онгоц нь 70 хувийн суудал дүүргэлттэй байж алдагдалгүй байх тооцоотой. Харин дундач суудал дүүргэлт нь 71 хувь байдаг нь алдагдалтай нислэг олон тохиолддог, хуваариа цуцалдаг нь үүнээс улбаатай. Энэ оны 4-10 дугаар сар хүртэл хугацаанд төлөвлөгдсөн 694 нислэг цуцлагдсан байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МИАТ-д орон нутгийн нислэгээ шинээр сэргээх, хот, хөдөөг зорихдоо үнэ тарифаа буулгах арга зам олж, эрэл хайгуул хийхийг 2022 оны 11-р сараас үүрэг чиглэл болгосноор судлан тооцоолж эхэлжээ. Эхний ээлжинд 50-70 хувь, хоёр талдаа 2-оос 2,5 дахин хямдруулах боломжтойг судлан тооцоолсон байна. Хувийн цөөн компанийн монополийг задалж, чөлөөт өрсөлдөөн үүсгэж, нэг удаагийн нислэгээс цөм хийх биш тогтмол үйлчилж, тогтвортой ажиллах бодлого зорилт, бизнес төлөвлөгөөний үр дүнгээр үнэ хямдарч эхэлж байна. Эхэлж байна гэдэг нь хямдарсан үнэ ахиад хямдарна. “МИАТ” Өмнөд Африкийн CEM AIR компаниас CRJ-200 онгоц нойтон түрээсээр авч, 8 чиглэлд 7 хоногт 1-3 удаа нисч эхэлсэн. Хуурай түрээсийн онгоц нь 11-р сард ирэхээр нисдэг давтамж нь нэмэгдэж, үнэ нь ахиад буух юм байна. Нойтон түрээс гэдэг нь инженер техникийн зэрэг сервис, үйлчилгээ нь дагалддаг. Хуурай гэдэг нь түрээсээ дагалдах олон төрлийн үйлчилгээ нь шингээгүй, зөвхөн онгоцоо авдаг. Ийм нөхцлөөр авахаар өртөг нь багасна, дагаад үнээ буулгах боломж нэмэгддэг юм байна. Хуурай түрээсээр онгоцоо авахаар нислэгийнх нь тоо давтамж өсч, 7 хоногт 5-7 удаа нисэхээ төлөвлөжээ. Нислэгийн давтамж, зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нэг зорчигчоос авах үнэ тарифаа буулгах боломж бүрдүүлэх тооцоо судалгаа гэсэн үг.

МИАТ-ын 8 чиглэл дэх зуны нислэгийн цагийн хуваарь гарчээ. Ихэвчлэн өглөө, өдрөөр МИАТ нисэх болсон нь баруун аймгуудын чиглэлд үлдсэн “Хүннү Эйр”- шөнийн цагийн хуваарьтай давхцахгүй юм байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МИАТ орон нутгийн нислэгээ сэргээсэн өдөр “Цаашид авиа компаниуд чөлөөтэй өрсөлдөх, энэ салбарт орж ирэхийг дэмжих болно. Аж ахуйн нэгжүүд зах зээлийн давамгай байдал, тусгай зөвшөөрлөө ашиглаж үзүүлж буй үйлчилгээ, нийлүүлу буй бүтээгдэхүүнээ хязгаарладаг, үнийг нь өсгөдөг, зохиомол хомсдол үүсгэдэг үзэгдэл байх ёсгүй” гэж хэлсэн. Хөнгөлөлт, татаасаар биш үнэ тариф, үйлчилгээний чанар, цаг агаарын ноцтой үзэгдлээс бусад үед хуваарьт нислэгээ ягштал мөрддөг соёл зэрэг чөлөөт өрсөлдөөний боломжийг ашиглах нь тодорохой байна.

2023 онд олон аймагт тэгш ойгоо тэмдэглэх, гадаад, дотоодын жуулчдын урсгал өсч буй оргил үед МИАТ 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээсэн нь дотоодын агаарын тээврийн зах зээлд чөлөөт өрсөлдөөн үүсч, үр шимийг нь иргэд хүртэх хувьсгалын тохироо бүрдлээ. Хөдөө рүү нис! Үнэ нь 2-2,5 дахин хямдарсан. Намар ахиад ч хямдарна. МИАТ нэг зорчигчтой байсан ч хуваариараа ниснэ.

Б.ЭГШИГ

Энэ сарын 6-нд бүх хүүхдэд ХҮҮХДИЙН МӨНГӨ олгоно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” болон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо

“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА ДЭМЖИНЭ

ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент“ хакатон болно

ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа