Т.Ганчимэг: SKINDOX бол зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн биш, эрүүл арьсыг дэмжих цогц арчилгааны систем
Огноо
Унших
16 минут 5 секунд
Т.Ганчимэг: SKINDOX бол зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн биш, эрүүл арьсыг дэмжих цогц арчилгааны систем
Нийтлэсэн огноо:

Т.Ганчимэг: SKINDOX бол зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн биш, эрүүл арьсыг дэмжих цогц арчилгааны систем

Бид Солонгоc улсын гоо сайханы SKINDOX компанийн бүтээгдэхүүнийг Монгол улсад анх нэвтрүүлсэн, “Скиндокс Монгол” компанийг үүсгэн байгуулагч, “Crown Polaris” цолтон Т.Ганчимэгтэй ярилцлаа.

- Та өөрийгөө товч танилцуулна уу?

- Намайг Тогмидын Ганчимэг гэдэг. Би Дорнод аймгийн Хэрлэн суманд төрж өссөн хүн. БНСУ-д олон жил ажиллаж, амьдарсан бөгөөд Инха их сургуульд суралцаж, орчуулга болон хууль эрх зүйн байгууллагуудад мэргэжлээрээ ажиллаж байлаа. 2019 оноос шууд борлуулалтын салбарт ажиллаж эхэлсэн. Харин 2023 онд SKINDOX брэндийг Монголд албан ёсоор нэвтрүүлж, анхны үйл ажиллагаагаа арван хүний бүрэлдэхүүнтэй эхлүүлсэн. Өнөөдөр манай бүтээгдэхүүнийг Монголын 20 гаруй мянган хэрэглэгч хэрэглэж, улс орон даяар салбар, багууд маань өргөжин хөгжиж байна. Миний хувьд зөвхөн бүтээгдэхүүн борлуулах бус, эмэгтэйчүүдэд эрүүл арьстай болох мэдлэг олгох, өөрийн гэсэн орлого, бизнесээ бий болгох боломжийг түгээхийг зорьж ажиллаж байна.

- Таныг солонгос хэлтэй, солонгос нэртэй, БНСУ-д олон жил ажиллаж, амьдарсан гэж сонссон. Солонгос нэрний тань түүх их сонирхолтой юм?

- Тийм ээ /инээв/. Миний монгол нэрийг Т.Ганчимэг гэдэг. Харин Солонгост байгаа найз нөхөд маань намайг Ким Хе Рин гэж дууддаг. Энэ нэрийг надад Солонгос улсад мундаг бизнес эрхэлдэг солонгос найз маань өгсөн юм. Тэр надад: “Чи цаашдаа том бизнес хийнэ. Энэ нэр чамд их зохино, амжилт руу хөтлөх сайхан нэр” гэж хэлж байлаа. Тэр үеэс хойш Солонгост танилцсан хүмүүс, найз нөхөд маань намайг Ким Хе Рин гэж дууддаг болсон. Сонирхолтой нь, энэ нэрийг авснаас хойш миний амьдрал, ажил хөдөлмөр ч бизнесийн ертөнцтэй улам нягт холбогдсон. Тийм болохоор би заримдаа хошигнож “Т.Ганчимэг гэдэг нэрийг эцэг эх маань намайг төрөхөд өгсөн нэр бол Ким Хе Рин гэдэг нэр Солонгост танигдсан, бизнесийн замналаа эхлүүлж амжилтын гарааг маань эхлүүлсэн нэр юм болов уу” гэж боддог. Гэхдээ Монгол хүний хувьд хаана амьдарч, ямар нэрээр дуудуулж байгаагаас үл хамааран би Монгол эх орон, монгол нэр, үндэс угсаагаараа үргэлж бахархдаг. Ганчимэг гэдэг бол миний төрсөн нэр, Ким Хе Рин бол намайг амжилтын замд дагуулж ирсэн дотно нэр минь юм даа.

- Та SKINDOX-ийн бүтээгдэхүүнийг Монгол улсад анх хэрхэн нэвтрүүлсэн талаар уншигчдад мэдээлэл өгнө үү. Та анх хэрхэн танилцаж, яаж хэрэглэж, Монголд нэвтрүүлэх санаа төрсөн вэ?

- SKINDOX бол арьсны гадаргууг түр хугацаанд өнгөлөн далдлах бус, арьсны бичил орчин, хамгаалах давхарга, чийгийн тэнцвэр болон нөхөн төлжих үйл явцыг цогцоор нь дэмжих зорилготой БНСУ-ын арьс арчилгааны брэнд юм. Манай бүтээгдэхүүнийг Солонгос улсын судлаач, доктор /Ph.D/ Хван Жин Ук 25 жилийн турш судлаж гаргасан бөгөөд хүний арьсны гадаргууг түр зуур далдлах бус, эсрэгээр нь арьсны бүтэц, хамгаалах механизм, бичил орчин болон нөхөн төлжих үйл явцыг цогцоор идэвхжүүлэн, орчин үеийн технологийн дэвшилд тулгуурлан гаргаж авсан бүтээгдэхүүнээр арьс арчилгааг цогцоор нь хөгжүүлсэн, арьсны өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх чадварыг хөгжүүлсэн систем юм. Тодруулж хэлбэл, SKINDOX бол зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн биш, эрүүл арьсыг дэмжих цогц арчилгааны систем гэж ойлгож болно. Бүтээгдэхүүнүүдэд липосом, ниосомд суурилсан дамжуулах технологи, исгэх технологи, Skin Biome Care буюу арьсны бичил орчны арчилгаа, пептид, амин хүчил болон ашигтай бактерийн комплекс зэрэг орчин үеийн шийдлүүдийг ашигладаг.

Миний хувьд анх бүтээгдэхүүний найрлага, технологи, хэрэглэх аргачлалыг нарийн судалж, өөрийн арьсанд хэрэглэж үзэхэд үнэхээр бодит өөрчлөлт гарсан тул сонирхож хэрэглэсээр сүүлдээ тогтмол хэрэглэгч болсон. SKINDOX-ийн бүтээгдэхүүнийг тогтмол бөгөөд зөв дарааллаар хэрэглэснээр арьсны чийгшил, өнгө төрх, уян хатан байдалд эерэг өөрчлөлт мэдэрсэн. Үүний дараа би “Үүнийг зөвхөн өөртөө хэрэглэх биш, Монголын олон зуун хэрэглэгчдэд хүргэж, тэдэнд гоо сайхан, арьс арчилгааны эрүүл бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх хэрэгтэй юм байна” гэж бодож, SKINDOX-ийг анх Монголд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн. Ингээд үйлдвэрлэгч компанитай албан ёсоор хамтран ажиллаж, 2023 онд Монголд нэвтрүүлсэн.

- SKINDOX-ийг Монголд анх оруулж ирэхэд хүмүүс хэрхэн хүлээн авч байв?

- Шинэ брэнд учраас эхэндээ хүмүүс эргэлзэж, “Өмнө нь сонсож байгаагүй бүтээгдэхүүн байна” гэж болгоомжилж байсан. Мөн арьс арчилгааг зөвхөн тос түрхэх төдий ойлгодог хүмүүс олон байлаа. Бид бүтээгдэхүүнээ шууд магтаж борлуулахын оронд арьсны оношилгоо хийж, зөв угаалт, зөв дараалал, тогтмол хэрэглээ яагаад чухал болохыг тайлбарлаж контент хийж хүргэж эхэлсэн. Хэрэглэгчид өөрсдөө хэрэглэж, арьсанд нь гарсан бодит өөрчлөлтөө хуваалцсанаар тэдний SKINDOX-д итгэл нэмэгдсэн. Өнөөдөр SKINDOX-ийг зөвхөн гоо сайхны хэрэглээ төдий бус, гэр бүлээрээ хэрэглэж болдог арьс арчилгааны цогц систем гэдгээр нь хүмүүс илүү сайн ойлгодог болсон.

- SKINDOX-ийн бүтээгдэхүүнийг ямар насны хүмүүс хэрэглэж болох вэ? Шилжилтийн насны хүүхдийн батга, нөсөө толбонд хэрэглэж болох уу?

- SKINDOX нь хүний нас, арьсны онцлогт тохируулан сонгох олон төрлийн бүтээгдэхүүнтэй. Зарим төрлийн зөөлөн цэвэрлэгээ, арьсны бичил орчныг дэмжих бүтээгдэхүүнийг бага наснаас хэрэглэж болох бол идэвхтэй найрлагатай арчилгааг тухайн хүний нас, арьсны нөхцөлд тохируулан сонгоно. Шилжилтийн насны хүүхдүүдэд дааврын өөрчлөлтөөс шалтгаалан тослогжилт ихсэх, нүх сүв бөглөрөх, батга гарах нь түгээмэл. Энэ үед арьсыг хүчтэй үрж, хэт хуурайшуулах бус, зөөлөн бөгөөд зөв цэвэрлэж, чийгийн тэнцвэр болон хамгаалах давхаргыг нь дэмжих хэрэгтэй. Нөсөө толбо, батганы дараах бараан толбонд ч арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн сонгож болно. Гэхдээ хүнд хэлбэрийн үрэвсэлтэй, идээлсэн батга, харшил, арьсны өвчлөлтэй бол эхлээд заавал арьсны эмчид үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй. Бүтээгдэхүүн бүрийг хүн бүрд ижил байдлаар санал болгодоггүй учраас бид эхлээд арьсны оношилгоо хийж, дараа нь ямар бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэхийг санал болгодог.

- Зарим хүн SKINDOX-ийг Oriflame, Fohow зэрэг сүлжээтэй адилтган, сүлжээний бизнес юм байна гэж ойлгох хандлагатай байна.

- SKINDOX нь бүтээгдэхүүнээ шууд борлуулалтын системээр хэрэглэгчдэд хүргэдэг. Гэхдээ бизнесийн систем болон бүтээгдэхүүний үнэ цэнийг тусад нь ойлгох хэрэгтэй. SKINDOX-ийн үндэс нь бүтээгдэхүүний найрлага, технологи, зөв хэрэглээ, хэрэглэгчийн сэтгэл ханамж юм. Хэрэглэгчдийн хувьд заавал бизнес болгох албагүй, зөвхөн хэрэглэгчээрээ бүтээгдэхүүнээ худалдан авч болно. Харин бүтээгдэхүүндээ итгэж, бусдад бүтээгдэхүүнээ хэрхэн зөв хэрэглэж, үр дүнд хүрэхийг тайлбарлан танилцуулж, өөрийн бизнес болгон хөгжүүлэх хүсэлтэй хүмүүст нэмэлт орлого олох боломж нээлттэй байдаг. Бид хүмүүсийг зөвхөн бүртгүүлэхэд бус, бүтээгдэхүүний мэдлэгтэй, хариуцлагатай зөвлөх болоход сургадаг. Бодит хэрэглээгүй, бүтээгдэхүүний үнэ цэнгүй бизнес урт хугацаанд оршин тогтнож чаддаггүй гэдгээрээ бид бусад төрлийн элдэв сүлжээний гэх бизнесээс ялгаатай.

- Монголын хуурай, эрс тэс уур амьсгалд SKINDOX-ийн ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үр дүнд хүрэх боломж хэр байна вэ?

Монголын хүйтэн, хуурай уур амьсгал, салхи, тоосжилт, нарны идэвхжил нь хүний арьсны чийгийг алдагдуулж, хамгаалах давхаргыг сулруулах эрсдэлтэй. Тиймээс бүтээгдэхүүний тооноос илүү зөв хослол, зөв дараалал, зөв хэрэглээ, угаалга, арчилгаа чухал. Ингэж чадвал бодит үр дүнд хүрч, таны арьс цайж, сэвх, төсөө толбогүй толигор болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үндсэн арчилгаанд:

  • Зөөлөн цэвэрлэх ашигтай бактертай хөөс
  • Үхэжсэн эс, бохирдлыг зөөлөн цэвэрлэх целлюлозон гуужуулагч
  • Арьсны бичил орчныг дэмжих ашигтай бактертай серум
  • Чийгшүүлэх тонер
  • Пептид, амин хүчил, уураг агуулсан серум
  • Арьсны хамгаалах давхаргыг дэмжих тос
  • Өдөр тутмын нарны хамгаалалт зэрэг бүтээгдэхүүнээс арьсны нас, төрөл, асуудалд тохируулан сонгон хэрэглэх боломжтой.

Нэмээд хэлэхэд нэг хүнд тохирсон иж бүрдэл нөгөө хүнд яг адилхан тохирно гэсэн үг биш. Тиймээс арьсны оношилгоонд үндэслэн хувь хүнд тохирсон арчилгааг бид санал болгодог.

- SKINDOX-ийг хэрэглэхэд зөв угаалт, нүүр арчилгааны дараалал хамгийн чухал гэж сонссон.

- Тийм ээ. Зөв цэвэрлэгээ бол эрүүл арьсны үндэс. Арьсан дээр будгийн үлдэгдэл, тос, тоосжилт, үхэжсэн эс хуримтлагдсан үед дараагийн бүтээгдэхүүнүүдийг хэчнээн сайн түрхсэн ч үр дүнтэй шингэхэд саад болдог. Манай арчилгаанд ашигтай бактертай хөөсөөр арьсаа зөөлөн цэвэрлэж, шаардлагатай үед хөөсөн маск хэлбэрээр тавина. Дараа нь арьсны онцлогт тохируулан гуужуулж, тонер, серум, тос болон нарны хамгаалалтаа зөв дарааллаар хэрэглэдэг. Хэт их бүтээгдэхүүн түрхэхээс илүү зөв бүтээгдэхүүнийг, зөв хэмжээгээр, зөв дарааллаар, тогтмол хэрэглэх нь чухал. Арьсны өөрчлөлт нэг шөнийн дотор бий болдоггүй учраас тэвчээртэй, тууштай арчилгаа шаардлагатай.

- SKINDOX “Мэсгүй гоо сайхныг бүтээнэ” гэсэн уриатай. Мэс ажилбаргүйгээр гоо сайхнаа хадгалан үлдэх, эргүүлэн авах боломжтой юу?

- Өнөө цагт хүмүүс гоо сайхандаа харамгүй зардал мөнгө зарцуулдаг болсон. Дотоод, гадаадын олон гоо сайханы эмнэлгүүдэд иргэд хандан, зардал мөнгөө төлж, арьсаа татуулах, сэвх нөсөө толбоо арилгуулах, үрчлээгээ арилгуулах, ботокс шахуулж арьсаа чангаруулах зэргээр гоо сайханы мэс ажилбарууд хийлгэж байна. Тэгвэл SKINDOX-ийн бүтээгдэхүүнийг зөв тууштай хэрэглэсэнээр “Мэсгүй гоо сайхан” гэдгийн бодит үр дүнг та хүртэх боломжтой. Хамгийн гол нь бүтээгдэхүүний зөв хэрэглэж сурах, арьсаа зөв цэвэрлэж, хамгаалж, тогтмол тэжээл өгснөөр арьсны өөрийн нөхөн төлжих үйл явцыг дэмжиж, таны нүүр үрчлээгүй, сэвх нөсөө толбогүй, чанга толигор, гэрэлтэй болох болно. Мөн таны арьсны өнгө төрх, чийгшил, уян хатан байдал, нягтралыг нь сайжруулж, танд мэсгүй гоо сайханыг мэдрүүлэх боломжтой гэдэг нь SKINDOX-ийн үндсэн философи юм. Арьсны зөв арчилгаа хийснээр хуурайшилт багасах, арьс илүү толигор, гэрэлтсэн харагдах, жижиг үрчлээний харагдах байдал зөөлөрч, нүүрний ерөнхий төрх сэргэх боломжтой. Үүнийг мэргэжлийн хэлбэржүүлэх массаж, амьдралын зөв хэвшил, ус уух, нойр болон хооллолттой хослуулбал илүү сайн дэмжлэг болно.

- Саяхан сошиалаар гарсан "Хуурамч төрх" нэртэй богино хэмжээний /рийл/ олон ангит уран сайхны кино нээлтээ хийж байгаа тухай хэвлэлийн хуралд та оролцож байсан. Энэ кинонд та яаж оролцсон вэ?

- Тиймээ /инээв/, SKINDOX компаний бүтээгдэхүүнийг Монгол анх нэвтрүүлсэн хүний хувьд би “Хуурамч төрх” богино хэмжээний 10 ангит киноны санхүүжүүлэгчээр оролцож, мэргэжлийн жүжигчидтэй хамтран кинондоо тоглож, мөн дүр бүтээсэн. Энэ бүтээлээрээ зөвхөн нэг компанид өрнөж байгаа багахан түүхийг өгүүлэхээс гадна эмэгтэй хүний дотоод ертөнц, амьдралын бодит сорилтыг харуулж, зарим хүний гаднаас харагдах төрхийн цаана нуугдах “хуурамч төрхийг” үзэгчдэд хүргэхийг зорьсон юм. Миний хувьд кино урлагийн мэргэжлийн хүн биш ч шинэ зүйлээс няцалгүй өөрийгөө сорьж, мэргэжлийн жүжигчид болон уран бүтээлчдийн багтай хамтран ажилласан нь маш сонирхолтой, үнэ цэнтэй туршлага байлаа. Мөн уг бүтээлд SKINDOX Mongolia санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд брэндийнхээ үзэл санаа, үнэ цэнийг кино уран бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэхийг хүссэн. “Хуурамч төрх” бол миний хувьд зүгээр нэг кино биш, эмэгтэйчүүдэд өөрийгөө хайрлаж, гаднах төрхөөс илүү дотоод үнэ цэнээ танин мэдэх урам зориг өгөхийг зорьсон сэтгэл шингэсэн бүтээл юм. “Хуурамч төрх” олон ангит рийл кино манай компанийн албан ёсны пэйж хуудас https://www.facebook.com/Skindox.Center.Mongolia

https://www.facebook.com/CosdoxSkindox болон нэр бүхий пэйж хуудсуудаар 2-3 хоногийн зайтайгаар 20:00 цагаас гарч байгаа. Та бүхэн хүлээн авч үзээрэй.

- SKINDOX-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэх хүсэлтэй хүмүүс хаана, хэрхэн хандах вэ?

- Сансар И-Мартын зүүн хойно He ping хятад ресторантай байрны зүүн урд талын хаалгаар ороод 5 давхарт үйл ажиллагаа явуулдаг. Хэрэглэгчид эхлээд арьсны оношилгоо хийлгэж, өөрийн нас, арьсны төрөл болон асуудалд тохирсон бүтээгдэхүүн, хэрэглэх дарааллын зөвлөгөө авах боломжтой. Мөн орон нутаг дахь албан ёсны салбар, зөвлөхүүдээр дамжуулан бүтээгдэхүүн болон үйлчилгээний мэдээлэл авч болно.

Холбоо барих утас: 7700-2223, 8811-9342

Бидний гол зорилго бол олон бүтээгдэхүүн худалдах бус, тухайн хүний арьсанд хэрэгтэй бүтээгдэхүүнийг зөв сонгож, зөв хэрэглээг зааж өгөх юм.

SKINDOX — Далдлан нуух биш, арьсыг дотроос нь эрүүл харагдахад дэмжинэ.
Design Your Skin

- Ярилцлага өгсөнд баярлалаа, та цаашдын ажилд амжилт хүсье.

- Та бүхэнд ч гэсэн баярлалаа, ажлын амжилт хүсье.

Amlalt.mn

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
 
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ

“Sprint–UB Startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

“Sprint–UB Startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

Стартап хөгжүүлэх Хакатон тэмцээний бүртгэл эхэллээ

Стартап хөгжүүлэх Хакатон тэмцээний бүртгэл эхэллээ

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ